Ёкозүна М.Анандын аав Ч.Мангалжалав: Миний хүү монголчуудын хайртай хүү боллоо

2014-05-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.Олдох

Японы мэргэжлийн сүмогийн 71 дэх их аварга, ёкозүна М.Ананд эх орондоо  долоо хоног амрахаар ирээд байна. Түүний  аав ШУТИС-ийн Эрчим хүч, инженерийн сургуулийн захирал профессор Ч.Мангалжалав гуайтай ярилцлаа.

-Таны хүү Японы мэргэжлийн сүмогийн их аварга болсноос хойш  эх орондоо  анх удаа ирлээ. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа.  Та бүхэнд ч бас баяр хүргэе. Миний хүү эхлээд ээж, аавын хүү болсон. Дараа нь сүмод хүч үзэж, амжилт гаргаад аймаг, сумынхаа хайртай хүү гэж дуудуулж, өнөөдөр  Монголын ард түмний хүү  гэж бүгд хүндлэн хайрлаж байгаа нь том бахархал юм.

-Ананд анх  өөрөө захидал бичиж, Япон руу явсан гэсэн. Тэр үед хүүхэд байсан байх. Өнөөдөр их аварга боллоо?

-12 жилийн өмнө хүү минь 16 настай байхдаа  Японы Мэргэжлийн сүмогийн холбоо руу захидал бичиж тийшээ явж байлаа. Өнөөдөр хүссэн зорьсондоо хүрч, их аварга якозүна гэдэг цолыг авна гэдэг  мөрөөдөл байсан болохоос биелнэ гэж би өөрөө ч итгэхгүй явсан. Монголынхоо сайн бөхчүүдийн нэг  болж, нэр төрийг нь өндөрт өргөж, идэр залуу насныхаа ид хавыг гаргаж  монгол хүн ямар зан ааштай, ямар үнэнч шударга, журам дэгтэй явахыг харуулаарай гэж захиж байсан. Өнөөдөр тэр бүхний ард гарч аварга болсонд аав нь их баяртай байна. хамгийн гол нь энэ том хариуцлагыг яаж дааж явах вэ гэдгээс бас айж байна.

-Аварга танай хэд дэх хүүхэд  вэ?

 -Манайх хоёр хүүхэдтэй. Ананд маань хүүгийн том нь айлын отгон нь. -Мэргэжлийн сумод хүч үзэж буй тамирчид маань ихэвчлэн бөх хүний хүүхэд, бөхийн удамтай байдаг. Танай удамд бас бөх байна уу?

-Би Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул. Миний ханийг Лхамноржмаа гэдэг. Завхан аймгийн Идэр сумын уугуул. Эхнэрийн маань төрсөн ахын хүү Батбаатар гэж сайхан барилддаг хүн байсан юм. Чөлөөт бөхөөр Азийн хоёр удаагийн аварга болж байсан. Одоо бурхан болсон.

-Таныг  хүүгээ  анх Япон руу явуулахдаа эргэлзэж байсан гэж сонссон?

-Эцэг хүн   хүүгээ хол явуулахдаа олон юм  боддог юм билээ. Насанд хүрээгүй шахуу, ганц хүүгээ би хаашаа, юунд явуулах гэж байна. Би зөв зүйл хийж байна уу, үгүй юу гэж эргэлзэж байсан нь үнэн. Хүү маань ч хилийн дээсэн дээр очоод зогсчихсон. Хоёулаа бодол болсон хүмүүс, яахаа мэддэггүй. Тэгээд эцэст нь “Миний хүү яв даа” гэж хэлсэн.

-Араас нь санаа зовж байсан байх?

-Гурван сар ямар ч  хэл чимээгүй байтал  нэг өдөр дэвжээнийх нь багшийн эхнэрээс  захиа ирсэн нь “Хүү тань сайн байгаа. Бэлтгэлээ сайн хийдэг, санаа зоволтгүй” гэсэн байсан.  Тэр захиаг аваад их  баярласан.

-Анандыг аварга боллоо гээд танай нутгийнхан их баярлаж байгаа бололтой. Сүхбаатар аймгийнхан бараг тэр аяараа хөдөлж байна гэсэн мэдээлэл цахим хуудсаар гарсан байна?

-Би Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул. Манай сумынхан, аймгийнхан, таньж мэддэг хүмүүс, найз нөхөд их баярлаж байна.  Хүүг маань сүмод хүч үзсэнээс хойш бүгд дэмжиж, сайн барилдаасай гэж ерөөж, залбирч байсан. Утсаар байнга ярьж, мессэж бичиж, Алтан-Овоо, Шилийн Богддоо  Анандыгаа даатгаж, залбирлаа гэцгээдэг юм. Аварга боллоо гээд бүгд хөл болсон. Японд болсон ёслолд нь ч  нутгийн төлөөлөл явж оролцсон. Сая эх орондоо ирэхэд нь Улаанбаатарт байгаа манай нутгийнхан онгоцны буудлаас эхлэн тосч хүндэтгэл үзүүлж, одоо ч баярласан талархсан сэтгэлгээ илэрхийлсэн олон хүн хандаж байна.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

40 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

57 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 48 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 0 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 6 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин