Бодлогын хүүг тэглэж байж гурван хувийн хүүтэй зээл хэрэгжих үү?

2021-03-01
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Эрүүл мэнд, эдийн засгийг тэтгэх 10 их наяд төгрөгийн цогц бодлогын хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгохоор болсон гурван  хувийн хүүтэй зээлийг  банкууд өгч эхлээгүй байна. Харин энэ зээлд хамрагдах хүсэлтэй аж ауйн нэгжийн хүсэлтийг хүлээн авч шалгуур хангах судалгааг хийж байгаа аж. Гурван хувийн хүүтэй зээлийн шалгуурт 2019 оны татварын өргүй байх заалт орсон. Гэтэл зорилтот жижиг аж ахуйн нэгжүүд дунд энэ шалгуурыг хангах байгууллага алга. Мөн батлан даалтын сангаас барьцаа хөрөнгөд батлан даана гэж байгаа ч үүнд жилийн борлуулалт нь  1-3.5 тэрбум төгрөгтэй жижиг дунд бизнес хамрагдана гэсэн нь мөн л биелэгдэх боломжгүй  гэж Баялаг бүтээгчдийн холбооноос мэдэгдсэн.

Нийт санхүүжилт болох хоёр их наяд төгрөгийг бизнес нь зогсож, ажлын байраа хадгалж чадахгүй болсон, зээл болон цалингийн, түрээсийн өр зээлд орсон нийт 58 орчим мянган аж ахуйн нэгжид хуваан олгох юм. Өөрөөр хэлбэл, нэг зээлдэгчид 500 сая төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй гурван жилийн хугацаатай олгох юм. Зээлдэгчдэд барьцаа хөрөнгө хангалтгүй учраас  60 хувьд нь Төрийн зээлийн батлан даалтын сангаас татаас олгохоор болсон.

Гэхдээ уг зээлийг банкуудын илүүдэл эх үүсвэр болох найман их наяд төгрөгийн эх үүсвэрээс олгох учраас ханш болон, инфляцид сөрөг нөлөө, дарамт учрахгүй гэдгийг Төвбанкнаас мэдэгдээд байгаа. Гэвч зарим эдийн засагч бодлогын хүү зургаан хувь байгаа тохиолдолд гурван хувийн хүүтэй зээл олгох тухай амлалт цаасан дээр үлдэнэ. Харин бодлогын хүүгээс доош хүү амлах биш зургаан хувьтай олгоно гэсэн бол амьдралд нийцэх байлаа. Эсвэл бодлогын хүүг гурван хувьд эсвэл тэг болгосноор  гурван  хувийн хүүтэй зээл олголт биелэх магадлалтай гэж байр сууриа илэхийлж байна.

Тухайлбал, Төвбанкны зүгээс бодлогын хүү буурсан ч зах зээлийн тодорхой бус байдал, болгоомжлол арилахгүй бол Төв банкны үнэт цаас (ТБҮЦ) буурахгүй. Өнгөрсөн онд Монголбанк бодлогын хүүгээ дөрвөн удаа таван нэгж хувиар бууруулж, мөнгөний бодлогын төлөвийг зөөлрүүлэн бодлогын хүүг зургаан болгож түүхэн доод түвшинд хүргэсэн хэдий ч ТБҮЦ-ны хэмжээ 70 гаруй хувиар нэмэгдээд байна. Түүнчлэн хөл хорио нь шинэ зээлийн эрэлтийг ч буулгаж байна. Иймээс банкууд шинээр гаргах зээлийн хэмжээгээ бууруулж, төгрөгийн хадгаламжийнхаа хүүнээс бага хүүгээр 3-4 хувийн алдагдалтайгаар ТБҮЦ-нд байршуулж байна. Тэгэхээр эдийн засгийн  үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл бүрдэхгүй тохиолдолд бодлогын хүүг дахин бууруулснаар зах зээлийн эрсдэлийг бууруулж улмаар  зээл олголтыг нэмэгдүүлж чадахгүй юм. Нөгөөтэйгүүр, бодлогын хүүг бууруулж гол худалдааны түнш улсуудынхаа валюттай харьцуулахад төгрөгийн өгөөжийг огцом унагах нь гадаад валютын гарах урсгалыг нэмэгдүүлэх, макро тэнцвэрийг алдагдуулах, цаашлаад макро болон санхүүгийн тогтворгүй байдлыг үүсгэх эрсдэлийг дагуулж болзошгүй гэсэн санааг тэд хэлж байгаа юм. Ковид 19-тэй холбоотой бизнесийн орчны тодорхой бус байдал, зах зээл дээрх эрсдэлээс шалтгаалж банкны системийн зээлийн нийлүүлэлт агшилттай, ТБҮЦ хуримтлагдах хандлагатай байгаа. Харин хүүний түвшин бол гол шалтгаан биш юм. Төгрөгийн өгөөж, үнэ цэнийг тогтвортой байлгах нь Монголбанкны үүрэг, иймд суурь хүүг хэт бага түвшинд хүргэх нь оновчтой бус гэж үзэж байгаа юм. Ямартай ч гурван хувийн хүүтэй зээлийг хамтарч ажиллах байгууллагуудын дундын гэрээний дагуу хэрэгжүүлэх юм. Маргаашаас дундын гэрээнүүд зурагдах ажил эхлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.1 ДАВАА № 39, 40 (6516, 6517)

 

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

3 цаг 53 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

3 цаг 53 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

3 цаг 53 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

16 цаг 53 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

18 цаг 3 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин