“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй

49 мин
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 Ч.Бямбаа 

Сүүлийн өдрүүдэд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Дээрх мэдээллийг ШШГЕГ-аас няцааж дараах тайлбарыг хийлээ. 

Тодруулбал "Дээр дурдсан мэдээлэл нь үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд хоригдлын цалинтай ажлын байрыг 30 хувьд хүргэхээр тусгасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хоригдлуудын ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай ажил, арга хэмжээг хэрэгжүүлэн, хоригдлыг цалинтай ажлын байраар хангаж, шагналын хоног олгон, бусдад учруулсан гэм хорын хохирол төлбөрийг барагдуулан ажиллаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 214.6. “Нээлттэй хорих ангийн хоригдлыг хорих байгууллага өөрийн болон өөрийн хувь нийлүүлсэн, хамтарсан хуулийн этгээдэд, эсхүл бусад хуулийн этгээдтэй гэрээ байгуулан зохих хяналттайгаар хөдөлмөрлүүлж болно”, 217.1. “Нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа хорих ялын 50-иас дээш хувийг эдэлсэн хоригдлыг харуул хамгаалалтгүй, 50-иас доош хувийг эдэлсэн хоригдлыг хорих ангийн өөрийн үйлдвэрлэл болон хорих ангиас гадуур прокурорын зөвшөөрлөөр гэрээний үндсэн дээр харуул хамгаалалттай хөдөлмөрлүүлж болно” гэж тус тус заасны дагуу гэрээг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй цалин хөлстэй ажиллуулахыг зөвшөөрдөг.

Мөн хорих анги, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд Прокурорын байгууллага, Хүний эрхийн үндэсний комисс хяналт тавин ажилладаг. Иймд хорих байгууллагын удирдлага, алба хаагчид хоригдлыг зөвшөөрөлгүйгээр гадна хэсэгт болон цалин хөлсгүйгээр хөдөлмөр эрхлүүлэх боломжгүй. Дээрх асуудалтай холбогдуулан Прокурорын байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа болно" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Малын хулгайн 154 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна

Малын хулгайн 154 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна

39 мин
Зарим сургуулийн I ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь аюулгүй байдал, суралцах эрхийг зөрчиж байна

60-70 хүүхэд суралцаж, хүүхдийн аюулгүй байдал, суралцах эрх зөрчигдөж байгааг ХЭҮК онцоллоо

46 мин
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй

ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй

49 мин
“Тавилга зарна“ гэх хуурамч зараар бусдыг залилсан байж болзошгүй эмэгтэй баривчилжээ

“Тавилга зарна“ гэх хуурамч зараар бусдыг залилсан байж болзошгүй эмэгтэй баривчилжээ

52 мин
Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

1 цаг 54 мин
Түүхийн хөтөч: 1300 жилийн өмнөх шүдний сойз

1300 жилийн өмнөх шүдний сойз

3 цаг 8 мин
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

Эх сурвалжуудын мэдээллээр, намрын улс төр хараахан эхлээгүй байгаа гэнэ. УИХ-ын 2026 оны намрын ээ

7 цаг 24 мин
Н.Мандуул: Шинэ шийдлүүдийг дүүрэгтээ туршиж, улсад хэрэгжүүлэх загвар бий болгоно

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуултай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

7 цаг 24 мин
“Итгэл найдварын ой” аяны хүрээнд Дэндийн амыг цэвэрлэлээ

Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ч. Мэндсайханы санаачилгаар тус дүүргийн 20-р хорооны нута

19 цаг 33 мин
Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

Өчигдөр 09 цаг 31 мин