Н.Алтанхуяг: Ч.Хүрэлбаатар аа, чи өөрөө оффшорын мөнгөтэй холбоотой шүү

2021-01-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы өнөөдрийн /01.28/ хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэж байна. Хууль зүйн байнгын хороо тус хоригийг хүлээж авах шаардлагагүй хэмээн үзсэн. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Монголын газрын баялгийг хулгайлж дээрэмдээд гадагшаа гаргачихсан байна гээд явсан байсан юмны нэхэмжлэлийг хэн татсан юм бэ. Оффшорт оччихсон байсан юмыг зогсоох гэж байна. Би намын талаар яриагүй шүү, монголчуудын баялгийн тухай ярьж байна. Ч.Хүрэлбаатар сая хэллээ, оффшороос нэг ч төгрөг орж ирээгүй гэж. Та нар зогсоож байгаа юм чинь яаж орж ирэх юм. Хүрэлбаатар аа чи зогсоож байгаа. Хүрэлбаатар өөрөө энэ хэрэгтэй холбоотой. Дамаар холбогдоно. Тэр Солонгос чинь ял аваад явчихсан. Гэтэл Хүрэлбаатар энд Монгол Улсын Ерөнхийлөгчийг тувт доромжилж, хамсаатнаа өмөөрдөг. Хэрэг хуучирдаггүй юм шүү. Эрт орой хэзээ нэгэн цагт илэрнэ. Хэрэв та нар 60 хэдээрээ түрий бариад явах гэж байгаа бол, бяр чадлаа гаргах гэж байгаа бол монголчууд босно шүү. Одоо боль та нар. Энэ хуулиа татаад авчих. Ойлголцоод л явдаг ш дээ. АТГ-ын даргыг өөрсдөө авчихаад яргалах гэж байгаа бол алалцана шүү, ойлгосон уу. Үүнийгээ боль" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

Харин ч дэмжин шүү
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

6 цаг 23 мин
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

9 цаг 10 мин
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

9 цаг 14 мин
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

9 цаг 24 мин
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

9 цаг 27 мин
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

9 цаг 28 мин
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

15 цаг 9 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

15 цаг 14 мин
"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчилнө

"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчлөх шаардлагатай байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдэгдэв.

Өчигдөр 13 цаг 21 мин
Сэрэмжлүүлэг: Он гарсаар 50 хүн усны ослоор амь насаа алджээ

50 хүн (үүнээс 31 том хүн, 19 хүүхэд) амь насаа алдлаа

Өчигдөр 13 цаг 16 мин