Энэ сарын 23-наас бизнесийн салбаруудыг нээж, вакцинжуулж эхэлнэ гэв

2021-02-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НАМУУНТАМИР

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /02.12/ Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Цагдаагийн ерөнхий газар, Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа.

Эмнэлэг дэх PCR шинжилгээний лаборатори хоногт 6000 сорьцод шинжилгээ хийх хүчин чадалтай. Нэг хүний шинжилгээний хариуг 24 цагийн дотор гаргаж хариу мэдэгддэг байна. Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудын танилцуулснаар нийслэл хотод зорчих хөдөлгөөнийг 98 хувь хязгаарласан. Ажлаа хэвийн явуулахыг зөвшөөрсөн нэр бүхий 14 байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдын 9000 орчим автомашин л хөдөлгөөнд оролцож байна. Иргэдтэй харьцах харилцаандаа анхаарахыг алба хаагч нартаа сануулахыг Ерөнхий сайд удирдлагуудад нь үүрэг болголоо.  

"Нэг хаалга-Нэг шинжилгээ"

Энэ сарын 11-нд 46,202, өчигдөр буюу 12-нд 35,805 өрхөд шинжилгээ хийхэд хоёр хүнээс батлагдсан тохиолдол илэрсэн учир тандалт хийж байна. Энэ хурдаар шинжилгээ авна гэж тооцоход зургаан өдөрт дуусгах боломжтой ч лабораториуд хоногт 40 мянган сорьц баталгаажуулах хүчин чадалтай юм. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихийн өмнөх хоёр өдөр төрийн байгууллагын 62 мянга гаруй албан хаагчид PCR шинжилгээ хийхэд эерэг тохиолдол гараагүй байна.

Улсын онцгой комиссын шуурхай штаб 

Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаярын мэдээллээс үзвэл улсын хэмжээнд 1,780 хүн тусгаарлах байранд байна. 11 зочид буудалд 826 орны бэлэн нөөцтэй. Ирэх сард гурван удаагийн тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар 498 ор бэлджээ. Цаашид тусгаарлах байрны зориулалтаар ашиглах боломжтой зочид буудлуудыг судалж байна.

Шинжилгээнд идэвхтэй хамрагдаж байгаа иргэдэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талархал илэрхийллээ. Тэрээр энэ сарын 23 буюу хатуу хөл хориог цуцалсны дараа бизнесийн салбаруудаа нээж, вакцинжуулалт хийж эхлэхээр төлөвлөснийг хэлэв. "Энэ удаагийн хөл хорио өмнөхөөс ялгаатай. 410 мянган өрх бүрээс тус бүр нэг хүнийг шинжилгээнд хамруулах, голомтыг хумих, тархалтыг зогсоох, вакцинжуулах сууриа тавих зорилготой" гэв. Үүнтэй зэрэгцэн "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г хэрэгжүүлж эхлэхээ тодотгов.

Ерөнхий сайд мөн өдөр Улс, нийслэл, дүүргүүдийн онцгой комиссын өргөтгөсөн хуралд оролцлоо. Цаашид хурдтай ажиллах, нэгдмэл ойлголттой байх, хандлагаа өөрчлөх, өдөр бүр хамтарсан хэлбэрээр, аль болох богино хугацаанд ажлаа ярилцан, тулгарч байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх зэргээ тодотгож байхыг үүрэг, чиглэл болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

8 цаг 44 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Уржигдар 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15