МАН Цэцийн дүгнэлтийг хүлээж авах шаардлагагүй гэж үзжээ

2021-01-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн/01.04/ хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.   МАН-ын бүлэг Цэцийн дүгнэлтийг хүлээж авах шаардлагагүй гэсэн шийдвэр гаргажээ. Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянаж бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Эрүүгийн хуульд 2017 онд өөрчлөлт оруулахдаа давж заалдах шатны шүүхийн шийдвэр гартал хөөн хэлэлцэх хугацаа тоолдог байхаар өөрчилсөн байдаг. Үр дүнд нь авлига, албан тушаалын хэргүүд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаагдсан асуудал өнгөрсөн хугацаанд маргаан дэгдээсэн.

Тиймээс УИХ 2020 оны нэгдүгээр сарын 10-нд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн. Ингэхдээ 2017 оны долдугаар сарын 1-ээс хойш мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хаагдсан хэргүүдийг сэргээн шалгах, эдгээр шатанд байгаа хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байх, хууль буцаан хэрэглэхийг хориглосон журмын тухай хууль баталж байв. Өөрөөр хэлбэл, 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр хаагдсан хэргүүдийг дахин шалгахаар болсон юм. 

Эх сурвалж:www.polit.mn 

иргэн
өө за за, МАН-гарууд одоо бүүр цэцийн дээр байдаг болж
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

11 цаг 12 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15