Фүкүшимагийн цөмийн станцын дэлбэрэлтээс 10 жилийн дараах сэтгэгдэл

2021-03-11
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Одоогоос 10 жилийн өмнөх яг энэ өдөр буюу 2011 оны гуравдугаар сарын 11 бол Япончуудын хувьд хамгийн гашуун, эмгэнэлтэй өдөр байлаа.  Учир нь энэ өдөр тус улсад 9 магнитудын хүчтэй газар хөдөлж, Фүкүшимагийн цөмийн цахилгаан станц цунамид нэрвэгдэн, химийн цацрагт хий агаарт цацагдсан билээ. Үүнийг түүхнээ 1986 оны Чернобылийн гамшгийн дараа болсон хамгийн том цөмийн сүйрэл хэмээн тэмдэглэн үлдээжээ. Цөмийн станцын сүйрлийн улмаас 20 мянган хүн амиа алдаж, 160 мянган хүн  нутгаасаа дүрвэсэн юм.

Агаарт их хэмжээний цацраг идэвхит бодис цацагдсан учир Токиог нүүлгэх шаардлагатай гэсэн санаачилгыг тухайн үеийн Ерөнхий сайд Наото Кан гаргаж байв. Цунамид нэрвэгдсэн Тохоку мужийг сэргээхийн тулд Японы Засгийн газар 300 тэрбум ам доллар зарцуулсан. Гэхдээ Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцын цацраг хий хотын хаа сайгүй тархсан гэдэгт хүмүүст санаа зовниж  шилжин суурьшсан юм. Түүнчлэн цөмийн станцыг сэргээхэд олон жил, хэдэн тэрбум ам доллар зарцуулна. Парламентаас томилогдсон Курокавагийн хороо Фүкүшимагийн ослыг “Токиогийн цахилгаан эрчим хүчний компани болон Засгийн газар хоорондын нууц тохиролцооны үр дүн” гэсэн дүгнэлтийг 2012 онд гаргасан байдаг. Фүкүшимагийн сүйрлийн дараа Япон улс бүх цөмийн реакторуудаа унтрааж байв. Өнөөдрийн байдлаар аюулгүй байдлыг нь сайтар шалгасны эцэст хэд хэдэн реактор дахин ажиллаж байгаа.

Дэлхийн дулааралтай тэмцэх зорилгоор Япон улс цөмийн цахилгаан станцыг сэргээх гэж байгаа ч иргэдийн 85 хувь нь дахин осол гарах вий гэдэгт санаа зовниж байна гэсэн судалгаа гарчээ. Эрүүл мэндийн шалтгааны улмаас огцорсон Шинзо Абэг залгамжлагч Ерөнхий сайд Сүга Ёшихидэ 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийг 0 хувьд хүргэх зорилт тавьсан. Нүүрстөрөгчөөс ангижрахад цөмийн цахилгаан станц тустай хэмээн дэмжигчид үзэж байна. Шүүмжлэгчид өртөг, аюулгүй байдал, цөмийн хаягдал зэргээс шалтгаалан дээрх зорилтыг эсэргүүцэж байна. Энэ талаар  Ерөнхий сайд асан Кан “Атомын цахилгааны станцын тухай ярьж байгаа хүмүүс бол өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалахыг хүсч байгаа юм” гэж өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

 Газар хөдлөлтийн төвөөс 30 километрт Иваки хотод амьдарч байсан хүмүүс 10 жилийн дараа үзэл бодлоо хуваалцлаа.

Нацуки Сузуки 37 настай, барилгын ажилтан

-Цунами болон газар хөдлөлтийн дараа би олон барилгын төсөл эхлүүлж, ажил ихтэй завгүй байсан. Гэхдээ бүх зүйл саяхан хэвэндээ орж, бид тайвширсан. Одоо миний амьдрал гамшиг болохоос өмнөхөөс ч илүү сайн байгаа.

Хирохару Хага 49 настай загасны үйлчилгээ эрхлэгч

-Дараагийн 10 жилд загасны үйлчилгээ, худалдаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд юу тохиолдох бол гэдэгт би одоо ч санаа зовнидог. Учир нь Фүкүшимагаас агаарт цацагдсан цацраг идэвхит бодис далай доторх амьтдад нөлөөлж байгаа тухай хүмүүс ярьдаг. Ирээдүйдээ би их санаа зовниж байна.

Кацуми Тешима 53 настай жижиглэн худалдаа эрхлэгч

-Тухай үед олон хүн сэтгэлээр унаж, гашуудсан байсан бол одоо бүх зүйл хэвэндээ орж бид инээмсэглэж байгаа. Баяр баясалтай төрхөндөө буцаж ирсэн нь чухал.

