Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

1 цаг 5 мин
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Тайзан дээр Сычуаны уламжлалт дуурийн жүжигчин нүүрээ хормын төдийд сольж байна. Түүний хөдөлгөөн бүрийг эсрэг талд байрлах робот даган дуурайна. Олон зуун жилийн түүхтэй урлаг, хамгийн сүүлийн үеийн роботын технологи ийнхүү нэг орон зайд уулзжээ. Энэ бол Чэнду хотын хиймэл оюун ухаан, роботын технологийн үзэсгэлэнгийн хамгийн анхаарал татсан хэсгүүдийн нэг байлаа. Уламжлалт урлагийг робот хэрхэн “сурч” байна вэ? Сычуаны дуурийн хамгийн алдартай үзүүлбэрийн нэг нь “бянь лянь” буюу нүүр хувиргах урлаг. Жүжигчин хормын төдийд нүүрний баг, дүр төрхөө сольж, үзэгчдийн нүдэн дээр өөр хүн болон хувирдаг. Харин энэ удаагийн үзүүлбэрийн онцлог нь уламжлалт урлагийн мастер ганцаараа тайзан дээр гараагүйд байв. Түүний хажууд робот хөдөлгөөн, үйлдлийг нь даган дуурайж байлаа. Энэ нь зөвхөн сонирхолтой шоу биш.

Хиймэл оюун ухаан, роботын технологийг соёлын салбарт хэрхэн ашиглаж болохыг харуулсан нэгэн жишээ юм. Үзүүлбэрийн гол дүр болсон ногоон өнгийн жижиг роботыг Ай-Чиу буюу AIQ гэдэг. Ай-Чиугийн ард хэн байна вэ? Ай-Чиу роботыг хөгжүүлж буй нь Чэндугийн EIR TECHNOLOGY компани. Тус компани нь Цахим Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн багийн үүсгэн байгуулсан орон нутгийн технологийн компани бөгөөд хүн дүрст робот, дөрвөн хөлт робот зэрэг чиглэлээр бүтээгдэхүүн хөгжүүлдэг байна. Компанийн үзүүлэнгийн танхимд хэд хэдэн өөр төрлийн робот зэрэгцэн байрлуулжээ. Энд бүтэн хэмжээний хүн дүрст Тяньсинжэ-2, өөр загварын Тяньсинжэ-1, мөн сэтгэл хөдлөлийн харилцаанд чиглэсэн жижиг хэмжээний Ай-Чиу / AIQ роботыг танилцуулж байв. Том роботуудын дэргэд жижигхэн Ай-Чиу илүү анхаарал татна. Учир нь түүний зорилго хүн шиг алхах, хүнд хүчир ажил хийхээс илүүтэй хүнтэй харилцахад чиглэжээ. Ширээн дээрх “AI хамтрагч” Ай-Чиу нь хэрэглэгчийн ширээн дээр байрлуулж болохоор хэмжээтэй. Түүний дэлгэцэн нүүр янз бүрийн дүр төрх, сэтгэл хөдлөлийг илэрхийлнэ. Баярлах, гайхах, ичих зэрэг илэрхийллийг үзүүлж, хэрэглэгчтэй ярилцах, дуулах зэрэг харилцан үйлдэл хийх боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ нь үйлдвэрийн робот гэхээсээ илүү хүний өдөр тутмын амьдралд ойртохыг зорьсон AI төхөөрөмж юм. Үзүүлэнгийн танхимд роботын зөвхөн гаднах төрхийг харуулаагүй. Нэг хэсэгт нь мотор, үе мөч, хөдөлгөөний механизм зэрэг дотоод бүтцийг задлан байрлуулжээ.

