О.Цогтгэрэл, Ж.Баярмаа, Б.Пүрэвдорж нарын хэн нь АН-ын дарга болох вэ?

2025-08-29
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.Батсайхан

АН-ын Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл өчигдөр өглөө хуралдсан бол үдээс хойш  Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан эхэллээ.  Өглөө болсон хурлаар  Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулсан намын Үндсэн дүрмийг хэлэлцжээ.  Улмаар шинэчилсэн төслийг ҮБХ-ны хуралд өргөн барьж хэлэлцүүлсэн юм. 


АН-ын ҮБХ нь 380 орчим гишүүнтэй. ҮБХ-ны ээлжит бус хурал  өчигдөр 14.00 цагт эхэллээ.  Хуралдааны эхэнд намын дарга Л.Гантөмөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч буйгаа албан ёсоор мэдэгдэв.  МАН-ын Бага хурлаас Ардчилсан намыг хамтарсан Засгийн газраас гаргахаар шийдвэрлэсний дараа тус намын дарга Л.Гантөмөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө гэж мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлээс хойш гурван сарын хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд энэ сарын эхээр Ардчилсан намын гишүүд ҮБХ-г яаралтай зарлан хуралдуулж, удирдлагын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай хэмээн үзэж ҮБХ ээлжит бусаар хуралдахаар болсон билээ.

 

Энэ үеэр АН-ын дарга Л.Гантөмөр " Үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргаж байна.  Намын журамдаа нийцүүлэн шинэ намын даргаа сонгоно. Ардчилсан нам бол зовлон үзсэн. Хэд хэд хуваагдаж, даргагүй, бүртгэлгүй гэж явж байсан. Одоо албан ёсны байгууллага нь хурлаа хийж, албан ёсны шийдвэрээ гаргана. Бүх судалгаагаар АН-ын нэр хүнд олон нийтийн дунд нэгдүгээрт байгаа. Эрх баригч намаас рейтингээр илүү гэсэн үг. Тэгэхээр АН-ын дарга эв нэгдлийг хангаж, үнэнчээр ажиллах зайлшгүй шаардлага байна. Мэдээж хүчтэй сөрөг хүчний ажил хийх үүрэгтэй. Шинэ дүрмийн дагуу бүх шатны бүтцийг дахин зохион байгуулах гээд олон үүрэг шинэ намын даргад  очиж байна" гэлээ. 
Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн С.Баярцогт "Улс төрийн намын тухай хуулийн тодорхой заалтууд жил хойшилчихсон байсныг дахин нэг жилээр сунгасан. Үүнтэй холбоотойгоор бүх намууд зохион байгуулалттай холбоотой асуудлуудаа 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө шийдэх ёстой болсон. Энэ бол зөвхөн Ардчилсан намтай холбоотой асуудал биш. Бүх намууд энэ хугацаанд дүрмээ боловсруулж, танилцуулах ёстой. Харин манай намын даргын хувьд хамтарсан Засгийн газраас Ардчилсан намыг гаргасантай холбоотойгоор ажлаа өгье гэдэг хувь хүний шийдвэрээ гаргасан. Нөгөөтэйгүүр, ямар шалтгаанаар намын даргын ажлаа өгсөн гэдгээ Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн хуралд танилцуулсан.Тиймээс өнөөдрийн хуралдаанаар шинэ намын даргын асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэж өгөөч гэдэг зүйл яригдлаа. Хэрэв Л.Гантөмөр дарга ажлаа өгөх шийдвэр гаргаагүй байсан бол өнөөдрийн хурлаар намын даргын асуудал яригдахгүй байсан. Ийм л хоёр тусдаа асуудал байгаа юм. Ер нь улс төр гэдэг тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байх ёстой. Одоо үйлчилж байгаа намын дүрэм 2025 оны арванхоёрдугаар сар хүртэл хүчинтэй. Намын даргын суудал ч мөн хүчинтэй. Тэр ч утгаараа өнөөдрийн хурал хууль дүрмийн дагуу явж байна. Та бүхэн харж байгаа байх. Манай нам үндсэндээ хоёр том хэсэгт хуваагдчихсан байсан. Энэ хуваагдал 2023 онд алга болсон. Би 2023 онд намын даргад нэр дэвшиж байсан. Тухайн үед манай нам 9 гишүүнтэй, 9 гишүүн нь дотроо хоёр хуваагдчихсан, манлайлал үзүүлэхэд хүнд байсан. Тэр үед намаа нэгтгээд намын даргад нэр дэвшиж байсан. Одоо бол АН УИХ-д 42 гишүүнтэй, нийт сонгогчийнхоо 50 хувийн саналыг авчихсан байгаа учраас парламентын намын хувьд намын дарга нь парламентын гишүүдээс байх ёстой гэдэг байр суурьтай байна.


