Б.Хаш-Эрдэнэ: Хуучин шалгуураар зээл өгвөл авч чадах компани одоо байхгүй

2021-03-05
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.

 

-Ковидоос болоод Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг олон бизнес эрсдэлд өртлөө. Гишүүн байгууллагуудад ямар хүндрэл тулгарав?

-2020 оны хоёрдугаар сараас тогтоосон хөл хорионоос хойш нөхцөл байдлын дөрвөн удаагийн судалгаа хийсэн.Судалгаагаар “Ковид-19”-ын хөл хорионоос болоод бизнесийн бүх салбарт хүндрэл учирсан. Гэхдээ том, дунд зэргийн аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст учирч байгаа хүндрэл бэрхшээл сорилтууд хоорондоо харилцан адилгүй. Том аж ахуйн нэгжүүд харьцангуй тогтчихсон бизнесийн соёлтой, санхүүгийн хөрвөх чадвартай, эрсдэл даах чадвар өндөр учраас ажлын байраа хадгалаад, бизнесээ үргэлжлүүлээд явж байна. Харин хамгийн их эрсдэлд өртсөн хэсэг нь бичил, жижиг аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчид. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дунд хийсэн судалгаа бүс нутгаараа ялгаатай байсан. Улаанбаатар хотын бизнес эрхлэгчид цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөн. Хүн амын нягтаршил ихтэй, худалдан авах чадвар зогссон, хөл хорионд олон удаа ороод эдийн засгийн эргэлт зогсчихсон. Аж ахуй нэгжүүдийн хэмжээнээс хамаараад үүрсэн эрсдэл, алдагдал ялгаатай байна.

-Аж ахуйн нэгжүүд эргэлтийн хөрөнгөгүй болчихлоо гэж байгаа энэ үед Засгийн газраас эдийн засгийг сэргээх 10 их наядын цогц хөтөлбөрийн талаар ярьж эхэллээ. Энэ мөнгө ажлын байраа хадгалахад чиглэнэ гэсэн. Та бүхэн 10 их наяд төгрөгийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газраас “Ковид-19” халдварын улмаас хөл хорионы арга хэмжээ авч эхлэх үеэс л бид аж ахуй нэгжүүддээ санхүүжилт олгох, ажлын байраа хадгалж үлдэхэд нь зориулж тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээл тусламж олгох, хөрөнгө оруулалт хийх саналыг байнга тавьж ирсэн. Тэгэхээр 10 их наядын хөтөлбөрийн хувьд бидний тавьж байсан саналтай нийцэж байгаа. Мэдээж хэнд олгох, яаж олгох, эх үүсвэр нь хаанаас байх вэ гээд маш олон асуудал тодорхой биш, ойлгомжгүй, эрсдэлтэй харагдсан. Эрсдэл өндөр байгаа ч гэсэн  үүнийг хийхээс өөр аргагүй. Худалдан авалт зогсонги болчихсон. Үүнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүд орлоггүй, ажлын байраа хадгалж үлдэх боломжгүй нөхцөл байдалд ороод байна. Харин хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Одоогоор эх үүсвэр нь тодорхой биш байна. Яаж ийгээд эх үүсвэр нь тодорхой боллоо гэхэд хэрхэн хэрэгжүүлж, хэнд өгөх вэ. Стратегийн ач холбогдолтой гээд нэг заалт орчихсон байгаа бол бас жижиг, дунд үйлдвэрүүд гээд нэг заалт байна.

-Хуучин шалгуураар зээл өгнө гэвэл цар тахлын улмаас хүнд цохилтод орсон аж ахуйн нэгжүүдэд боломж бараг гарахгүй л болов уу?

-Яг өнөөдрийн байдлаар жижиг дунд үйлдвэрүүд бүгд банкны зээлтэй, зээл нь хүндэрсэн, хугацаа хэтэрсэн, гэрээгээ шинээр байгуулаад дахин санхүүжилт хийгээд явж байгаа. Тэгэхээр өнөөдөр зээлтэй аж ахуйн нэгжүүдэд нэмж хуучны банкны шалгуураар нэмж зээл өгнө гэвэл худлаа. Үүнтэй санал нийлнэ. Хэн ч тэр шалгуурыг давахгүй. Тийм учраас тавигдах шалгуураа өөрчилж илүү хөнгөвчлөх хэрэгтэй.

-Үүнийг хэрхэн шийдэх вэ, бодит гаргалгаа байна уу?