Роботын “бие” хэрхэн ажилладгийг нүдээр харах боломжийг ийнхүү бүрдүүлсэн байна. Хоёр хөлт нь угтаж, дөрвөн хөлт нь эргүүлд EIR-ийн хөгжүүлж буй технологи зөвхөн хүн дүрст роботоор хязгаарлагдахгүй. Тус компанийн өөр нэг чиглэл нь дөрвөн хөлт робот. Гадаад төрхөөрөө робот нохойг санагдуулах эдгээр төхөөрөмжийг эргүүл, хяналт болон тодорхой ажлын зориулалтаар ашиглах боломжтой. Ингэхэд хоёр төрлийн роботын зориулалт эрс ялгаатай. Хүн дүрст робот нь хүмүүстэй ярилцах, зочин угтах, мэдээлэл өгөх зэрэг харилцааны ажилд илүү тохиромжтой бол дөрвөн хөлт робот нь орчин нөхцөл байдлыг хянах, эргүүл хийх зэрэг ажилд чиглэжээ. Нэг компанийн үзүүлэнгийн танхимд зэрэгцэн байрлах эдгээр бүтээгдэхүүнүүд роботын хөгжлийн хоёр өөр чиглэлийг тодорхой харуулж байв. Нэг нь хүнтэй харилцахыг сурч байна. Нөгөө нь орчныг ажиглаж, ажил гүйцэтгэхээр бүтээгдэж байна. AI-г хаашаа чиглүүлэх вэ? Үзэсгэлэнгийн нэг хэсэгт БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хиймэл оюун ухааны хөгжлийн талаарх байр суурийг онцлон байрлуулжээ. Тэнд AI-г хүн төрөлхтний сайн сайхны төлөө, ашигтай, аюулгүй, шударга чиглэлд хөгжүүлэх тухай өгүүлсэн байв. Энэ компанийн үзүүлэн туршилтын танхимд харсан технологийн шийдлүүд ч хиймэл оюун ухаан зөвхөн лаборатори, үйлдвэрт үлдэхээ больсныг илтгэж байлаа. Сычуаны дуурийн нүүр хувиргах урлагийг дуурайж буй робот, ширээн дээр суун хүнтэй ярилцах жижиг AI төхөөрөмж, эргүүл хяналтын зориулалттай дөрвөн хөлт робот... Эдгээр нь нэг л асуултыг өөр өөр хэлбэрээр тавьж байгаа мэт. Хиймэл оюун ухаан ирээдүйд зөвхөн ажил хийх хэрэгсэл байх уу, эсвэл хүний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болох уу? Чэндугийн энэ үзүүлэнгийн танхимд харсан зүйлсээс үзэхэд хариулт нь аль хэдийн эхэлчихсэн бололтой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

Тайзан дээр Сычуаны уламжлалт дуурийн жүжигчин нүүрээ хормын төдийд сольж байна

1 цаг 5 мин
“Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд парламентын дарга нар санал нэгджээ

“Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд парламентын дарга нар санал нэгджээ

4 цаг 17 мин
Шүлхий өвчний улмаас устгасан малын нөхөн төлбөрийг олгоно

Шүлхий өвчний улмаас устгасан малын нөхөн төлбөрийг олгоно

4 цаг 25 мин
Малын хулгайн 154 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна

Малын хулгайн 154 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна

5 цаг 33 мин
Зарим сургуулийн I ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь аюулгүй байдал, суралцах эрхийг зөрчиж байна

60-70 хүүхэд суралцаж, хүүхдийн аюулгүй байдал, суралцах эрх зөрчигдөж байгааг ХЭҮК онцоллоо

5 цаг 39 мин
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй

ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй

5 цаг 43 мин
“Тавилга зарна“ гэх хуурамч зараар бусдыг залилсан байж болзошгүй эмэгтэй баривчилжээ

“Тавилга зарна“ гэх хуурамч зараар бусдыг залилсан байж болзошгүй эмэгтэй баривчилжээ

5 цаг 46 мин
Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

6 цаг 47 мин
Түүхийн хөтөч: 1300 жилийн өмнөх шүдний сойз

1300 жилийн өмнөх шүдний сойз

8 цаг 1 мин
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

Эх сурвалжуудын мэдээллээр, намрын улс төр хараахан эхлээгүй байгаа гэнэ. УИХ-ын 2026 оны намрын ээ

12 цаг 17 мин