QR Код 115 мянган иргэний хувийн датаг эрсдэлд оруулав уу  

2021-02-02
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

Цар тахал нийгэм эдийн засагт олон сөрөг үр дагавар авчирч буйн нэг нь хүний эрхийг зөрчиж, хязгаарлаж байгаа явдал гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна. Улс орнууд коронавируст халдварыг хязгаарлах үүднээс гар утасны апликейшн, технологид суурилсан бүртгэлийн систем ашиглаж байгаа. Бүртгэлийн энэ аргыг хүн амын 60-аас доошгүй хувь нь ашиглаж халдварыг хумих үр дүнтэй тогтолцоо бий болгох, хослуулан хэрэглэсэн тохиолдолд хавьтлыг шуурхай тогтоож, эрсдэлд орсон хүнд мэдээлэл өгч, төрийн албан хаагчийн ажлын ачааллыг бууруулж байгаа сайн тал бий. Гэвч зориулалт, чадавхиасаа үл хамаарч, мэдээллийн технологи нь хувь хүний нууц, халдашгүй чөлөөтэй байх эрхийг хязгаарлаж байгааг хүний эрхийн байгууллагууд хөндсөөр байна.

Манай улс  COVID-19 халдвартай нь тогтоогдсон иргэний ойрын хавьтлыг илрүүлэх, тархалтыг хянах, эрсдэлд орсон хүмүүст мэдээлэл шуурхай хүргэх зорилгоор E-barimt системд суурилсан бүртгэлийн апликейшнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрөөс ашиглаж эхэлсэн. Тэгвэл энэ хугацаанд есөн дүүргийн 59 объектод 114323 иргэн QR код уншуулж үйлчлүүлсэн гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллагаас өгөв. Гэтэл QR код нь хүний эрхийг зөрчиж, хувийн мэдээллийг эрсдэлд оруулж байна гэж үзэж ХЭҮК-оос УОК-д шаардлага хүргүүлээд байна. Өөрөөр хэлбэл, E-barimt системд суурилсан хөдөлгөөний бүртгэлийг журмаар зохицуулахгүйгээр ашиглаж эхэлсэн нь хүний халдашгүй, чөлөөтэй байх, хувийн нууцаа хамгаалуулах эрх зөрчигдөх эрсдлийг үүсгэсэн гэж үзжээ.

Засгийн газар коронавируст халдвараас иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахдаа хүний зарим эрх, эрх чөлөөг хуулиар хязгаарлаж болно. Гэхдээ ийм хязгаарлалт нь шинжлэх ухааны үндэслэлтэй, нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгыг биелүүлэхэд зохистой хэр хэмжээтэй, хүний эрх, эрх чөлөөнд хамгийн бага хязгаарлалт тогтоосон байх хэрэгтэйг ХЭҮК-оос шаардсан байна. Шаардлагад “Хүний амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг Үндсэн хууль болон бусад хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан. Үндсэн хуульд “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... мөрдөн мөшгиж, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан. Хүний халдашгүй, чөлөөтэй байх, хувийн нууцаа хамгаалуулах эрхийг Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактаар баталгаажуулсан” гэдгийг дурджээ.

QR системийг анх нэвтрүүлэхэд иргэний хувийн өгөгдлийг эрсдэлд оруулж болзошгүйг хэвлэл мэдээллийн байгууллагууд, тэр дундаа “Зууны мэдээ” сонин удаа дараа хөндөж мэргэжлийн экспертүүдийн байр суурийг хүргэж байсан. Тухайн үед холбогдох байгууллагууд QR системийг хүний хувийн мэдээллийг эрсдэлд оруулахгүй гэж мэдэгдэж байсан ч  E-barimt системд суурилсан бүртгэлийн талаар уг технологийг хөгжүүлэгч Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвөөс “Бүртгэлийн цэгт тавигдсан QR кодыг уншуулахад иргэнээс уг цэгийн код, төхөөрөмжийн ID, код бүртгүүлсэн цагийн мэдээлэл авагдана. Энэ мэдээлэл нь Тагнуулын ерөнхий газрын Үндэсний дата төвд хадгалагдаж, төр, байгууллага, хувь хүний нууцын тухай хуулиудаар хамгаалагдана. Мэдээллийг зөвхөн коронавирусын халдвартай тэмцэхэд ашиглана. Энэ зорилгод нийцсэн хэлбэр, техникийн нөхцлөөр цуглуулж байгаа” гэсэн тайлбарыг комисст өгчээ. Үүнээс харвал, QR систем нь хүний хувийн нууцтай холбоотой датаг цуглуулж байгаа нь үнэн аж. Тиймээс хөндлөнгийн шинжээчээр магадлуулж, апликейшний техникийн үзүүлэлт, мэдээллийн хамгаалал нь хүний эрхийн зарчимд нийцэж байгаа эсэхийг сайтар нягтлах шаардлагатай байгаа юм. Тухайлбал, E-barimt системд суурилсан бүртгэл нь коронавируст халдвараас хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад үр нөлөөтэй байх эсэхийг шинжлэх ухаанчаар тооцсон байх. Мөн бүртгэл, цугларсан мэдээллийг ашиглах, хадгалах, хамгаалах, зорилгоо биелүүлж дуусмагц цугларсан мэдээллийг устгах асуудлыг журмаар зохицуулсан байх нь хамгийн чухал юм. Түүнчлэн, E-barimt системд суурилсан бүртгэлийн талаар журам гаргаагүй, энэ арга хэмжээ нь албан журмын эсвэл сайн дурын байх эсэх талаар шийдвэр гараагүй байхад Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас бүртгэл хангалтгүй хөтөлсөн аж ахуй нэгжүүдэд шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авч байгааг эрх зүйн үндэслэлгүй гэж ХЭҮК үзсэн байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.2.2 МЯГМАР № 23 (6500)

АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

14 цаг 6 мин
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

15 цаг 37 мин
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

16 цаг 42 мин
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

16 цаг 51 мин
М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

16 цаг 52 мин
Н.Учрал: Төр апп хөгжүүлэхгүй, хувийн хэвшлийг дэмжсэн нээлттэй бодлого баримтална

Ерөнхий сайд Н.Учрал Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх Үндэсний зөвлөлийн энэ жилийн анхны хуралдаанд оролцлоо.

23 цаг 50 мин
“Усны олон улсын байгууллага” байгуулах ерөнхийлөгч К.Токаевын санаачилгыг Монгол Улс дэмжинэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны анхны Төрийн айлчлалаа Төв Азийн бүс нутаг дахь манай улсын ан

23 цаг 50 мин
Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Уржигдар 18 цаг 53 мин
Б.Найдалаа: Шууд эрчим хүчний үнэ нэмэх нь гэж ойлгож болохгүй

Б.Найдалаа: Шууд эрчим хүчний үнэ нэмэх нь гэж ойлгож болохгүй

Уржигдар 18 цаг 43 мин
Буриадын Их сургуульд фото зургийн үзэсгэлэн нээгдлээ

Буриадын Их сургуульд фото зургийн үзэсгэлэн нээгдлээ

Уржигдар 18 цаг 40 мин