УОК-ын дарга С.Амарсайхан 142, 133 дугаар сургууль дээр гэнэтийн шалгалт хийв

2021-02-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УОК-ын дарга С.Амарсайхан COVID-19-ийн шинжилгээ авч байгаа БЗД-ийн 142-р сургууль дээр урьдчилан төлөвлөлгүйгээр очиж, шинжилгээ авч буй нөхцөл байдлын талаар эмнэлгийн ажилтнуудтай санал солилцож, газар дээр нь ажиллаж байна.

Эрүүл мэндийн ажилтан:- Шинжилгээний цаг байхгүйгээс иргэд бухимдаж, манай ажилтныг цохиод авсан тохиолдол гарсан. Цагийн асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ирж үнэлгээ хийдэг. Бидэнд заавар өгч харилцаа хандлагын асуудлыг ч ярьдаг.  Цагаар шинжилгээ өгдөг асуудал хэцүү байна. 

УОК-ын дарга С.Амарсайхан: -PCR шинжилгээ өгөх цаг авъя гээд өглөө холбогдоход ямар ч цаг алга. Газар дээр нь ирэхээр боломж байна. Ийм байж болохгүй. Шинжилгээ авах ажил нарийн төлөвлөгөөтэй явах ёстой. Шинжилгээний хариу авдаг цагийг богино болгох хэрэгтэй. Таамгаар явсан асуудалд хандаж болохгүй учраас нарийн зохион байгуулалтад оруулах гэж газар дээр нь ажиллаж байна. Танай шинжилгээ авах төвийн зохион байгуулалт харьцангуй сайн байна. Шинжилгээ авсан хүмүүс нэг дор хооллодог нь зөв үү буруу юу. Зай барь гэж иргэдээс шаарддаг хэрнээ өөрсдөө дүрмээ баримтлах хэрэгтэй. Сар шинийн өдрүүдэд өргөн шинжилгээ авах гэж байна .10 гаруй хоног дотор бид аль болох олон хүнийг шинжилгээнд хамруулна.

Тодорхойгүй голомтууд олон боллоо. Халдвар хамгаалал алдагдсан газруудаас болоод тархаж байгаа вирусийг хумих ажлыг л хийж байна.  Хийх ажил тодорхойгүй байж болохгүй. Шуурхай штабын дэргэд цахим хайрцаг ажиллуулна. Иргэд болон алба хаагчдын саналыг авна. Үүнийг тусгай ангилж хараад хяналт шалгалт хийж арга хэмжээ авна. Ажлын асуудал учраас болохгүй зүйлээ үнэнээр нь ярьдаг баймаар байна.  Ажил хариуцаж байгаа хүмүүс ажилдаа эзэн болох асуудал чухал байна.Сургуулийн удирдлагуудтай ярилцаж, шинжилгээ авч буй өрөө тасалгааг том хэмжээтэй болгох хэрэгтэй. Агааржуулалтын хоолойгоор халдвар дамжих эрсдэл өндөр байгаа. Тиймээс энэ асуудлыг анхаарах нь зүйтэй. Шинжилгээ авах өрөөндөө хоол, ундаа иддэг гээд асуудал байгаа тул халдварын эрсдэл өндөр байна. Үүнийгээ өөрчлөх хэрэгтэй. Эрүүл мэндийн ажилтнуудад өгсөн халдвараас хамгаалах шилэн хаалт, нүдний шил цантаж, шаардлага хангахгүй байгаа асуудлыг шийдэж өгнө" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

9 цаг 28 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15