Б.Цэвэгсүрэн гэх эрхэм өдөр тутам бидэнтэй тааралдаж, заримдаа хог болон энд тэнд хэвтэж байдаг нэгэн зүйлийг урлаг болгон үзэсгэлэн дэлгэжээ.
Тэрээр хэрхэн бүтсэн нь гайхал төрүүлмээр, лонхон доторх урлагийн бүтээлийн үзэсгэлэнгээ “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд өчигдөр нээсэн юм.
Б.Цэвэгсүрэн энэхүү үзэсгэлэнд 70 гаруй бүтээлээ дэлгэжээ. Гадаадын урлаачдын бүтээлийг харан лонх доторх урлагийг сонирхож эхэлсэн тэрээр сүүлийн гурван сард л энэхүү урлагаар хичээллэж байгаа бөгөөд хэдийнээ том жижиг 200 гаруй бүтээлийг урласан гэнэ.
“Лонхон доторх урлаг”-ийг үзэхийг хүссэн хүн бүр энэ сарын 28-н буюу маргаашийг хүртэл “Blue Moon” арт галерейд хүрэлцэн ирж, үнэ төлбөргүй сонирхох боломжтой юм.