Э.Золжаргал: “Youtuber” миний хобби, хоёр дахь ажил

2021-02-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ТУУЛ

Орчин үеийн хүүхэд, залуусыг интернэт орчингүйгээр төсөөлөхийн аргагүй. Гар утас, компьютер тэдний үндсэн хэрэглээ болсон. Өнөөдөр монголчуудын хүн амын 80 хувь нь, хүүхэд залуусын 92 хувь нь интернэт орчинд “амьдарсаар” байна. Z үеийнхний ихэнх нь youtube сувгийн фэнүүд болж youtuber болох хүсэлтэй болжээ. Тиймээс энэ удаа “Шинэ үеийнхэн” буланд Монголын анхны нэг сая захиалагчтай,  “Gold play button” буюу алтан пайз авсан “Asmr sound queen” youtube сувгийн youtuber Э.Золжаргалын зөвлөгөөг хүргэж байна. Youtuber бүсгүй АНУ-ын Виржиниа мужийн хамгийн том их сургуулийг төгссөн бөгөөд дэлхийн шилдэг дөрвөн санхүүгийн компанийн нэг “Ernst & Young”-д үндсэн мэргэжлээрээ ажиллаж байна. Харин Youtube суваг бол түүний хоёр дахь ажил. Youtuber Золоо багадаа Youtube сувгийн үнэнч фэн байжээ. Багаасаа өөрийн гэсэн контентоо бүтээж, Youtube-д байршуулах юмсан хэмээн боддог байж. Удалгүй энэ мөрөөдлөө биелүүлж долоо хоног бүр шинэ контент хийхэд 1-2 өдрийг  зарцуулдаг байна.

Тэрээр “Би өдөр нь үндсэн ажлаа хийгээд, шөнө контент дээрээ суух дуртай. Долоо хоногт аль болох 1-3 контент Youtube сувагт байршуулахыг зорьдог. Бичлэгийнхээ гэрэлтүүлэг, зураг авалт, монтаж, өнгө дэвсэх бүх ажилд суралцаж өөрөө хийх нь миний хобби. 2017 онд нээсэн “ASMR sound queen” суваг одоо 1.3 сая гаруй subscriber-тай. Нийт үзэлт нь 379 сая 800 мянга болсон. 58 улсаас миний контентуудыг үзсэн байна. Үүнээс хамгийн их үзэлттэй нь саяхан 82 сая хүрсэн. Цаашид улам хичээж, “Diamond play button” цол авахыг зорино” гэв. Мөн Youtuber болох зорилготой хүүхэд залууст хандаж, Youtube-ээс олох орлого янз бүр. Тодруулбал, аль улсаас таны суваг руу хандаж, контентыг тань үзснээс хамаарч их, бага байдаг. Тиймээс хэр их бичлэг хийж, олон хандалт авна тэр хэрээр орлого олно. Youtube-ийн хамгийн том давуу тал бол өөрийн хүссэн цагаар ажиллаж болдог. Тиймээс тууштай байх, бусдаас өвөрмөц содон зүйл сэдэж санаачилж хийх нь чухал” хэмээн зөвлөв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.2.9 МЯГМАР № 28 (6505)

Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

9 цаг 29 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15