Г.Гантуяа: Бид олж харж чадвал хэл сурах хязгааргүй их боломж бий

2021-01-28
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

“Зууны мэдээ” сонин дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй элэг нэгт монголчуудынхаа үзэл бодлыг хүргэх үүднээс “Миний Монгол” буланг санаачлан эхлүүлсэн. Тиймээс “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-тай хамтран гадаадад эх орныхоо нэрийг гарган амжилттай ажиллаж буй иргэдийн ярилцлагыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа хүний их эмч, Австралийн Маккуари их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн магистр Г.Гантуяатай ярилцлаа.

-Та Австралид магистрт тэтгэлэгтэйгээр суралцжээ. Боловсролын чанараараа тэргүүлэгч оронд хэрхэн суралцах болсон юм бэ?
- Би Австрали улсад 2017 оны хоёрдугаар сард ирсэн. Тус улсад дөрөв дэх жилдээ амьдарч байна. Австралийн Аллианз гэдэг даатгалын компанийн тэтгэлэгтэйгээр магистрт суралцсан. Гэхдээ бүтэн тэтгэлэг биш учраас үлдсэн төлбөр болон амжиргааныхаа зардлыг хадгаламжаасаа болон энд ирээд ажиллаж олсон мөнгөөрөө төлсөн. Магистрын хичээл тийм амар байгаагүй. Өөрийн үндсэн мэргэжлээс өөр мэргэжлээр, Монголын боловсролын системээс тэс өөр сургалтыг англи хэл дээр үзэх том сорилт байсан. Монголд англи хэлний IELTS-ийн шалгалтын хангалтай оноогоо авсан байсан болохоор Австралид ирээд хэлний бэлтгэлд суулгүй, шууд хичээллэж эхэлсэн. Гэхдээ эхэндээ нэлээн шоконд орсон. Хэдийгээр IELTS-ийн оноотой ч Австралийн их сургуулиудын дэргэд байдаг Академик сургалтын бэлгэлд суугаад магистрын хичээлээ эхлүүлвэл системээ илүү ойлгож, хурдан шилжихэд дөхөм байх юм шиг санагдсан. Гэхдээ үүнийг даваад гарсандаа одоо баяртай байна.  
-Төслийн ажилтан, орчуулагч гэсэн хоёр ажил зэрэг хийдэг юм байна. Тэгэхээр хэлний мэдлэгээс гадна ур чадвар их өндөртэй байж таарна. Залуус хэлээ сайжруулах болон өөрийгөө хөгжүүлэхэд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
-Аливаад хувь хүний өөрт тохирох арга барил, хичээл зүтгэл чухал гэж бодож байна. Гэхдээ хичээл зүтгэл гэдэг хэдэн цаг ширээний ард сууснаар бус үр бүтээмжээр үнэлэгдэнэ. Өөрийн арга барилаа олж аваад, хичээл зүтгэл гэдэг үгнээс айлгүй сэргэлэн байх хэрэгтэй. Өөрт таарахгүй арга барилаар “Ингэвэл л сурдаг гэсэн” гэж муйхарлан зүтгэлгүй цаг тухай бүрт тохирсон аргуудаар өөрийгөө хөгжүүлж, хэлээ сайжруулах боломжтой санагддаг. Хэл сурахдаа зарцуулах тогтмол цаг хэзээ гарахыг хүлээлгүй өөрт ойр олон төрлийн аргаар бага хугацааг ч гэсэн ашиглаад суралцаад бага багаар хөгжиж болно. Хамгийн энгийн жишээ гэвэл, гудамжаар эсвэл автобусаар явахдаа нүдэнд таарсан бүхнээ англиар нэрлэх гээд үз. Мэдэхгүй үг гараад ирвэл дараа нь мэдээд авчих хэрэгтэй.  Гадаадад байдаг бол автобус,метронд явахдаа чихэвчээр дуу, хөгжим сонсохын оронд хажуудаа ярьж байгаа хүмүүсийн яриаг сонсоод явах нь зүгээр. Тэр хүмүүсийн амьдралд юу тохиолдож байгаа нь биш, харин ямар үгийг юу гэж дуудаж байна, хаана яаж хэрэглэж байна зэргээр анализ хийгээд сонсвол тэнд “багш нар” явж байна гэсэн үг. Цаашлаад өөрөө харж чадвал  хэлээ сайжруулах боломж хязгааргүй. Мэдээж дүрэм чухал. Гэхдээ дүрмүүдийн нэрнүүдийг биш ч, хэзээ яаж ашиглахаа сурчих хэрэгтэй. Бид дэлхийн хаана ч байсан өөрийгөө тухайн нийгмийн нэг хэсэг гэдгээр харах нь чухал. Энд ажиллаж, амьдарч буй бусад залуустай адилаар ямар ажил хиймээр байгаагаа бодож, хүссэн ажил чинь ямар чадвар шаардахаа харж өөрийгөө хөгжүүлж, байгаа газрынхаа стандартад ойртох нь чухал санагдсан. Австралид тодорхой хэмжээний туршлага хуримтлуулаад, цаг нь болохоор Монголдоо очиж хувь нэмрээ оруулна гэж боддог.

