Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг хүлээн авч уулзав

2021-02-11
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян, МАХН-ын Гүйцэтгэх товчооны ХЭГ-ын дарга Н.Уламбаяр нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

МАХН-ын дарга Н.Энхбаяр МАХН-аас шинэ Засгийн газарт хандан гаргасан зөвлөмжүүд бүхий Мэдэгдлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гардуулав.

Уг Мэдэгдэлд коронавирусын цар тахалыг богино хугацаанд устган арилгах бодитой арга болсон вакцинжуулалтад иргэдээ яаралтай хамруулах шаардлагатай байгаа талаар зөвлөмж орсон тухай ярилцав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ Засгийн газар энэ зөвлөмжтэй санал нэг байгаагаа илэрхийлээд вакцинжуулалтыг сар шинийн баяраа эхлүүлж, энэ оны 7 сарын 1-нээс өмнө нийт 2,0 сая иргэнийг хамруулан хийхээр төлөвлөж үүнд чиглэгдсэн бэлтгэл арга хэмжээ авч эхэлснийг мэдэгдэв.

МАХН шинэ Засгийн газраас жижиг дунд бизнесийг дэмжих талаар тодорхой арга хэмжээ авах, тухайлбал саяхнаас хэрэгжиж эхэлсэн нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн хуулийг эргэн харж хэрэгжилтийг нь хойшлуулах, хэмжээг нь бууруулах санал илэрхийлэв.

Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаяр Монголын талд үр ашиг муутай “Оюу толгойн ХОГэрээ”-г өөрчлөн сайжруулах, “Дубайн гэрээ”-г хүчингүй болгох талаар нийт Монголчууд санал нэгдэн эрх ашгаа хамгаалах нь зүйтэй гэсэн санал илэрхийлэв. Үүний тулд НҮБ-ын Ерөнхий ассамблейгээс хэлэлцэн баталсан 1962 оны тогтоолд дурдсанчлан тухайн улс орны ард түмэн нутаг дэвсгэртээ байгаа байгалийн баялагийг захиран зарцуулах бүрэн эрхтэй гэсэн зарчимд тулгуурлан “Оюу толгойн ХОГэрээ”, “Дубайн гэрээ”-г өөрчлөн сайжруулах, хүчингүй болгох асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх боломжтойг анхааруулан зөвлөв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ Засгийн газар МАХН-ын баримталж ирсэн “Оюу толгойн ХОГэрээ”, “Дубайн гэрээ” зэрэг бичиг баримтууд Монголын талд үр ашиг муутай гэдэг саналтай ижил байр суурь баримталж байгаагаа илэрхийлж, гэрээнүүдийг өөрчлөн сайжруулах асуудалд хамтран ажиллахаа илэрхийлэв. Ерөнхий сайд “Дубайн гэрээ”-г цуцлах асуудал нэн тэргүүний ажил болохыг онцлоод ингэснээр эдийн засагт гарах үр өгөөж хэрхэн нэмэгдэх боломж бүхий судалгааны дүнг танилцуулав. Мөн Оюутолгойн ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүдийг оруулж байгаагаа илэрхийлж, Улсын Их Хуралд суудалтай намын хувьд хамтран ажиллахыг уриалав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАХН-аас шинэ Засгийн газарт хадан гаргасан зөвлөмжүүд бүхий Мэдэгдлийг хүлээн авахдаа зөвлөмжүүдтэй анхааралтай танилцаж ажил хэрэг болгох талаар санаачилгатай ажиллахаа илэрхийлж, цаашид  ч энэ мэтээр ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлэхдээ бэлэн байна гэсэн байр суурьтайгаа мэдэгдэв.

Тухайлбал МАХН-ын олон нийтэд санал болгон санаачилсан, иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд ипотекийн зээлийн хүүг бууруулах, арилжааны зээлийн хүүг жилийн 3 хувь болгох зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгаагаа тэмдэглэлээ. Шинэ Засгийн газар энэ ажлын хүрээнд 2,0 их наяд төгрөгийн эх үүсвэр гаргах болж байгаагаа танилцуулж, эдгээр төлөвлөсөн ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд хүнд суртлыг арилгах талаар тодорхой зарчим нэвтрүүлэхээр судалж байгаагаа мэдэгдэв.

