Амны хаалтаар эхэлсэн хандивын аян үргэлжилж Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүнсний бүтээгдэхүүний багц хүргэжээ

2020-12-22
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

БУРХАНЫ СҮМ “АЙЛ БҮХЭНД ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛЫГ ХҮСЬЕ!”

Дэлхий дахин “Ковид-19”-тэй тэмцэж байгаа энэ үед халдвараас урьдчилан сэргийлэх хэрэгсэл, хүнсний болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хандивлав.


Дэлхий дахинд шинэ төрлийн коронавирус (Ковид-19) хурдацтай тархаж байгаагийн улмаас элдэв бэрхшээл тулгараад байгаа билээ. Төр засгаас шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэн вирусын тархалтыг барьж байгаа ч үүнээс үүдэн эдийн засаг ихээхэн хямраад байгаа. Иймд Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг (Ерөнхий пастор Ким Жү Чоль, цаашид Бурханы сүм гэх) уг халдварт өвчинтэй тэмцэхэд туслалцаа үзүүлэх үүднээс тусламж хэрэгцээтэй байгаа иргэдэд гар сунгаж байна.

 Бурханы сүмийн холбогдох хүн хэлэхдээ “Энэ байдал удаан үргэлжилж байгаа болохоор эдийн засаг, сэтгэл санааны хувьд багагүй хямарсан иргэдэд жаахан ч болов дэм үзүүлье гэсэндээ манай итгэгчид сэтгэл хүслээ нэгтгэсэн юм. Ард иргэд нэг өдрийн өмнө ч боловч хэвийн амьдралдаа эргэн орж, аюулт өвчнийг даван гараасай. Бид та бүхэнтэй хамт. Хүн бүрд урам зоригтой, эрүүл энх байхыг хүсье” гэв.

17-ны өдөр Бурханы сүмийн итгэгчид Баянгол дүүргийн захиргааг зорьж очин хүнсний бүтээгдэхүүн хандивлах арга хэмжээг хорио цээрийн дэглэм дор зохион явууллаа. Итгэгчид гурил, будаа, ургамлын тос, элсэн чихэр бүхий хүнсний бүтээгдэхүүний 30 багцыг тус дүүргийн холбогдох хүмүүст хүргэн, дэмжлэг туслалцаа хэрэгтэй айл өрхүүдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүллээ.

Баянгол дүүргийн ИТХ-н иргэний оролцоо олон нийттэй харилцах хэлтэсийн дарга Уранбилэг: “Дэлхий дахинд үсээд байгаа коронавирус Монгол улсад тархаад нэлээдгүй хугацаа өнгөн ард иргэдийн ажил амьдралд үнэхээр сөргөөр нөлөөлж байгаа энэ хэцүү цаг үед тусламж хэрэгтэй олон хүн байгаа ч манай Баянгол дүүргийг сонгож зорилтот бүлгийн гуч гаруй өрхөд Бурханы сүм байгууллагаас хүнсний тусламж үзүүлсэнд маш их баярлалаа. Та бүхний цаашдын ажилд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Энэ хэцүү цаг үед Монголчуудын хэлдэг “дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэдэг энэ үгээ сайхан бүгдээрээ бодож нэг нэгэндээ урам хайрлаж, дэм хайрлаж энэ хэцүү цаг үеийн ард гарна гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа” хэмээсэн юм.

Иргэд Бурханы сүмийн итгэгчдийг баяртайгаар хүлээн авч, талархсанаа илэрхийллээ. Коронавирус тархсаны улмаас хүнд нөхцөл байдалд байгаа иргэн Санжаа: “Би Баянгол дүүргийн 11-р хорооны иргэн Санжаа гэдэг хүн байна. Энэ хүнд хэцүү цагт манай улсад олон жил үйл ажиллагаа явуулж байгаа Бурханы сүмийн итгэгч нарт энэ хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаа явуулж байгаад маш их баярлаж байна” гэж хэллээ. Мөн 23-р хорооны иргэн: “Монгол улсынхаа ард түмэнд хандаж хэлэхэд тусламжын байгууллага болох Бурханы сүм гэдэг энэ байгууллага маань маш хэцүү энэ үед хандивын тусламж үзүүлж 23-р хорооны иргэдэд туслаж байгаад маш их талархаж байна. Энэ хүнд хэцүү үед дэлхий нийтээрээ бие биедээ тусламж үзүүлж байгаад би маш их талархаж байна. Энэ Бурханы сүм гэдэг байгуулагт маш их баярлалаа. Олон хүнд хандив тусламжаа үзүүлсэнд маш их талархаж байна. Намайг Пэрэнлэйн Батгэрэл гэдэг. Бурханы сүм гэдэг байгуулагт би маш их талархаж байна.” хэмээн баярласнаа хэлж байв.

