"Next stop-2020" наадмын оны шилдгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх тодорчээ

2021-01-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Монголын залуучуудын холбоо 1992 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн Next stop-2020 оны залуу шалгаруулах арга хэмжээ энэ жил шилдгүүдээ тодруулжээ.  Тус наадам энэ жилийн хувьд хамрах хүрээгээ өргөжүүлж Нийгмийн зүтгэлтэн, Хүмүүнлэгийн үйлстэн хэмээх хоёр номинацийг шинээр нэмж нийт дөрвөн төрөлд шилдгүүдээ тодруулснаараа онцлогтой болсон байна. 

Энэхүү арга хэмжээний журмын дагуу цахим санал асуулгаар эхний тавд шалгарсан нэр дэвшигчдээс Зохион байгуулах комисс шилдгүүдээ тодруулав. 

Шилдэг оны улстөрч

Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа сонгогдож, цар тахлын үед яаралтай арга хэмжээ аван, иргэд, аж ахуйн нэгжээ дэмжих болон бусад хүндрэлийг даван туулах чиглэлээр шийдвэр гаргасан Монгол Улсын Засгийн газрын тэргүүн,Ерөнхий сайд У.Хүрэлсүх

Шилдэг бизнесмэн оны залуу

“Зөв Монгол”, “Эрүүл Монгол” “Хүүхдэд ээлтэй илүү сайн Монгол” “Чадамжит Монгол”, “Бахархалт Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэн ажилласан Монгол Улсын хөдөлмөрийн баатар “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар

Шилдэг нийгмийн зүтгэлтэн

2020 онд 32.5 сая тонн хүдэр боловсруулж, 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, улс, орон нутгийн төсөвт Нэг их наяд төгрөгийг давсан орлогыг төвлөрүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд коронавирусын цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааны үнийг тэглэхэд 650 орчим тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ

Шилдэг хүмүүнлэгийн үйлстэн

“Зүрх мартахгүй” төслийг санаачлан хэрэгжүүлж, орон нутагт мэргэжлийн багийн хамт оношлогоо хийж, тусламж үзүүлэн, одоогоор зөвхөн тус төслийн хүрээнд 80 гаруй хүүхдэд үнэ төлбөргүйгээр зүрхний мэс засал хийгээд байгаа Зүрх судасны мэс засалч, Анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан нар  тус тус тодорчээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Зочин
ЕС Хүрэлсүх, ,Болдсайхан эмч нарт баяр хүргэе
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

12 цаг 13 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15