МАХН-ын дарга, Монгол Улсын гуравдах Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ковид-19-ийн цар тахал, түүний сөрөг нөлөөллийн уршгаар иргэдийн ахуй амьдрал эрс муудсан зэрэг хүндрэлийг цаг алдалгүй даван туулахын тулд шинэ Засгийн газар улс төрийн намууд, иргэдийн байгууллагуудын саналыг сонсож, хамтран ажиллахын чухалыг онцлон тэмдэглэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ Засгийн газар хойшид авч хэрэгжүүлэх ажил, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ МАХН-тай хамтран ажиллахад бэлэн гэдгээ дахин илэрхийлж хамтарсан ажлын хэсэг байгуулж, бүтээлч байдлаар хамтран ажиллах боломжтой талаар байр сууриа илэрхийлэв.

Мөн Монгол улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс үндэсний аюулгүй байдлын орон тооны бус зөвлөлийн гишүүнээр ажиллах эрхзүйн орчин бүрдвэл үндэсний нэгдмэл үнэт зүйлс бүрдэж, үндэсний эв нэгдэл хангагдахад чухал болох талаар харилцан санал солилцжээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Зочин
Оюутолгойг шуналтнуудад завшуулахгүй гэснийхээ төлөө хэлмэгдсэн хүн шүү. Одоо бүх юм ил болж ОТ-г худалдсан хулгайчууд ил болж офшорууд нь илэрсээр бна.
Тийм ээ, дэмжих болно
Zochin
Эцсийн эцэст намаа худалдаж хүүгээ дээш нь гаргаад концерт төгсөхийм байна ингэхийн тулд намаа хулалдаад зогсохгүй олон л тохироо байгаа байх даа
чимгээ
дэмжиж б.на одоо л нар зөв тиишээ эргэх нь байна шүү амжилт
Оюунэрдэнэ ухаантай байна. Н.Энхбаяр ерөнхийлөгч Багабанди, Очирбат, Элбэгдорж шиг шуналтай хүн биш шүү. Хэлмэгдсэн хүн.
Энхбаяр том мөнгөний тохироо хийх санаатай сонгуулийн ажлаар яваа нь тодорхой монгол улс монголчуудыг хорлож ханадаггүй хөгийн шаар анх айвонхоогоос 50 сая доллар зээлээд а линенз олгосон цаашдаа хувь эзэмшилтэй болох санаа нь бүтээгүй үргэлж хорсож явдаг новг
Зарим хүмүүс жаахан ухаантай байлдаа яагаад Оюун эрдэнэ, Энхбаяр Тулга дарга нар хамтраад ажиллаж болохгүй гэж харин ч сайн байна шүү дээ ёстой эвтэй байхдаа хүчтэй гэж үнэн шүү МАХН, МАН энэ 2 нам чинь угаасаа л нэг нам юм шүүдээ цаашдаа бүр нэгдэж 1нам болж ард түмнийхээ төлөө сайн сайхан зүйл олныг хийцгээх хэрэгтэй шүү дээ өрх бүр орон сууц, өргүй монгол гээд маш сайхан хөтөлбөрүүдийг санаажлсан мундаг хүмүүс тиймээс Энхбаяр дарга, Тулга дарга нар засгийн газартай хамт ажиллах санал тависан ард түмэн баяртай байгаа, Оюун эрдэнэ сайд зөв бодолтой сайн хүн бна одоо 2намаа нийлүүлж хүчээ нэгдэх нь маш зөв ингэж байж л улс орон хөгжин цэцэглэн шүүдээ та нартаа ажлын өндөр амжилт, хамгийн сайхан бүхнийг хүсье, баярлалаа Монгол улс мандан бадрах болтугай