Юко Ёшида 75 настай, тэтгэвэрт гарсан

-Бид бүх зүйлээ сэргээж чадаагүй. Жуулчдаас цөөн нь Фүкүшимад ирдэг болж хоосон нутаг болсон.

Такеши Фурукава 58 настай Аквариумын ажилтан

-Газар хөдлөлт болон цунами болохоом өмнө жилдээ 900 мянган хүн манай аквариумыг үзэхээр ирдэг байлаа. Гэтэл цөмийн станцын ослын дараа энэ тоо 500 мянгад хүрч, орлого буурсан. Дахин шинэ бизнес эхлүүлэхэд хэцүү. Өнгөрсөн арван жилийн хугацаанд аквариумын үйлчилгээ бүхэлдээ сэргэсэнгүй.

Ри Нагаока 27 настай кафен ажилтан

-Цацраг идэвхит хий саяхныг хүртэл аюултай хэвээр байсан. Одоо тийм ч муу биш байгаа. Би амралтын өдрүүдээр Фүкүшимагийн станцтай ойролцоо төрөлх хот руугаа очдог. Ихэнх зүйл буцаж сэргэж, хүрээлэн буй орчин хуучин хэвэндээ орж, нүүсэн хүмүүс буцаж ирсэн. Цар тахлын улмаас хүмүүс ирэхээ болсон. Халдвар намжвал жуулчид ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Киака Абэ 16 настай, ахлах сургуулийн сурагч

-Хэрэв газар хөдлөлт, цунами болоогүй бол би хуучин найзуудтайгаа илүү их хугацааг хамтдаа  өнгөрөөх байсан. 10 жилийн өмнө би Нараха хотоос шилжиж, шинэ найзуудтай болсон нь сайхан байсан ч байгалийн гамшиг дахин тохиолдоосой гэж хүсэхгүй байна.

Фүкүшимагийн дэлбэрэлтээс 10 жилийн дараа

Эх сурвалж:Reuters

Давосын чуулганд 70 гаруй улс орны төр, засгийн тэргүүн нар оролцоно

Давосын чуулганд 70 гаруй улс орны төр, засгийн тэргүүн нар оролцоно

11 цаг 6 мин
Ипотекийн зээлийн гэрээг хэзээ шинэчлэх хэрэгтэй вэ?

Хэрэв та: ✔️ Зээлийн хугацаагаа сунг

11 цаг 11 мин
Н.Учрал: Ерөнхий аудитор С.Магнайсүрэн та Монголбанкинд аудитын шалгалт оруулмаар байна

Н.Учрал: Ерөнхий аудитор С.Магнайсүрэн та Монголбанкинд аудитын шалгалт оруулмаар байна

11 цаг 17 мин
Ерөнхийлөгчийн зарлигт уламжлалт анагаах ухааныг хэрхэн дэмжихээр тусгасан бэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа. Улмаар уламжлалт анаг

18 цаг 4 мин
Ерөнхий сайд Г.Занданшатараас асуусан онцлох асуултууд

Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн бямба гарагт МҮОНРТ-ээр олон нийттэй шууд ярилцлаа.

18 цаг 4 мин
Ноцтой, гэхдээ шууд утгаараа биш. Д.Трампын калейдоскоп хэрхэн ажилладаг вэ

Андрей Шитов Цагаан ордны "хашааны ноход" өнгөрсөн жил юу хийж чадсан

2026-01-16
АН Ерөнхийлөгчийн сонгуульд төвлөрч ажиллахаа мэдэгдэв

АН-ын Улс төрийн зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр, намын дотоод зохион байгуулалтын асуудлаар намын дарга О.Ц

2026-01-16
Ад үзэгдсэн ч албандаа үлдсэн дэд сайд нар

Засгийн газрын тухай хуулийн 18.4-т “... сайдын эрхлэх асуудлын хүрэ

2026-01-16
“Нэг монгол- Нэг зүг, Цэгцрэх хөдөлгөөн”-ийг орон даяар эхлүүлэхээ Ерөнхий сайд мэдэгдлээ

Өчигдөр Төрийн ордонд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Учир нь Засгийн газрын 2026 оны бодлого, зорилтоо тан

2026-01-16
Солонгос дахь анхны монгол сэтгүүл “Awezome”

БНСУ-д монгол хэлээр уншигчдад хүрэх нэгэн цоо шинэ сэтгүүл мэндэлжээ.

2026-01-15