-Австралид эрүүл мэндийн тогтолцоо ямар онцлогтой байдаг вэ. Ямар зүйлээс нь бид суралцаж болох вэ?
-Австралийн эрүүл мэндийн тогтолцооноос суралцмаар олон туршлага бий. Хамгийн чухал онцлог нь хүн амдаа тохирсон олон, сайн чанарын судалгааны үндсэн дээр стандартууд боловсруулаад түүнийгээ эмч болон эмнэлгийн бүх ажилчин ягштал дагаж мөрдддөг. Бид Монголд судалгаа хийдэг, судалгааг дэмжиж санхүүжүүлдэг, тэдгээрийнхээ үндсэн дээр шийдвэр гаргадаг болмоор байна.  Мөн иргэдийнх нь нийгмийн идэвх оролцоог  Австрали улсын хөгжлийн гол түлхүүр гэж  харж байна. Иргэд хэрэгцээгээ болон өөрчлөлтийг шаардах дуу хоолойгоо идэвхтэй илэрхийлж, эргээд төр засгаас шаардлагатай арга хэмжээг судалгаан дээр тулгуурлан шийдвэр гарган гүйцэтгэдэг. Ингэснээр иргэдэд ээлтэй, иргэдэд чиглэсэн, зориулагдсан орчин, нийгмийг бий болгож тэр нь дараагийн түвшний хөгжилд хөтөлж байна гэж боддог.


-Яг одоо цар тахлын үед Австралийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухайд сонирхуулвал. Бид энэ үед ямар арга хэмжээ авбал тархалтыг хумих боломжтой вэ?
-Австралийн Засгийн газрын зүгээс цаг үеийн байдалд нь тохируулан олон талын арга хэмжээнүүдийг авч, хэрэгцээт зүйлсдээ хөрөнгө төсвөө зарцуулан ажилласныхаа үр дүнг үзэж байна гэж бодож байна. Авсан арга хэмжээнүүдээс нь дурдвал тархалт эрчимтэй ихсэх үед зөвхөн нэн шаардлагатай ажилчид, албан хаагчид ажилдаа явах байдлаар өндөржүүлсэн хөл хорио тогтоож, иргэдийг хүнсний дэлгүүр болон яаралтай үед эмнэлэг явах зэргээс бусад тохиолдолд гэртээ байхыг шаардаж байсан. Халдварын тархалтын зэрэг буурч тогтворжих үеэс хөл хориог тухай бүрт нь тохируулан суллаж ирсэн. Хөл хорионы үеэр COVID-19-ийн эсрэг шинжилгээ болон эмчилгээний арга хэмжээг хүртээмжтэй болгож сайжруулахаас гадна, ажлаа хийж орлого олж чадахгүй байгаа иргэдэд компаниар нь дамжуулан мөнгөн тусламж үзүүлж амьжиргааг нь дэмжиж байна. Байр орон сууцны төлбөрөөс хөнгөлж, зарим нэн шаардлагатай хүмүүст үнэгүй хүнс хүртэл тарааж байна. Зөвхөн хувь хүмүүс гэлтгүй бизнесүүдээ мөн дэмжин ажиллаж, эргээд эдийн засгаа хурдан сэргээхэд гол анхааран ажиллаж байгаа юм. Үүнээс гадна иргэдийн ухамсар маш сайн байна. Энгийн иргэд болон Засгийн газрынх  гишүүд бүгд адил тэгшээр хариуцлагаа ухамсарлан иргэн хүнийхээ үүргийг биелүүлж халдварын тархалтыг бууруулах, зогсооход хувь нэмрээ оруулж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.1.28 ПҮРЭВ № 20 (6497)

Mash heregtei zuil yrilaa
Ganaa sod
Mundag duudee amjilt
Mundag duudee amjilt khusye
Chemka
Mundag shdee chi min. Naizdaa ulam ih amjilt husie.
Mash mindag ohindoo ajild ni bolon amidrald sain saihan buhnig husey.Hyamin Alimaa
Гантөмөр
Охиндоо амжилт хүсье
Мундаг юм аа
Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

12 цаг 32 мин
С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

12 цаг 37 мин
Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

12 цаг 43 мин
Хүчирхийлэл, шийтгэл хүүхдийн хөгжилд сөрөг нөлөөтэй

Дөрөвдүгээр сарын 30-ныг  "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр"

22 цаг 36 мин
Б.Ариунсайхан: Хүн чанартай байж л аливаа бүтээлийг найруулна

 “Зууны мэдээ” сонин ээлжит зочноор найруулагч, жүжигчин Б.Ариунсайханыг урилаа. Тэрээр Солонгос улсад 15 жил амьдарч буй уран бүтээлч юм.

22 цаг 41 мин
Г.Батбаяр: Монгол Улсад сүүлийн 20 жил тохиолдсон хамгийн том гамшиг бол популизм

Олон улсын Ардчилсан холбооны “Монгол Улс ардчиллын баян-бүр

22 цаг 46 мин
Тойргийн “усалгаа” хөдөөгийнхнийг залхаажээ

Зун, наадмын үеэр хот эзгүйрдэг дээ. Бүгдээрээ амраад, агаар салхинд гараад алга бо

22 цаг 51 мин
АН-ын “топ лидерүүд”-ээр тэд тодорчээ

УИХ-ын 2024 оны сонгууль урьд урьдынхаас огт өөр болох шинжтэй.

22 цаг 56 мин
“Жижиг”-үүд “...Намын лого, намын даргын нэр” гэж ярьсан нь сонгогчдын хувьд ч жижиг биш асуудал

Манайхан улс төрийн намуудыг том, жижиг гэж ялгаж ярьдаг. Энэ бо

23 цаг 1 мин
Д.Сүнжид: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар эрүүдэн шүүсний гэм хороо нэхэмжлэх эрхтэй

ХЭҮК-ын дарга Д.Сүнжидтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

23 цаг 6 мин