 Энэ удаагийн аяныг тэд дүүргийн шашны албаныхны хүсэлтээр явуулжээ. Баянгол дүүргийн шашин сүм хийд хариуцсан мэргэжилтэн Батболд: “Өнөөдөр 2020 оны12-р сарын 17-ны өдөр Бурханы сүмтэй хамтараад итгэгчдийн дэмжлэгээр нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээгээр зорилтот бүлгийн хүрээний тэр тусмаа 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон ээж болон өдрийнхөө орлогоор хүнс тэжээлээ авч байгаа иргэд рүү чиглэсэн энэхүү ажил маань амжилттай зохион байгуулагдлаа. Тэгээд Бурханы сүмийнхээ итгэгчдэд, мөн хамт олонд маш их баярлалаа. Өшөө олон ийм арга хэмжээ зохион байгуулаасай гэж хүсэж байна. Та нарынхаа цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.” хэмээн талархлаа илэрхийлэв.

Бурханы сүм “Ковид-19” тархаж эхэлсэн цагаас л дэлхийн өнцөг булан бүрд эмчилгээний баг болон бага орлоготой өрх, өрх толгойлсон эцэг эх, ахмад настан, өнчин хүүхэд гэх мэт нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хүнсний бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хандивласаар ирсэн. Мөн итгэгчид дотоодод халдвар тархахаас сэргийлэн ажиллаж байгаа Эрүүл мэндийн яамны хүсэлтээр гар хийцийн 5000ш амны хаалт болон нэг удаагийн хэрэглээний 5000ш маскийг тус яаманд хүлээлгэн өгчээ. Түүнчлэн 8-р сард Орхон аймгийн эрүүл мэндийн төвд 4000ш, Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн төвд 3000ш амны хаалт тус тус хандивласан байна.

Бурханы сүм өнгөрсөн хугацаанд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад цусны донорын хөдөлгөөн, гамшгийн дараах яаралтай тусламж, малчдад туслах, сургалт явуулах гэх мэт төрөл бүрийн үйл ажиллагаа явуулж иржээ. Олныг хамарсан цус хандивлах арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж цусны нөөцийг бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулдаг юм. Түүгээр зогсохгүй агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хот суурин газрыг цэвэрлэн, мод тарьж суулгадаг байна. Тэд энэ мэтээр байгаль орчныг хамгаалах үйлсийн төлөө зүтгэж иржээ. Тэдний гавьяа зүтгэлийг төр засгаас үнэлж, Эрүүл мэндийн яам, Байгаль орчны яам, Хүнс хөдөө аж ахуйн яам зэрэг яамдаас Бурханы сүмд Талархал, Хүндэт өргөмжлөл олгож байжээ.

Дэлхийн 175 улс дахь 7500 гаруй сүмдээ төвлөн явуулж байгаа Бурханы сүмийн сайн дурын ажлын тоо эдүгээ 2000 хол даваад байна. Ар гэрээ сайтар харж хандах “Эхийн сэтгэл”-ээр дэлхий хэмээх их айлын аз жаргал, амар тайвны төлөө явуулж буй тэдний сэтгэл шингэсэн ажлууд нь тус сүмийг орон орны төр засгийн газраас үнэлэхэд хүргэжээ. Бурханы сүм АНУ-ын ерөнхийлөгчийн сайн дурын шагналыг, БНСУ-ын гурван ч засгийн газраас ерөнхийлөгчийн шагналыг хүртсэн аж. Мөн “Ногоон алим”-ын алт, хүрэл шагналыг олон улсын төрөлд авч байжээ. Энэ мэт шагнал урамшууллынх нь тоо ойролцоогоор 3000-д хүрээд байгаа ажээ.

 

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.22 МЯГМАР № 244 (6469)

 