-Төр засаг бидэнтэй, хувийн хэвшлүүдтэй ярилцах ёстой. Төрд ажилладаг хүмүүс өөрсдийн өнцгөөс хараад л нэг юм хийчихдэг. Гэтэл тэр нь амьдралд буух нь бага байдаг шүү дээ. Нөгөө талаасаа аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт босгох боломжийг нь гаргаж өгөх хэрэгтэй. Яг өнөөдөр хөрөнгийн зах зээл дээр ихэвчлэн том компаниуд хувьцаа гаргаж байна. Хувьцааны ард түүнийг баталгаажуулж байх хөрөнгө байх ёстой учраас тэгэхээс ч өөр арга байхгүй. Гэтэл өнөөдөр тийм боломжгүй компаниуд хөрөнгийн зах зээл дээр орж чадаагүй байгаа.

-Мөн л тэгш бус хуваарилалт болох нь. Арай өөр хувилбар бий юу?

- Магадгүй өөр нэг хувилбар нь Зээлийн батлан даалтын сангаар баталгаа гаргуулж зарим боломжтой компаниудын бонд, өрийн бичгийг хөрөнгийн зах зээл дээр гаргаж болно. Тэгсэн тохиолдолд эх үүсвэр тодорхойгүй байгаа хөрөнгөөс биш тодорхой бусад активууд хөрөнгийн зах зээлд орж ирэх боломжтой болно. Энэ мэтчилэн олон хувилбар байж болно. Энэ бүхнийг хийхэд эрсдэл байгааг ойлгож байна. Гэхдээ эрсдэл гээд хойш суугаад байж болохгүй.

-Танхимаас дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд аж ахуйн нэгжүүдийг илүү  оролцоотой байхын тулд банкны хувьцаа эзэмшигчид болохыг уриалсан байсан?

-Саяхан Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Үүгээр банкууд хувьцаат, нээлттэй компани болох ёстой. Ингээд хувьцааныхаа тодорхой хувийг хөрөнгийн бирж дээр зарах шаардлага үүссэн. Энэ нь нэг талаасаа санхүүгийн зах зээл дээр банкууд монополь байсныг задалж өгч байгаа. Нөгөө талаасаа санхүүгийн зах зээлд иргэд болон аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх давуу талтай. Ерөнхийдөө банкууд зээл олгохгүй байна, зээлийн хүү өндөр байна, эсвэл тавигдах шаардлага нь хэтэрхий чанга гэх мэтээр асуудлууд байнга яригддаг. Өөрөөр хэлбэл бизнест ямар ч ээлгүй санхүүжилтүүд зөвхөн банкнаас л хамааралтай байгаа учраас, ийм санхүүжилтүүд гараад байгаа үйл явцыг засахад Банкны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт хэрэг болно гэж үзэж байна.

-Бизнесүүдэд хэр ээлтэй байж чадах бол?

-Банкнуудын хувьцаа арилжих энэ үед манай Улаанбаатар хотын танхимын гишүүд нэгдээд хамтарч нэг банкны хувьцааг аваад танхимаар дамжуулан тухайн банкинд хяналт тавих боломж нэмэгдэнэ. Мөн манай бизнес эрхлэгч, иргэд, жижиг хувьцаа эзэмшигчдийн дуу хоолой компанийн удирдлагад хүрдэггүй гээд байдаг. Тэгвэл үүгээр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх хамгаалагдана гэсэн үг. Тийм ч учраас бид Улаанбаатарын танхим дээр хамтарч байгаад банкны хувьцаа арилжих үйл явцад нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцох уриалга гаргасан юм. Монгол Улс дотроо үйл ажиллагаа явуулж байгаа нийт бизнес эрхлэгчдийн 70 гаруй хувь нь Улаанбаатар хотод төвлөрч байна. Дээр нь манай улсын эдийн засгийн эргэлтийн ихэнх нь Улаанбаатар төвлөрдөг. Цаашид бүс нутгаар нь харьцуулаад үзэхээр манай хот бусад улсын хөрөнгө оруулалтыг татах давуу тал ихтэй. Үүнд мамгийн гол шалгуур нь  юун түрүүнд санхүүгийн зах зээл эрүүл, нээлттэй, шилэн байх ёстой. Ийм болгох анхны нэг алхам банкны зах зээлийг нээлттэй болгож байгаа явдал.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.5 БААСАН № 44 (6521)

 

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

3 цаг 54 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

3 цаг 54 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

3 цаг 54 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

16 цаг 54 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

18 цаг 4 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин