Э.Дашням: Уртын дууны аялгууг орчин үеийн хөгжимтэй хослуулна

2021-02-19
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Р.ОЮУН

 

“Улаанбаатар” чуулгын уртын дуучин Э.Дашнямыг “Өөр зочин” буландаа урьж ярилцлаа.

 

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хөл хориог хэрхэн өнгөрүүлж байна вэ?

-Цомгийн ажил дуусаад урагшаа хэвлэлтэд явсан болохоор гэр зуураа л байна. Цомог маань гуравдугаар сарын эхээр ирчих байх.

-“Улаанбаатар” чуулгатай хэрхэн холбогдсон талаар манай уншигчдад сонирхуулахгүй юу?

-“Улаанбаатар” чуулгадаа ажиллаад жил гаруй болж байна. Манай чуулга орчин үе талдаа бүх чиглэлийн уран бүтээл туурвидаг. Голдуу залуучууд бий. Миний хувьд бүх төрөлд хүчээ сорьж байна. Одоохондоо дуурь дуулахгүй байгаа. Уртын дуутай зөрөөд байдаг юм. Олон юм руу үсчээд байхаар амьсгаа, хоолойн техник, дууны өнгө өөрчлөгдөх гээд байдаг. Уртын дууг дуулахад хоолой, амьсгаагаа тааруулж, сайн бодож байж дуулахгүй бол болдоггүй.

-Яагаад уртын дуучин болсон юм бэ. Юу нь таны сонирхлыг татав. Анх ямар уртын дуу дуулсан бэ?

-Би багаасаа морь унаж, уртын дуу дуулж өссөн. Хоёр ой гарантай морьж унаж сурсан. Дөрвөн нас хүрээд хурдан морь унасан. Гийнгоо их аялгуулаг болохоор уртын дуутай адилхан. Хурдан морь унаж, гийнгоолж өссөн нь намайг уртын дуучин болоход нөлөөлсөн. Тиймээс уртын дуучин болох эхлэл, суурь болсон. 10 жилдээ Ардын жүжигчин С.Батсүх, гавьяат жүжигчин С.Жавхлангийн дуунуудыг дуулдаг байсан.

Манай суманд Цагаан-Өвгөн гэж уртын дуучин хүн байдаг. Наймдугаар ангид байхдаа анх уртын дуу сонирхож, заалгаж дуулсан. Анх “Цомбон туурайтай хүрэн”-г дуулсан юм байна. Тэр үед уртын дуу нэг их дэлгэрээгүй, мэддэг хүн бараг байгаагүй. 2009 онд есдүгээр ангиа төгсөөд СУИС-ийн соёлын коллежийн уртын дууны ангид шалгалт өгөөд тэнцсэн. Ингээд гурван жил суралцаад 2012 онд СУИС-д дэвшин суралцаад 2015 онд уртын дуучнаар төгссөн.

-Таны дуулах дуртай, байнга аманд чинь аялагддаг уртын дуу гэвэл?

 -Би “Ар хөвч”-ийг аялах их дуртай. Мөн хөдөө адууны захад “Эр бор харцага”, “Эрдэнэ засгийн унага”-ыг дуулахад нутгийн уул, ус сонсоод баярлаад байгаа юм шиг их сайхан мэдрэмж төрдөг. Морин дэл дээр уртын дуу дуулаад явах мөн сайхан шүү. Монголчууд уртын дууг хөдөө хээр явж байхдаа, морь унаад давхиж явахдаа л зохиосон шүү дээ.   

-Voice-д орсноор та олны танил болохоос гадна Г.Дашчанравтай найзууд боллоо. Энэ дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Их сайхан байсан. Эхний дугаарыг нь үзээд оръё гэж бодож байсан. Дараа жил нь бүртгүүлээд 6000 хүнээс 100 гаруй нь шалгарч үлдсэн. Зүгээр л сайхан эгшиг аялгууг хүмүүст хүргэе гэж бодсон. Би “Хурд” хамтлагийг сонсох дуртай. Тиймээс “Бүсгүй” дууг дуулж оролцсон. Тухайн үед Д.Отгонбаяр ах ганцаараа эргэж хараад, намайг багтаа авсан. Хэрэв Д.Отгонбаяр шүүгч эргэж хараагүй бол би өнөөдөр ингээд сууж байхгүй. Battle-ийн шатанд сонгодог урлаг, уртын дууг хослуулсан Д.Отгонбаяр шүүгчийн мэдрэмж, алсын хараа их таалагдсан.

Нөгөө талаас “Өнө мөнх эх орон” дууг Г.Дашчанравтай хамтарч дуулсныгаа би өрсөлдөөн гэж бодоогүй. Бид хоёр бие биеэ дэмжиж, тэр дууг амилуулахын төлөө хичээсэн. Энэ дууны дараа сонголт хийхэд Д.Отгонбаяр шүүгчид хэцүү байсан байх. Г.Дашчанравыг сонгосны дараа би тайзан дээр уртын дуугаа дуулсан. Надад олдсон 10 хоромыг би маш сайн ашиглаж чадсан гэж боддог. Ер нь өөрийгөө тэгж айхтар явна гэж бодоогүй. Зүгээр л ороод уртын дууг ард түмэндээ сонсгохыг л хүссэн. Бүгд дуунд дуртай, нэг зорилготой орж ирсэн болохоор танилцаж ах дүү болцгоосон.