Үргэлжлүүлэн ҮБХ  шинэ даргыг сонгох сонгуулийн товыг зарлах, Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг батлахаар хуралдсан. Мөн нэр дэвшигчдэд тавигдах шаардлага нь аль дүрэм, журмаар явахыг тодорхой болгожээ.  Хурлаар бол "Намын даргад нэр дэвшигч нь Үндсэн дүрэм зөрчиж шийтгэл хүлээгээгүй, намд элсээд 10 жил болсон.  Тухайн үеийн хүчин төгөлдөр ҮБХ-ны нийт гишүүдийн 10 хувийн дэмжлэг авч, гарын үсэг зуруулсан. Намын сонгуульт гишүүн (ҮБХ, ҮЗХ)-ээр дөрвөөс доошгүй жил ажиллаж байсан гишүүн байна" гэсэн заалтыг баримтлахаар болсон гэх мэдээлэл гарсан.   Энэ дүрмээр бол  намын даргад нэр дэвшинэ гэж мэдэгдээд байсан. 


УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаясгалан, О.Алтангэрэл нар  нэр дэвших боломжгүй болох магадлалтай байгаа.  Ингэснээр О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа нар өрсөлдөж магадгүй болж байна. Намын дараагийн даргыг сонгох шийдвэрийг ҮБХ гаргаж, наймдугаар сарын 31-ний Их хурлаар намын даргаа  батламжлахаар ҮБХ-ноос шийдвэр гарсан мэдээлэл байна.  Мөн сонгууль явуулах Дотоод сонгуулийн хороог 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, тэд нэр дэвшигчдийг наймдугаар сарын 30-н хүртэл бүртгэж, 31-нд тодруулах ажлыг зохион байгуулах болжээ.  Ийнхүү өчигдөр дугаар шилжих мөчид АН-ын ҮБХ-ны хуралдаан үргэлжилж байлаа. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 160 (7657)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал info@zuuniimedee..mn хаягаар илгээгээрэй.

Зуслангуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаа

5 цаг 36 мин
Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад  Б.Пүрэвдагвыг дэмжлээ

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал өнгөрсөн долоо хоногт болж, Хотын даргад нэр дэвшүүлэх а

5 цаг 36 мин
МАН хүүхдийн хөгжлийг дэмжих хууль, АН хууль бус томилгооны асуудлыг хэлэлцлээ

УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хурал өчигдөр болж, бүлгийн дарга нар мэдээлэл хийлээ. Тэдний байр суурийг хүргэе.

5 цаг 36 мин
11 жилийн өмнө ч Оюутолгойг анхааруулсаар байв

“Чөлөөт хэвлэл нийгмийн ой санамж” булангийн энэ удаагийн дугаар өдгөөгөөс яг 11 жилийн өмнөх буюу 2015 оны тавдугаар сарын 26-ны өдрийн дугаарыг онцолж байна.

5 цаг 36 мин
ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ

Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын т

18 цаг 36 мин
З.Төмөртөөмөө: Намын удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвыг оруулж ирвэл дэмжихээс өөр сонголт байхгүй

З.Төмөртөөмөө: Намын удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвыг оруулж ирвэл дэмжихээс өөр сонголт байхгүй

20 цаг 40 мин
Нийслэлийн МАН 14.00 цагт хуралдаж, хотын даргад нэр дэвшигчийг тодруулна

Нийслэлийн МАН 14.00 цагт хуралдаж, хотын даргад нэр дэвшигчийг тодруулна

23 цаг 28 мин
Энэ жил 12306 ээж "Алдарт эх"-ийн одон хүртэнэ

Энэ жил 12306 ээж "Алдарт эх"-ийн одон хүртэнэ

Өчигдөр 10 цаг 48 мин
Сангийн сайд З.Мэндсайханаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-ын лидер О.Цогтгэрэл үү, С.Баярцогт уу?

Сүүлийн үед “...Улс төрийн намууд лидерийн хомсдолд орсон” гэх дүгнэлт хаа сайгүй яригддаг

Өчигдөр 06 цаг 00 мин