Өнөөдрийн байдлаар 6808 хүн вакцинд хамрагджээ

2021-02-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ТАМИР

Манай улсад Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх вакцин орж ирснээс хойш өнөөдрийн байдлаар 6808 хүнийг вакцинд хамруулаад байна. Энэ нь өмнөх өдрийнхөөс гурван мянгаар нэмэгдэв. Хамрагчдийн 90 шахам хувь нь эмнэлгийн ажилтнууд байна. 

Дэлхийн хэмжээнд Covid-19-ийн эсрэг дархлаажуулалт эхлээд хоёр сар өнгөрч, өдөрт 6.2-6.5 сая хүнд хийж байна. Өнөөдөр дэлхийд халдварын эсрэг 6 төрлийн вакциныг хэрэглэж байгаагаас “Файзер” болон “АстраЗенека” гэсэн хоёр нь ДЭМБ-ын яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөлтэй байна. Бусад дөрвөн вакциныг тухайн орны Засгийн газраас зөвшөөрсөн болон эмийн бүртгэлд бүртгэх байдлаар хэрэглэж байна.

Үүнээс “Файзер” вакциныг дэлхийн 70 гаруй оронд хэрэглэж үр дүн буюу үйлчлэл нь 95 хувьтай байна. Харин “АстраЗенека” вакциныг 55 улсад нэг тунг 4-12 долоо хоногийн хугацаатай хэрэглэж байна. Удаалаад “Модерна” болон ОХУ-ын “Спутник-V” вакциныг 18-28 оронд 21-28 хоногийн зайтай хэрэглэж байна. Тав дахь вакцинд БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн вакцин орж дэлхийн 21 оронд хэрэглэж байна. Эцэст нь хамгийн сүүлд гаргасан Америкийн “Жонсон энд Жонсон” вакцин орж байна. Эхний ээлжинд 5 улс аваад буй тус вакцины онцлог нь хоёр тунгаар 21 хоногийн зайтай хийж буй бусад вакцинаас  зөвхөн нэг удаагийн тунгаар хэрэглэдэгээр өвөрмөц байгаа аж. 

Эх сурвалж:www.polit.mn

 

Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

8 цаг 45 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Уржигдар 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15