-Таныхаар найз гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Найз гэж үерхэлдээ үнэнч, их зан гаргаад, хуураад байхгүй  нэг зангаараа, үнэнч нөхөрлөлийг хэлдэг юм болов уу.  

-Шоунд оролцсоноос хойш Дашням хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Их дэвшил гарсан. Энэ шоуны ард олон хүн ажилладаг. Тэднээс зохион байгуулалт, төлөвлөлт, цаг зарцуулалт гээд олон зүйлийг сурч мэдсэн. Мөн шүүгчээсээ зөв харилцаа, хүмүүстэй хэрхэн зөв харилцах, биеэ хэрхэн зөв авч явах, дуулалт гэсэн олон зүйлийг сурч авсан.

-Таныг дуулахын зэрэгцээ “Туурайн чимээтэй Монгол” дууны үгийг бичсэн гэж сонссон юм байна?

-Тийм ээ. Нэг хэсэг монгол адууг БНХАУ руу амьдаар нь гаргаснаас замдаа эндэн, харахаас ч нүд хальтрам байсан шүү дээ. Монголчууд мориноосоо буулгүй дэлхийн талыг эзэлсэн. Тиймээс хүлэг морио магтан дуулаад шүлэг бичсэн юм. Дууныхаа үгийг нэг л өдөр бичсэн. БНСУ-д гурван сар ажиллаад олсон мөнгөөрөө “Туурайн чимээтэй Монгол” дуугаа хийж, дүрсжүүлсэн болохоор энэ дуундаа их хайртай. 

-Сургуулиа төгсөөд “Улаанбаатар” чуулгад ортлоо хаана юу хийж байв?

-ХЦДБЧ, ЦДБЭЧ-д ажиллаж байсан. Хэсэгхэн хугацаанд бас ШТС-д ажиллаж үзсэн. Ер нь оюутан байхдаа олон газар ажиллаж байсан.

-Цаашид ямар бүтээл хийхийг зорьж байна?

-Өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн яруу тансаг аялгууг цааш нь цуурайтуулж, олон хүний сонор мэлмийг мялаахыг хүсч байна. Энэ аялгууг орчин үеийн хөгжимтэй хослуулж, дэлгэрүүлэхийг хүсч байна. Мөн олон сайхан хит дуу дуулж цомог гаргах бас урт настай ганц нэг дуу хийгээд дуулчих юмсан гэсэн бодолтой байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.18 ПҮРЭВ № 32 (6509)

 

Д.Мөнх-Эрдэнэ: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүлэхээр боллоо

Д.Мөнх-Эрдэнэ: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүлэхээр боллоо

10 цаг 1 мин
Хятадын шинэ төлөвлөгөө ба Монгол Улс

Таван жилээр хөгжлөө тодорхойлдог БНХАУ ирэх таван жилийн цоо шинэ төлөвлөгөөгөө танилцуулаад удаагүй байна.

18 цаг 35 мин
АН-ын дарга нарын өрсөлдөөнд хэн, хэн хүч үзэв

О.Цогтгэрэл даргатай АН-ын дотоод сонгууль нэлээд хэл амтай өрнөж дуусав.  Үндэсний бодлогын хо

18 цаг 35 мин
Ойрх Дорнодын дайны байдал манай улсад хэрхэн нөлөөлөх вэ?

Ойрх Дорнодод үүсээд байгаа дайны нөхцөл байдлаас шалтгаалан авах арга хэмжээний талаар Эдийн засаг, хөгжлийн

18 цаг 35 мин
Дээрэлхэлтийн шийдэл бол гурвалсан гэрээ

Монгол Улсын нийт хүн амын 15 хувийг 10-19 насныхан эзэлж байна. Эндээс хүн амын дунд жин дарах хэсэг н

18 цаг 35 мин
Баяр наадмаар уралдах морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа

Баяр наадмын хурдан морины уралдаан уралдах морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа

Уржигдар 18 цаг 19 мин
Н.Номтойбаяр: Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулна

Н.Номтойбаяр: Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулна

Уржигдар 12 цаг 51 мин
Танилц: АН аймаг, дүүргийн намын дарга нараа сонголоо

Танилц: АН аймаг, дүүргийн намын дарга нараа сонголоо

Уржигдар 12 цаг 47 мин
Ираны эсрэг АНУ-Израилын дайнд Орос хамгийн гол ашиг хүртэгч болох уу?

Оросын Уралын газрын тосны үнэ сүүлийн хэдэн долоо хоногт огцом өслөө.

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр нар мэдээлэл хийв

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын талаар мэдээлэл хийж, АТГ

Уржигдар 06 цаг 00 мин