МҮХАҮТ: Аж ахуйн нэгжүүд дампуурлаа зарлаж, ажилтнаа халахад хүрээд байна

2021-01-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ц.БАЯР 

МҮХАҮТ эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан аж ахуйн нэгжүүдийн хамтаар нэгдсэн мэдэгдэл гаргажээ. Энэхүү мэдэгдэлд “COVID19 цар тахлын улмаас зарласан хатуу хөл хорио, удаа дараагийн тодорхойгүй шийдвэрүүд нь бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, өр зээлд баригдуулж, ажлын байраа цомхотгохоос аргагүй байдалд хүрлээ. Компаниудын хувьд нөхцөл байдлыг харгалзан үзэж өнөөдрийг хүртэл бүтэн жилийн турш өөрсдийн хамаг нөөц боломжоо шавхаж, тэсэж тэвчиж ирлээ. Үүнээс цааш ажиллах, үйл ажиллагаагаа явуулах санхүүгийн боломжгүй болж, мухардалд ороод байна” гэжээ. Уг мэдэгдэлд үйл ажиллагаа бүрэн зогссон, ихээр хязгаарлагдсан салбарын бизнест богино хугацааны ажилгүйдлийн эсрэг санхүүгийн дэмжлэг үзүүлэх, зээлийн хүүгийн 100 хүртэлх хувийг тодорхой хугацаанд төрөөс санхүүжүүлэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийн дор хэвийн явуулах, үйл ажиллагаа нь зогсчихсон үйлчилгээний салбарыг үл хөдлөх хөрөнгийн болон газрын төлбөрөөс чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг бууруулах, 2021 оны төсвийг тодотгох, төсвийн үр ашиг багатай, нэн шаардлагатай бус хөрөнгө оруулалтын зардлыг танаж, эдийн засгаа дэмжих арга хэмжээ авах шаардлагатай байгааг дурджээ. Эдгээр арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэхгүй бол эргэлтийн хөрөнгөгүй, орлогогүй, удаан хугацааны турш хөл хорионы журмыг хэрэгжүүлэн сул зогссон ААН, татвар төлөгчид ажилтнаа цомхотгоод зогсохгүй дахин сэргэхгүйгээр бизнесээ хаах, дампуурлаа зарлахад хүрээд байгааг мэдэгджээ.

Эх сурвалж: www.polit.mn

Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

11 цаг 12 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15