Чингис хаан европ хүн байсан уу. Энэ талаар генетикчид, археологчид юу гэж ярьж байна вэ?

2021-01-27
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

З.БАТЦЭЦЭГ 

“Шар үстэй, цэнхэр нүдэн”

Альтернатив түүхийг дэмжигчдийн дунд Чингис хааныг европ хүн байсан гэсэн таамаглал байдаг. Рашид ад Дин, Марко Поло нарын Монголын эзэнт гүрний (тэдний үгүйсгэж байгаа улс) талаар бичсэн  хоёр өгүүллийг тэд нотолгоо болгож байна. Альтернативчдын хэлснээр бол тэр хоёр Монголын хааныг европ царайтайгаар дүрслэн бичсэн (“Руси-Орде” уран зөгнөлийг дэмжигчид бүр түүнийг славян царайтай гэдэг, нээрээ ёсорхоод яахав дэ?). Үнэхээр Рашид ад Дин Чингис хааны омгийн Хиад-Боржигоныг дүрсэлж бичихдээ “ази биш” царайтайгаар бичжээ.

Боржигон гэдэг үг нь цэнхэр нүдтэй гэсэн утгатай. Хамгийн сонирхолтой нь Чингис хааны эцэг Есүхэй баатрын үр хүүхэд, удам хойч үе нь ихэнх нь цэнхэр нүдтэй, улаан шаргал үстэй байсан гэжээ (Рашид ад Дин. Шастирын цуглуулга. 1-р боть. Ном-2. М-Л. 1952). Альтернатив түүхчдийн галд Л.Гумилев тос нэмэн ямар ч эргэлзээгүйгээр “Манжуураас олдсон хадны зураг, түүхэн он цагийн бичээсээс үзхэд эртний монголчууд том биетэй, сахалтай, цайвар үстэй, цэнхэр нүдтэй хүмүүс байсан” (Гумилев Л. Эртний Орос ба аугаа тал).

Шонхорын тэмдэг

Монголын археологчид 2004 онд Тавантолгойд (Сүхбаатар аймаг, зүүн бүс) хэсэг булшинд судалгаа хийсэн. Радиос нүүрстөрөгчийн аргаар судлахад уг булш нь 1130-1250 оны үе болох нь тогтоогджээ. Судлаачдын үзэж байгаагаар эдгээрийн баялаг олдвор, оршуулах ёслолоос (гурван булшийг эрт дээр үед дээрэмдсэн байсан ч) харахад Чингис хааны удам байх магадлалтай. Учир нь Чингис хааны удмын дүрс болох шонхор зарим нэг алтан эдлэл дээр нь байсан. Нэг булш нь Тавантолгойгоос 5000 км-ийн зайд орших Зүүн Өмнөд Азид ургадаг модоор авсыг нь хийснийг үзэхэд хүчирхэг хүн байсан нь тодорхой.

Булшнаас олдсон олдворууд

Сонирхолтой нь энэ газар толгойгүй хоёр чулуун хөшөө байдаг байсан ба нутгийн иргэд “Монголын хаан, хатан” гэж нэрлэдэг байжээ.

“Монголын хаан, хатан хөшөө”

Монголын археологчид малтлаг хийгээд зогсохгүй, Өмнөд Солонгосын эрдэмтдээс таван булшны долоон яс судлуулахаар тусламж хүсчээ. Судалгааны үр дүнг “Монгол хатны гэр бүлийн молекул удмын судалгаа, түүний Чингис хаантай ураг төрлийн холбоотой байж болзошгүй” гэсэн нэрээр хэвлэжээ (Molecular Genealogy of a Mongol Queen’s Family and Her Possible Kinship with Genghis Khan// PLos one, September 14, 2016). Судалгаанаас үзэхэд олдворын дөрөв нь эрэгтэй, гурав нь эмэгтэй байжээ. Нэг нь 10 настайдаа, дөрөв (3 эрэгтэй, 1 эмэгтэй) нь 20 настай, хоёр (эрэгтэй, эмэгтэй) нь тус тус 40, 50 настай өөд болжээ. Настай эмэгтэй нь гурван залуугийн ээж байжээ.