Бат лхагва
Нэгдээсэй энэ хоер нам улаан тугаа мандуулаад улс орон саихан цаг аису
enhbayart
Enhbayar hend heregui ee, ooriinhoo hii ajilaa, judlaa iim tetgevriin garuud demii, ter bagBandi guya nn bs OT dr , tiim l bl ehleed dgd bga nd 3 ajilaa ogchih, tgd zovlo, ene ashig sonirhol shu, oor uuch bish.
Баасандулам
МАХН аас дэвшүүлж байгаа бодлогыг дэмжиж бна
Enhbayr demjij bna
Баярсайхан
Энхбаяр дарга засгийн газартай хамтран ажиллахаар болж байгаа нь өөдлөн дэвжих сайхан арга ухаан байна.Энхбаяр даргаа битгий мартаарай..Баярлалаа.
Зочин
Энх баяртай нийлбэл дууслаа л гэсэн үг кккк
Элбэгдорж дотор санаагаар өөрийнхөө бүх бульхай луйвар цаашдаа хийх луйвраа Энхбаярт тохож нийтэд дэвсүүлж хэвшүүлсэн хүн.
Тоогий
Ерөнхий сайд, Оюун эрдэнэ МАХН дарга нартай уулзаж хамтран ажиллах саналтай байгаад ны ард иргэд маш их баяртай байна, цаашыд уг үндэс нэгтэй 2,нам нийлэж найрамдлын тугаа мандуулах нь зөв юмаа
Zov shu bayr hurgey
Ард түмэнд хэрэгтэй Оюунэрдэнэ е.сайд маш ухаалаг залуу байна.
Зочин
Мундаг хүн шүү дээ
монгол
болж л байна ш дээ
Харамсалтай нь эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг зарчмаар наадуул чинь хандана ,ямарч сайн санал тавьсан ч хүлээж авахгүй, авсан болоод өнгөрөөнө Засаг гэдэг ийм байдаг гэдгийг л харуулна
Болдоо
Энэ 2 нэгдэх хэрэгтэй
Зөв шүү энэ хүний сэтгэгдэлийг сонсож хамтрах нь зүйтэй
Үхсэн буурын толгойноос амьд ат айна
Маш зөв шүү энэ хүний үгийг сонгож ха тран ажиллах хэрэгтэй амжилт хүсье
Өлзий
АГУУ ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ,МАХН НАМЫН НӨХДҮҮД БҮГД ЭНЭ ХҮНИЙ ДОР ЗАРЦЛАГДАН ,ЦҮНХИЙГ ,УЛИЙГ НЬ ДОЛООЖ ӨӨДӨӨ ГАРСАН МАХН НАМААС УРВАЖ ,ОЛОН ОЛОН ЭКС КАДР ГИШҮҮД ШАТ АХИН ДӨРӨӨЛСӨӨР ТЭНГЭРТ ДЭВШСЭН БУЙ МАХН НАМЫН УДИРДАГЧ ШАР ДЭЭЛТ ,Н,ЭНХБАЯР БОЛ ЖИНХЭНЭ ТӨРИЙН ТЭРГҮҮН Ч ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ТУРШЛАГА ОНЦГОЙХОН ТАКТИК МАНЁВР ЧИНГИСИЙН БАЙЛДААНЫ ТАКТИК МАНЁВР ОНЦГОЙ
Хүнийг намчирхаж бус эх орондоо хийж бүтээсэн туршлагаар нь үнэлэх хэрэгтэй. Н.Энхбаярд сонгуульд оролцох эрхийг нь сэргээх нь зохилтой шүү. Төрд ажиллахдаа тэрээр Туг ч барьсан. Тугал ч хариулсан хүн шүү.
Энхбаярын туршлага мэдлэг чадварыг ашиглахгүй гөжүүдэлж байгаад сөнөх шив энхбаярыг дэвшүүлээч сонгогчдын эрхийг бүү зөрчөөч сонголтгүй сонгууль 30 жил боллоо юманд хэмжээ гэж бий шүү
Н. Энхбаяр шиг хүмүүсийг Монгол улс сайн ашиглах ёстой юм даа.
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

8 цаг 45 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Уржигдар 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15