ЗТХЯ:Хилийн боомтууд дахь тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна

2021-03-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Гашуунсухайтын хилийн боомтоор энэ сарын 9-ны байдлаар 500-625 автомашин хилээр гарчээ. Мөн Шивээхүрэн боомтоор өдөрт 400-450 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн талаар ЗТХЯ-наас мэдээллээ. 

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 11 дүгээр сарын 28-ны 34 дүгээр тушаалаар улс хоорондын ачаа тээвэрлэлтэд үүссэн саатлыг арилгах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Шуурхай бүлэг ажиллаж байна. ЗТХ-ийн сайд Л.Халтараар ахлуулсан тус шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд ГХЯ, УУХҮЯ, ЭМЯ, ХХЕГ, ГЕГ, МХЕГ, ЦЕГ, ТЕГ, хилийн боомттой аймгуудын Засаг дарга нар, Автотээврийн төвийн удирдлагууд ажиллаж байна. 

Замын-Үүд боомтоор өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр 15-20 автомашин хилээр нэвтэрч байсан бол Шуурхай бүлгээс зохицуулж ажилласны үр дүнд өнөөдрийн байдлаар өдөрт нэг талдаа 120-150 автомашин хилээр нэвтэрч, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хангалт нэмэгдэж, хэвийн хэмжээнд хүрчээ. Мөн ОХУ-ын Хиагтад Монгол Улс руу нэвтрэх ачаатай тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүссэнийг УОК-т танилцуулж, шийдвэр гаргуулсны үндсэн дээр Алтанбулаг боомтод гадаадын тээвэрлэгчийн хагас чиргүүлийг монгол тээвэрлэгчид шилжүүлж, ачааг эцсийн цэгт хүргэх ажлыг энэ оны 1 дүгээр сарын 2-8-нд туршилтын журмаар амжилттай зохион байгуулжээ. 

Энэхүү тээвэрлэлтийн үр дүнг үндэслэн “Хилийн Алтанбулаг боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр журам”-ыг боловсруулж, УОК-ын даргын энэ оны 11 дүгээр тушаалаар батлуулан, тээвэрлэлтийг хоёрдугаар сарын 4-нөөс эхлүүлээд байна.

Эдийн засгийг дэмжих хүрээнд газар тариалан, бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байгаатай уялдуулан тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг харгалзан үзэж, УОК Засгийн газарт санал танилцуулж, Алтанбулаг боомтоор бүх төрлийн ачааг, Цагааннуур, Боршоо боомтоор шатахуун, малын тэжээл нэвтрүүлэх талаар шийдвэрлүүлээд байна. Ингэснээр Цагааннуур боомтоор энэ оны хоёрдугаар сарын 23-наас, Боршоо боомтоор гуравдугаар сарын 8-наас тээвэрлэлтийг эхлүүлээд байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

7 цаг 28 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Уржигдар 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15