Д.ЖАВХЛАН
Европ тивийн ноён оргил далайн төвшнөөс дээш 5642 метр өндөр Эльбрус ууланд спортын мастер Д.Отгонхүү гурав дахь удаагаа амжилттай хөл тавилаа. Түүнтэй хамт уулын спортын мастер Б.Эрдэнэбулган, Г.Баярцэцэг нар хамт авирсан. Гэвч багийн гишүүн Б.Эрдэнэбулганы эрүүл мэнд гэнэт муудаж 5380 метрээс авиралтаа зогсооход хүрчээ. Харин түүнтэй хамт уулчин Г.Баярцэцэг таван удаагийн дайралтаар авиралтаа гүйцэтгэж 5642 метрийн оргилд хүрсэн аж. Тэд энэ сарын 4-нд өндрийн бэлтгэлээ хийж, тавдугаар сарын 12-нд анхны дайралтаа эхлүүлжээ.
Уг авиралтыг Алтаргана наадмын 20 жилийн ойд зориулсан хэмээн авиралтын багийн ахлагч Д.Отгонхүү бидэнд утсаар мэдээлэв. Монголын уулчид Эльбрусийн оргилд өмнө нь олон гарсан ч энэ удаагийн баг Буриад дээлтэй авирсан Монголын анхны уулчид гэдгээрээ онцлогтой.