Ш.Лхамноржмаа: Хоёр номоо ирэх намар “өлгийднө”

2014-05-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ

“Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ш.Лхамноржмаатай  ярилцлаа.

-Уран бүтээлийнхээ шинэ  цомгийг гаргасанд баяр хүргэе. Ингэхэд таны  хэд дэх цомог вэ?

-Танай хамт олонд болон, уншигч, сонсогчиддоо баярлалаа.  “Ижий улирал”, “Цаг мөнхийн хайр”, “Гийнгоо” нэртэй гурван  цомгоо саяхан  хэвлүүллээ. Зөвхөн цомог гэвэл, үүний өмнө 2006 онд  “Зүрхний гижиг”  дан яруу найргийн, 2009 онд “Даяарын амгалан” яруу найраг, дууны цомог гаргасан. Шинэ цомгийнхоо нээлтийг ирэх баасан гаригийн 15 цагт “Интерном” номын их дэлгүүрт хийх гэж байна.

-Цомогт таны шүлгээр бүтсэн, хүмүүсийн сонсох дуртай  ямар дуунууд багтсан бэ?

  -Урлагийн гавьяат зүтгэлтэн  Б.Бямбабаяр, хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбат, Ш.Өлзийбаяр, Н.Баасандорж нартай хамтран бүтээсэн “Би чамд хайртай”, “Цаг мөнхийн хайр”, “Даяарын амгалан”, “Гийнгоо”, “Чиний эзгүйд” зэрэг  хүмүүс их төлөв мэддэг болсон, залуусын  дуулах дуртай дуунууд багтсан. “Болор цом” наадамд уншиж байсан, тэр хэрээр  уншигч, сонсогчдын сайн мэдэх  “Орчлон миний явах суух”, “Зун шиг амьдарнам”, “Аргадах шүлэг”, “Аав мод”, “Ижий улирал” шүлгээ өөрийн дуу хоолойгоор уншиж цомогтоо орууллаа.Ерөнхийдөө  ямар утга агуулга, ямар сэдэвтэй бүтээлүүд орсон нь  цомгийн нэрээс ойлгомжтой байгаа.

-Нэг дор гурван цомог  гаргана гэдэг амаргүй байсан байх?

-Энэ бүхэнд намайг гэсэн найз нөхөд болон олон хүний сэтгэл, зүтгэл шингэсэн. Юуны өмнө хайрт аав Г.Шагдар агсан, ээж Н.Нэргүй нарынхаа гэгээн хайранд талархъя. Цомгийг бүтээхэд чин сэтгэлээсээ дэмжсэн Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль, “Оюут хясаа” ХХК, “Амгалан батжих бясалгал гэгээрэл  төв”-ийн хамт олон, хөгжмийн зохиолч хань Цэн.Эрдэнэбат, эрхэм дотны анд “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ж.Мөнхбат, Барилга технологийн коллежийн захирал Б.Мөнхзул нартаа  талархаж байна даа.

-Ойрын үед шинэ ном гаргах уу?

-Ирэх намраас шинэ номоо уншигчдынхаа гар дээр тавих бодолтой байна. Хоёр ч номынхоо  эхийг  бэлэн болгосон.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

44 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 1 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 53 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин