Зэвсэгт хүчин 100 жилийн ойгоо хэрхэн тэмдэглэх вэ?

2021-02-04
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байна.  Ойн хүрээнд болох үйл ажиллагааны тухай тоймлон хүргэе.

 

“ЭХ ОРНЫ ЦЭРЭГ-2021” ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ

“Эх орны цэрэг-2021” яруу найргийн наадмыг уламжлал ёсоор зохион байгуулах гэж байна. Цэрэг эх орны сэдэвт яруу найргийн өв санг баяжуулах, цэргийн алба хаагчид, ард иргэд, хүүхэд залуучуудад төрөлх нутаг, тусгаар тогтнол, түүх соёлоороо бахархах сэтгэлийг төрүүлэх, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, яруу найргийн шилдэг бүтээлүүдийг сурталчлан нийтийн хүртээл болгоход оршдог энэ наадам нь 1989 оноос тасралтгүй зохион байгуулагдаж байгаа юм. Энэ удаагийн наадам хоёр шатны шалгаруулалтаар явагдах бөгөөд нэгдүгээр шатанд өрсөлдөх бүтээлүүдийг ирэх гуравдугаар дугаар сарын 4-ний өдрийг хүртэл цахим хаягаар хүлээн авна. Хоёрдугаар шатанд шүүгчийн бүрэлдэхүүний онооны дагуу шалгарсан 25 найрагчийг халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулан шүлгийг нь сонсож шилдгүүдээ тодруулах юм. Яруу найрагчид бүтээлээ tsergiinchuulga.1932@gmail.com цахим хаягаар ирүүлнэ.

 

“ХАТАН ИЖИЙ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ

“Хатан ижий” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно.  Өнгөрсөн хугацаанд 46 ээжийг алдаршуулан өргөмжилжээ. Энэ удаагийн хүндэтгэлийн арга хэмжээнд нэр дэвшүүлж буй алба хаагчдын ажил байдлын тодорхойлолт, холбогдох материал, хавсаргасан албан бичгийг энэ сарын 25-ныг хүртэл ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Суртал хүмүүжил, мэдээлэл, сэтгэл зүйн хангалтын хэлтэс болон ЦДБЭЧ-ын Сургалт, соёл хүмүүжил, маркетингийн албанд хүлээн авна. Үүний дараа нэр дэвшигчдийн материалыг БХЯ, ЗХЖШ, ЦДБЭЧ, “Хатан ижий” Төрийн бус байгууллагаас томилогдсон комиссын бүрэлдэхүүн хэлэлцэж, шилдэг есан ээжийг шалгаруулан “Хатан ижий” өргөмжлөл хүртээх, алдаршуулах үйл ажиллагааг ирэх сарын 3-нд хийхээр төлөвлөжээ.

 

“АЛТАН БҮРЭЭ” ЦЭРГИЙН ХӨГЖИМ ЭГШИГЛЭНЭ

Цэргийн хөгжмийн наадмыг дэлхий орнууд зэвсгээр бус зэмсгээр эх орон, цэрэг дайчдаа сурталчилдаг эв найрамдлын тоглолт гэж үздэг байна. Энэ талаар ЗХЖШ-ын Цэргийн хөгжмийн алба, Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Ч.Гансүхээс тодрууллаа.

 

Алтан бүрээ” цэргийн хөгжмийн наадмын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын цэргийн хөгжимчдийг бүрэн хамруулна. Дээрээс нь Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, зарим урлагийн байгууллагуудын үлээвэр найрал хөгжимчид оролцоно. Ингэхдээ аймаг, орон нутгийг бүрэн хамруулах хүрээнд бүсчилж, оролцуулна. Тухайлбал, зүүн, төв, баруун, хойд бүсийн цэргийн хүрээгээр нь бүсчлэх бөгөөд энэ нь цэргийн хөгжмийн хөг аяас гадна аймаг, орон нутгийнхаа соёл, онцлогийг харуулсан аялгууг эгшиглүүлэхээрээ онцлог юм. Баруун бүсийн цэргийн хүрээ гэхэд олон ястны соёл, урлагийг эгшиглүүлнэ гэсэн үг. Их онцлогтой сайхан наадам болно харж байна. Наадмын бэлтгэл ажлыг ч үндсэндээ хангаад дуусаж байна.

Наадмыг хэзээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?

- 2021 оны гуравдугаар сард зохион байгуулахаар байсан ч цар тахлын нөхцөл байдлаас үүдээд 2021 оны зургадугаар сар хүртэл хойшлуулсан.  Зургадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайгаас олон нийтэд хүргэнэ. Түүнээс өмнө бүсчилсэн цэргийн хүрээд дотооддоо мөн бэлтгэлээ явуулах учиртай.

Хэрэв цар тахлын нөхцөл байдал хумигдаагүй байвал тодорхой хугацаагаар хойшлох уу?

-Тэгнэ. Гэхдээ бидний хувьд цагийн байдал сайжирна гэдэгт бүрэн итгэж байна.

-Өмнө нь ийм төрлийн цэргийн хөгжмийн  наадам зохион байгуулагдаж байв уу?

-Улаанбаатар цэргийн хүрээний хэмжээнд “Эх орны төлөө”, зарим Зэвсэгт хүчний нэгтгэл ангиуд болон ерөнхий боловсролын дунд сургуулиудын хэмжээнд “Мөнгөн бүрээ” хөгжмийн наадам зохион байгуулагдаж байсан. Олон улсын жишигт хүрэхүйц, цэргийн хөгжимчдийг бүрэн хамруулсан их наадам нь энэ жилийнх байх болно. Энэ наадамд төрийн цэргийн болон урлагийн байгууллагуудын үлээвэр найрал хөгжмөөс гадна Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хүндэт харуулын жагсаалын үзүүлбэр, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн зэвсэгтэй, гардан тулааны үзүүлбэр, ЦДБЭЧ, ХЦДБЭЧ-ын хамтарсан үндэсний бүжиг, Үндэсний үлээвэр найрал хөгжим зэрэг ард иргэд, үзэгч олноо цэрэг дайчдаараа бахархах үзлийг түгээх олон сайхан үзүүлбэрүүд багтана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин  2021.2.4 Лхагва  № 25 (6502)

АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

14 цаг 10 мин
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

15 цаг 41 мин
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

16 цаг 47 мин
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

16 цаг 56 мин
М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

16 цаг 57 мин
Н.Учрал: Төр апп хөгжүүлэхгүй, хувийн хэвшлийг дэмжсэн нээлттэй бодлого баримтална

Ерөнхий сайд Н.Учрал Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх Үндэсний зөвлөлийн энэ жилийн анхны хуралдаанд оролцлоо.

23 цаг 55 мин
“Усны олон улсын байгууллага” байгуулах ерөнхийлөгч К.Токаевын санаачилгыг Монгол Улс дэмжинэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны анхны Төрийн айлчлалаа Төв Азийн бүс нутаг дахь манай улсын ан

23 цаг 55 мин
Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Уржигдар 18 цаг 53 мин
Б.Найдалаа: Шууд эрчим хүчний үнэ нэмэх нь гэж ойлгож болохгүй

Б.Найдалаа: Шууд эрчим хүчний үнэ нэмэх нь гэж ойлгож болохгүй

Уржигдар 18 цаг 43 мин
Буриадын Их сургуульд фото зургийн үзэсгэлэн нээгдлээ

Буриадын Их сургуульд фото зургийн үзэсгэлэн нээгдлээ

Уржигдар 18 цаг 40 мин