“ДЦС-4”: Бид аливаа тендерийг ил тод, шударга зарчмаар, хуулийн дагуу шалгаруулдаг

2025-08-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.Баяр

 

“ДЦС-4”-ийн удирдлагууд техникийн даалгавраа зарим компанид тааруулан засаж, 3.8 тэрбум төгрөгийн өндөр үнэ санал болгосон компанийг шалгаруулсан уу”, мөн “Хууль бус тендерт Б.Чойжилсүрэн сайд гараа дүрсэн үү” гэх агуулгатай мэдээллүүд арваад хоногийн өмнө зарим мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэгдсэн.

Энэ талаар "ДЦС-4" ТӨХК-ийн “Үнсэн сан №3-ын их засвар”-ын тендерийн үнэлгээний хорооноос тайлбар хийлээ. Тэд “…“ДЦС-4” ТӨХК-ийн Үнэлгээний хороо нь “Үнсэн сан №3-ын их засвар”-ын ажлыг 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нээлттэй тендер зарлаж, “ТБОНӨХБАҮХА тухай хууль”-ийн дагуу үнэлж, шалгаруулсан. Энэхүү тендерийн үнэлгээний үйл ажиллагаанд Эрчим хүчний яам болон аливаа гаднын байгууллага, хувь хүн нөлөөлөх боломжгүй бөгөөд зөвхөн Үнэлгээний хороо “ТБОНӨХБАҮХА тухай хууль”, холбогдох журмын хүрээнд бие даан, хараат бус шийдвэр гаргадаг. Гэвч зарим мэдээллийн сайтад “…“ДЦС-4”-ийн удирдлагууд техникийн даалгавраа зарим компанид тааруулан засаж, 3.8 тэрбум төгрөгийн өндөр үнэ санал болгосон компанийг шалгаруулсан уу”, мөн 

 “Хууль бус тендерт Б.Чойжилсүрэн сайд гараа дүрсэн үү” гэх агуулгатай мэдээллүүд нийтлэгдсэн нь олон нийтэд ташаа ойлголт өгөхөд хүргэсэнд бид гүнээ харамсаж байна.

“ТБОНӨХБАҮХА тухай хууль”-ийн 27.1. “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ”, 27.5. “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ” гэсний дагуу үнэлж, шаардлагад нийцсэн хоёр тендерийн хамгийн бага үнэтэйг шалгаруулсан. Тендер шалгаруулалттай ямар ч хамааралгүй байгууллага, хувь хүмүүсийн нэр хүндэд халдсан ор үндэсгүй, илт худал мэдээлэл түгээж байгаа нь хууль бус үйлдэл бөгөөд бид цаашид холбогдох хууль, шүүхийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх болно.

“ДЦС-4” ТӨХК нь аливаа тендерийн үйл ажиллагааг ил тод, шударга зарчимд тулгуурлан хэрэгжүүлж, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу ажилладаг болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ. Тодруулбал, тус компанийнхан “…. Бид аливаа тендерийг ил тод, шударга зарчмаар, хуулийн дагуу шалгаруулдаг Энд яригдсан Үнсэн сангийн их засварын тендерийг ч хуулийн дагуу шалгаруулсан. Илт худал, ташаа мэдээлэл түгээсэн асуудлыг шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ” гэв. 

 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

5 цаг 38 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29