Спутник V вакцин Токиогийн олимпийн тоглолтыг аврах шидэт дохиур нь болох уу?

2021-03-03
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

З.Батцэцэг

Японы Олимпийн Хороо, Олимпийн тоглолтыг зохион байгуулах хороо нар барууны вакцин ноцтой асуудал үүсгэж байгаатай холбоотойгоор Оросын Спутник V вакциныг анхааралтай ажиглаж байна. Хамгийн инээдтэй нь Олимпийн тоглолтонд оролцох эрхгүй улсын вакцин тоглолтыг аварч магадгүй болоод байна. Япончууд: “Орос вакцингүйгээр Олимпийн тоглолт болохгүй”.

Японы хамгийн том мэдээллийг нэгтгэгч Yahoo News Japan нь өдөр тутмын алдартай мэдээллийн эх сурвалж Никкан Гендайгаас эш татан Ковид-19 цар тахлын хүрээнд 2020 оны Олимпийн өмнөх Японы Олимпийн байгууллагуудын сэтгэгдлийн талаар ярьж байна.

Олимпийн тоглолтыг зохион байгуулах ганц түлхүүр нь вакцин мөн үү?

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах хоёрдугаар сарын 24-нд илтгэлдээ энэ зуны 7-8 дугаар сард Олимпийн тоглолт ирж үзэх үзэгч, зочидын талаар дурьдлаа. “Дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сарын эхээр энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх хэрэгтэй” гэв. ОУОХ-ны гүйцэтгэх захирал, тоглолтыг зохион байгуулагч Кристоф Дьюби сэтгүүлчидтэй ярилцахдаа “Энэ асуудлыг шийдэхэд дөрөвдүгээр сарын сүүл яг тохирно” гэв.

ОУОХ нь Олимпийн тоглолтыг үзэгчгүй зохион байгуулж болох боломжийг хайж байна. Ер нь үзэгчдийн тоо, тэмцээний тасалбарын борлуулалт зэргийг ОУОХ нь цар тахлын нөхцөл байдлаас харж байж шийднэ гэв.

Вакцинжуулалтын асуудал чухал болж байгаа юм. Японы ихэнхи хэвлэл мэдээллийн мэдээлж буйгаар бол ард иргэдийн вакцинжуулалт баруун Европ, Америкаас их хоцорч байна гэв. Вакцин их дутмаг байна гэж цохон тэмдэглэллээ. 4 дүгээр сарын 12-с өндөр настануудад хийхээр төлөвлөж байсан вакцин зарим нэг тодорхой шалтгааны улмаас ердөө 50 мянган хүнийг хамруулхаар болоод байна. Гадаадаас вакцин аваад, вакцин хийх газраа зохион байгуулж, эмнэлгийн ажилчдыг дайчлах зэрэг асуудал тогтворгүй байна. Үүнтэй холбоотойгоор Японы ЭМЯ, Хөдөлмөр Нийгэм Хамгааллын Яамны сайд “Ойрын жилд бүх хүн амыг вакцинжуулахад маш хүндрэлтэй байх болно” хэмээн болгоомжтой мэдэгдэл хийв.

Цаг хугацаа ч хүрэхгүй, вакцины тоо ч хүрэхгүй

Японы Олимпийн Хороо, Олимпийг зохион байгуулах хороо, спортын хэд хэдэн холбоодын удирдлагууд бодит нөхцөл байдлыг тооцон үзээд, “энэ жилийн 7 дугаар сар хүртэл хангалттай вакцинжуулалт хийж амжихгүй байх магадлалтай” хэмээн үзэж байна. Дээр дурдсан хороодын өндөр албан тушаалтнууд “Олимпийн тоглолтоос өмнө Ковид-19 вирусыг Японд 100% хяналтандаа авах боломжгүй гэдэг нь одоо тодорхой болоод байна” хэмээн байн байн ярих болов. Тиймээс Олимпийн тоглолт болох эсэх нь улс оронд хийгдэж байгаа вакцины үр дүнгээс их шалтгаалж байна. Бид Америкийн Pfizer, Английн AstraZeneca вакцины үр дүн, гаж нөлөөний талаар өдөр бүр маш нарийвчлан судалж байгаа. Вакцины асуудал судалж байх явцад Хятадын вакцин аюулгүй байдал хангахгүй байгааг тогтоосон.

Мөн бидний хараанд Оросын Спутник V вакцин байгаа. Энэ вакцинд мэргэжилтнүүд өндөр үнэлгээ өгсөн нь их гайхал төрүүлсэн. Эхэн үедээ эмнэл зүйн 3-р шатанд асуудалтай байсан. Гэхдээ одоо нөлөө бүхий Анлийн эрдэмтэд үр дүн 90 хувиас дээш байна гэж хэлж байна. Оросод саяхан гурав дахь вакцинаа бүртгэлээ гэж мэдэгдсэн. Оросууд Спутник V вакциныг гадаадын олон орон руу экспорт хийж эхэлсэн. Бид үзэхдээ Япон ч бас түргэвчилсэн байдлаар энэ вакциныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж бодож байна”

Орос орны тухай ярьмагц толгойд шууд одоогийн нөхцөл байдал орж ирж байна. Допингийн зүй бус хэрэглээнээс болж Орос орныг зуны Олимп, Бээжинд болох өвлийн Олимпод оролцох эрхийг нь хассан байгаа билээ. Томоохон олон улсын тэмцээнүүдэд Оросын тамирчид бие даан оролцож болох юм.

Энэ хувь заяаны эргүүлэг биш гэж үү? Допингийн асуудлаас болж Олимпод оролцох эрхээ хасуулсан улс Токиогийн олимпийн тоглолтыг аврах шидэт саваа болж хувирдаг.

Эх сурвалж: www.pressball.by

Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

8 цаг 44 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Уржигдар 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15