Г.Сэргэлэн: Засал номыг урьтан дагаж, үдэн хийлгэх нь зөв

2021-01-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Ч.ЗОТОЛ 

“Улаан  Жамсран  Бурханы  өргөө”   ТТБ  тэргүүн  үзмэрч  зурхайч  Г.Сэргэлэнтэй ургаж буй үхэр жилийн өнгө  зурхайд хэрхэн буусан талаар ярилцлаа.

-Гарч буй үхэр жилийн өнгө зурхайд хэрхэн буусан бэ?

 -“Цөөвөр”  хэмээх  үхэр  жил  нь  миний  үзэхээр  бол  Монголын  ард  түмэн,  улс орны  амьдралд   ивээлээ өгөх   ээлтэй  жил  болно. Хүүхэд,  хөгшид  буурлуудад ээлтэй,  харин  залууст  жаахан  хатуу  байж  болох  талтай. Иймд  залуус элдэв зүйлийг  үйлдэхдээ анхаарал  болгоомжтой  байх  хэрэгтэй.  Жилийн  дунд буюу  4-5 сарын  сүүлч,  11-12 сард  анхаарал  болгоомжтой  байхад  мөн  илүүдэхгүй.   Улс төр  болоод  худалдаа  арилжаа  эрхлэгчдэд  ээлтэй жил гарч байна.  Өрх  бүр  өөрийн  шүтээнээ  дээдлэн,  гал  голомтоо  тахиж  байх нь   сайн үрийг дагуулна.  Гарч  буй  болоод орж  буй  жилүүд,   их  бага харш  жилтэй  хүмүүс  онцлох  засал номыг  урьтан  дагаж,  үдэн хийлгэж  явах  нь  зөв болно.

 -Цар тахал дэлгэрсэн  хүнд жил байх нь. Хүмүүсийн эрүүл мэндийн талаар та юу хэлэх бол?

-Хууч  өвчтэй  хүмүүс  эрүүл  мэнддээ  анхаарал  тавих  нь  зохилтой. Бусдаар бол тийм ч хүнд биш байна.

-Ээлтэй болон  онцлох засалтай хүмүүсийг жил эсвэл насаар  тодорхой  хэлж өгөхгүй юу?

 -Энэ жил хулгана, үхэр, бар, туулай, луу,  могой,  морь,  хонь,  бич, тахиа, нохой,  гахай жилтнүүдэд ээлтэй. 0-18,  18-45,  45-100  настнуудад нэн  сайн гэж зурхайд буусан.

-Байгаль, цаг уурын хувьд ямар байх бол?

-Жилийн эхэн, дунд, сүүлээр цаг агаар таатай байна.  Өвөл  нь  хүйтэн  цастай байх ч   хүн  малд ээлтэй, өгөөжтэй байна. Зун   хур  бороо элбэгтэй, цаг улирлын байдал  дулаахан. Хавар  цаг агаар тогтуун,  ичигсдэд  хоол  хүнс  элбэг байна.  Намар  нь  налгар  ургац  арвин  жил  болно.

-Жилийн эхэнд монголчууддаа хандаж та юу хэлэх вэ?

- Айл өрх, эцэг  эх болгон  жаргалтай,  үр  хүүхэд  бүхэн  баяр  хөөрөөр  дүүрэн сайхан жил  байг.  Үр хүүхэд  хүссэн  бүхэн  өнөржин жаргаг.  Ханьтай болохыг  хүссэн  бүхэн  ижлээ олж,   өвдсөн  бүхэн  илааршин  эдгэрч,  өлссөн  бүхэн  хоол унданд залгаж,  орон  гэргүй  бүхэн  гэр оронтой  болж,  ажилгүй нь ажилтай, орлогогүй  нь   орлоготой болж хүмүний амьдрал дэвжин дээшлэг. Төрийн  түшээдэд  ээлтэй,  улсын  хөгжилд  ээлтэй, иргэндээ ээлтэй  нүдээ олсон шийдвэрүүд  ар  араасаа гараасай. Төр, иргэн  хоёрын итгэлцэл дүүрэн  ээлтэй сайхан  жил  болоосой.  Мухар  сүсэгт  тун харш  няцаан  арилгасан, хүмүүн бүхний  мэлмий  нээгдэж,  магнай  тэнийсэн  тун чиг  сайхан жил болоосой. 

Эх сурвалж: www.polit.mn

 

Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

10 цаг 15 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15