Баярлалаа
bayrlalaa
Энэ хүнд хэцүү үед сайхан сэтгэлээр нийгэмд сайн сайхан үлгэр жишээ болж хариу нэхэлгүй тус хүргэж байгаад та бүгддээ баярлалаа
Hund tsag ued heregtei ajil boljee
Xvnd xetsvv ved vrgelj niigemdee zuw vlger duurialal vzvvlj bdag ( Burxanii svm )~ tanai xamt olond bayrlalaa olon udaa tanai svmiin talaar sonsoj bga saixan setgeltei xvmvvs ene niigemd ulam ilvv manlailan garaasaa amjilt
Д.Эрдэнээ
Бурханий сүмийн хамт олонд баярлалаа зовох цагт нөхрийн чанар танигднаа гэж мундаг хамт олон шүү
Chimgee
Enereh, hairlah setgeleer olon turuliin sain uilsiin ajil hiideg Burhani sumd bayarlalaa^.
Oogii
Goe uymbe...Bayarlalaa
Zochin
Mundag setgeltei uymaa ta buhendee bayarlalaa.
Алимаа
Энэ хүнд цагт хэрэгцээтэй газар нь тусламж дэмжлэг үзүүлсэн Бурханы сүмд баярлалаа.
Хүнд хэцүү үед сайхан сэтгэл гаргаж байдаг танай хамт олонд амжилт хүсье
Гамшигийн хүнд цагт өгсөн тусламж багадахгүй их тус болж байна. Баярлалаа. Та нартаа . Сайн үйлс тань улам дэлгэрэх болтугай. Амжилт
Bolormaa
Zovoh tsagt nohriin chanar gedeg shig hund ued tusalj baigaad bayrlah bna. Amjilt huaie ta buhend
Бурханы сүмынхэн амжилт мундаг шүү
Зочин
Бурханы сүмээр бахархаж байна . Сайн үйлс дэлгэрэх болтугай
Булга
Бурханы хайр хязгааргүй
Цагаа олсон тусалж бие биеэ хайрлацгаая
Ундраа
Бурханы сүм хамт олонд чинь сэтгэлээсээ талархаж байна.Олон айл өрх бүр үнэхээр хүнд үед байгаа энэ цагт марталгүй байж хайр чин сэтгэлийг бэлэг болгон өгч байгааг хараад үнэхээр бахархаж байна.👍👍👏👏
Өвчиний улмаас ард иргэдийн амжиргаа доройтсон энэ хүнд нөхцалд тусламж хандив өргөсөн Бурханы сүмийнхэндээ мааш их баярлалаа.
Бурханы сүмийхэндээ баярлалаа
Зочин
Хандив өргөсөн Бурханы сүмийнхэндээ баярлалаа. Аливаа хандив нь өдөр тутмын зайлшгүй хэрэглээг хангахаас гадна сэтгэлд нь маш их урам зориг өгч хүнд хэцүү асуудлыг даван гарах итгэл өгдөг гэж боддог.
М Батдорж
Энэ хүнд хэцүү цагт туслалцаа үзүүлсэн Бурханы сүмийн хамт олонд маш их баярлалаа.
Ene hvnd hetsvv vyd tuslaltsaa vzvvlsen tanai baiguullagt mash ih bayrllaa vrgelj busdiin tuluu gj sain vilsiin ayan yvuulj sain vils tvgeedegt ni bayrtai baina
Enkhjargal
Burhani sumihneer baharhaj bn ail hurshid haluun dulaan orchin bvrdvvlj ehin hairig tvgeej bgaad talarhaj bn vneheer eruultei um.Talarhaj bn .
Burhani sumin vil ajilgaand talarhaj ehin hairig Delhi niited tvgeej bgaad baharhaj bn ail hurshid AZ jargal tvgeej bgaad tsaashidin vils ni vneheer eruultei um.Talarhaj bn
Хишгээ
Энэ хүнд хэцүү үед үнэхээр олон гэр бүлд тусалж дэм болсон Бурханы сүмийн итгэгч нарт талархаж байнаа . Цаг үеээ олсон гоё мэдээ сонсгож мэдээ бэлдсэн . Зууний мэдээний хамт олонд баярлалаа.
Odnoo
Burhanii sumeer baharhaj bna. 👏👏👏👏tsaashdaa olon sain uils hiij niigemd ar araasaa olon olon sain uilsiig davalgaalah bolno gesegt itgej bna. Bayarlalaa.
Д.Болор
Энэ мэдээллийг хараад өмнө нь ч одоогийн онцгой нөхцөл байдалд ч ард иргэдийнхээ хүнд хэцүү амьдралд чинь сэтгэлийн гараа сунган туслалцаа үзүүлж байгаа энэ байгууллагын хамт олонд талархаж байнаа цаашдын ажил үйлсд нь амжилтыг хүсье.
Отгон
Хүнд хэцүү нөхцөл нүдээ олсон сайхан тусламж үзүүлжээ мундаг хамт олон байна
Нараа
Би бурхны сүмийн итгэгч . хөдөө аймагт байдаг. Энэ мэдээллийг хараад Бурхны сүмээрээ үнэхээр их бахархаж байна. Дэлхий даяар хүмүүнлэгийн үйл ажиллагаа маш их явуулж байгаа. Үнэхээр бахархмаар шүү..
burhanii sumiinhend bayarllaa
Urangoo
Ёстой мундаг сүм шүү талархаж байна
enhee
ymar ih tuslaltsaa uzuulsen baiguullaga we irgen burt hurch chadsan bna ulsdaa sain uilsiin ayn bainga hiidegiig ni medeh ym bnaa
zaya
estoi mundag ymaa amjilt
Gerelt
Hund hetsuu uyed eyereg, saihan medee duulgasan tanai hamt olond bayarlalaa. Olon baiguulguud tanai ene uilsiig haraad saihan zuild negdeh boltugai!
Ийм хэцүү хүнд нөхцөлд сайн сайхан зүйлд хүмүүсийг уриалж байгаад баяртай байна. 👍
Маш их баярлалаа
Иргэн
Монголчууд нэгдмэл байхдаа хүчтэй!
Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

5 цаг 24 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

5 цаг 48 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

5 цаг 48 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

5 цаг 49 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

7 цаг 0 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

7 цаг 34 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

7 цаг 56 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

8 цаг 17 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

8 цаг 34 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

8 цаг 50 мин