Хоёр хувийн татварыг хүчингүй болгуулах уу?

2025-08-28
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Д.ОЮУНЧИМЭГ

Тэр жил 90 сая төгрөгөөр байр худалдаж авах болж нэлээд явдал чирэгдэл болсон тухай иргэн Г.Базарсүрэн ярив. Мэдээж бичиг баримт бүрдүүлэх, зээл хөөцөлдөх гээд тодорхой хугацаа шаардсан. “Худалдаж авч байгаа тал хоёр хувийн татварыг төлдөг юм билээ. Танайх төл” гэснээр энэ сэдэв хөндөгдсөн байна. Гэхдээ татварт төлөх хоёр хувийг хэн төлөх ёстой вэ гэдэг дээр хоёр тал нухацтай ярилцсаны эцэст борлуулагч тал төлөхөөр тохиролцсон. Энэ бол 1.8 сая төгрөг. Худалдан авагч талд зээлээр байраа авахаар хөөцөлдөж байгаа учраас татварт өгөх 1.8 сая төгрөг “сох” дутсан гэдэг. Харин үүнд нь борлуулагч тал хүлээцтэй хандсанаар асуудлыг эв найртайгаар шийдвэрлэжээ. Гэхдээ хоёр хувийн татварыг байраа зарж байгаа тал нь төлөх учиртай. Нөгөөтээгүүр, хоёр хувийн татварыг чи, би төлөх ёстой гэх маргаанаас үүдэн наймаа буцаж байсан тохиолдлууд байдаг тухай үл хөдлөхийн зууч хэлж байв. 

 

Тэгвэл ойрын өдрүүдэд үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох талаар олон нийтийн саналыг D-Parliament цахим хуудсаар дамжуулан авч байна. Өчигдрийн байдлаар 61 мянган хүн саналаа өгсөн байлаа. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгө борлуулсан тохиолдолд борлуулалтын үнийн дүнгийн хоёр хувийн татвар ногдуулдаг. 
Дэлхийн улс орнуудад иргэд орон сууцаа зарахад хөрөнгийн өсөлтийн татвараас чөлөөлөгддөг аж. Тухайлбал, Англид иргэн анхны орон сууцаа зарах тохиолдолд татвараас чөлөөлөгдөнө. Хэрэв хоёр дахь удаагаа эсвэл түрээсийн байраа зарах бол 18-28 хувийн татвар төлдөг байна. 

 

Гэтэл манай улсад бүхий л тохиолдолд хоёр хувийн татварыг улсад төлнө. Гэвч энэ нь хүмүүсийн дунд маргаан дагуулсаар ирсэн сэдэв л дээ. Тиймээс энэ сарын 16-нд иргэдийн өргөдөл хэлбэрээр "үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох" хуулийн заалтыг цуцлах шаардлагыг тусгасан өргөдлийг УИХ-д албан ёсоор өргөн барьжээ. Үүний дагуу санал авч буй юм. Хэрэв энэ хүсэлт өргөн баригдаж, хуулийн төсөл хэлэлцүүлэгт орвол Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21.2.1 дүгээр заалтыг хүчингүй болгон энэ татварыг цуцалж болох юм байна. Мэдээж өргөдлийг 100 мянган хүн гарын үсэг зурж дэмжсэнээр хуульд өөрчлөлт орно гэдгийг санах хэрэгтэй. 
Одоогоор хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу үл хөдлөх хөрөнгө борлуулснаас олсон орлогоос хоёр хувийн татвар ногддог заалт хүчинтэй хэвээр байгаа. Учир нь хоёр хувийн татварыг цуцлах талаар олон нийтийн дэмжлэг авах хэрэгтэй байгаа. Хэрэв дэмжигдвэл хуулийн төсөл болон УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэх шат дамжлагаар явна. 


“Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох шаардлагатай байна. Хүмүүс байр орон сууц авахдаа зээлээр авдаг. Зээлийн хүү төлбөрөө өөрийн цалин орлого буюу татвар төлсөн мөнгөөрөө төлдөг. Мөн байр орон сууц бол хүний анхдагч хэрэгцээ. Түүнчлэн энэ бол ашиг орлого олох бизнес биш. Иймд энэхүү хоёр хувийн татварыг цуцлах хэрэгтэй” хэмээн саналыг санаачлагч хуульч О.Батхүү хэлжээ. 
Нөгөөтээгүүр эдийн засагч Х.Маргад “Орлого олж байгаа хүн бүр ХХОАТ төлдөг. Түүний нэгэн адилаар орон сууц борлуулсан орлогоосоо татвар төлөх нь зүйн хэрэг. Мэдээж зарим зохицуулалт, хөшүүргийг хэрэглэж болно” гэв. 
Түүнчлэн Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбоотой бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэх эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц болон анх удаа орон сууц худалдан авч байгаа бол 15 сая төгрөгийн татварын хөнгөлөлтийг эдлэхээр Татварын багц хуульд тусгасан тухай УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хуулийн төслийн талаар хийсэн мэдээлэлдээ онцолж байв. Тэрээр “Найман сарын хугацаанд татварын багц хуулийн төсөл дээр ажилласан. Татварын хуульд шинэчлэл хийснээр нийтээрээ тэгш шударгаар татвар төлөх эрх зүйн орчин бүрдэнэ. Энэ нь хувь хүн болоод өрхийн татварын ачааллыг бууруулах юм” хэмээн тайлбарлаж байна.  
Нөгөө талдаа Татварын багц хуулийн шинэчлэлээр иргэдэд эерэгээр нөлөөлөх татварын орчин бүрдэх болов уу гэсэн хүлээлт байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 159 (7656)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

5 цаг 38 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29