Л.Мөнхтүшиг: 2020 онд хийгдэх тусгай үүргийн нислэгүүд дууссан

2020-12-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

ЭМЯ-ны өнөөдрийн /12.23/хуралд ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг оролцож, мэдээлэл өглөө.

Тэрээр “Коронавируст халдвар анх тархаж эхэлсэн цагаас Монгол Улс хилийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Үүнтэй холбоотойгоор гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг зохион байгуулалттайгаар татан авах ажиллагаа 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс хойш эхэлсэн.

Өнгөрсөн хугацаанд нийт 27.229 иргэнээ эх орондоо авчраад байна.

Үүнээс,

  • Агаарын замаар дэлхийн 93 улсаас, 111 нислэгээр 21,092 иргэнийг,
  • ОХУ блон БНХАУ-аас авто замаар нийтдээ 6,637 иргэнийг авчирчээ.

Энэ сард УОК-ын шийдвэрээр үйлдэгдсэн дөрвөн удаагийн нислэгээр 542 иргэн ирсэн. Ингэснээр 2020 онд хийгдэх тусгай үүргийн нислэгүүд дуусаж байна.

Гэхдээ өнөөдрийн байдлаар нутаг буцах хүсэлтэй иргэдийнхээ мэдээллийг Элчин сайдын яамаараа дамжуулах авч байгаа. Одоогоор дэлхийн 30 гаруй улсад 2000 орчим иргэн яаралтайгаар эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн байна. Тэдгээр иргэний дийлэнх нь буюу 1500 гаруй нь БНСУ-д оршин сууж байна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

12 цаг 12 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15