Альтернатив түүхчдийн урмыг хугалсан дүгнэлтийг Өмнөд Солонгосын эрдэмтэд өгчээ. “Тавантолгойгоос олдсон бүх гавлын ясны физик-антропологийн үзүүлэлтүүд Монгол төрхтэй” гэжээ. Генийн шинжилгээний хариу нь бүр сонирхолтой. Бүх эрчүүдийн эмэгтэй талаас удамшдаг митохондриал гаплогрупп нь Ази байхад эрэгтэй талаас удамшдаг Ү-хромсомын гаплогрупп Европ тэр дундаа баруун Европ (R1b-M343) байжээ. Гэсэн хэдий ч сенсаци дэгдсэнгүй мэргэжилтнүүд настай эмэгтэйг Чингис хааны удам байсан харин хажууд нь оршуулсан баруун Европ Ү-хромосом агуулсан эрэгтэй түүний нөхөр онгуд омгийн хүн байжээ гэж таамаглаж байна. Онгуд гэдгийг Алтайн хэлнээс орчуулбал “барууны хүмүүс” гэсэн утгатай аж. Энэ хувилбар нь бусад генетикийн судалгаатай уялдаж байгаа юм. Чингисийн үр удам их идэвхтэй тархсан, түүний том хүү гэхэд л 40 хүүтэй байж. Онолын хувьд “баруун европын” Ү-хромосом бидний үеийнхэнд хэдэн зуун мянгаараа тархсан байж болно. Гэвч үнэн хэрэгтээ Азид энэ ген маш цөөхөн. Орчин үеийн судлаачдын үзэж байгаагаар Чингис хаан С3с-М48 гаплогруппд харьялагддаг. Харин энэ генийг тээгчид Азид их байдаг.

Марко Поло юу гэж ярьсан бэ?

Марко Поло Чингис хааныг “ногоон нүдтэй, европ хүн” байсан гэж хэлсэн, гэж ярих дуртай хүмүүсийн урмыг хугалхад яг үнэндээ тэрээр Чингис хааны гадаад төрхний талаар юу ч хэлээгүй, ер нь түүний талаар их товч ярьсан байдаг. 1187 онд Татарууд хаанаа сонгоод Чингис хаан гэж нэрлэсэн. Тэрээр зоригтой, ухаантай, эрэмгий хүн. Түүнийг хаанаа болгож сонгоход дэлхий даяар тархсан татарууд ирж түүнийг хүлээн зөвшөөрсөн. Улс орноо Чингис хаан сайн удирддаг. Өөр би та нарт юу хэлэх вэ дээ. (Жованни дель Плано Карпини. Монголын түүх., Гильом де Рубрук. Дорно дахинаар аялсан нь., Марко Пологийн ном. М.Мысль. 1997).

Эх сурвалж: www.centrasia.org

Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

1 цаг 17 мин
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

1 цаг 17 мин
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

15 цаг 33 мин
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

17 цаг 4 мин
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

18 цаг 9 мин
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

18 цаг 19 мин
М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

18 цаг 19 мин
Н.Учрал: Төр апп хөгжүүлэхгүй, хувийн хэвшлийг дэмжсэн нээлттэй бодлого баримтална

Ерөнхий сайд Н.Учрал Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх Үндэсний зөвлөлийн энэ жилийн анхны хуралдаанд оролцлоо.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Усны олон улсын байгууллага” байгуулах ерөнхийлөгч К.Токаевын санаачилгыг Монгол Улс дэмжинэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны анхны Төрийн айлчлалаа Төв Азийн бүс нутаг дахь манай улсын ан

Өчигдөр 06 цаг 00 мин
Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Уржигдар 18 цаг 53 мин