Шүлхий өвчний улмаас устгасан малын нөхөн төлбөрийг олгоно

1 цаг 4 мин
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Засгийн газрын лхагва гарагийн ээлжит хуралдаанаар Баян-Өлгий, Ховд аймагт бүртгэгдсэн малын гоц халдварт шүлхий өвчний "SAT-1" хэв шинжийн дэгдэлтийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Хуралдааны үеэр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр өвчний тархалтыг хязгаарлах, халдварын голомтыг устгах хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан байна.Улмаар шүлхий өвчний тархалтыг хязгаарлах зорилгоор зайлшгүй устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэлээ.

Ингэснээр холбогдох хууль, журмын дагуу малчдад нөхөн төлбөр олгож, өвчний улмаас малчдад учирсан эдийн засгийн хохирлыг тодорхой хэмжээнд бууруулах боломж бүрдэж байна.

Мөн шүлхий өвчний голомтод хяналт, тандалт хийх, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж, халдварын тархалтыг таслан зогсоох, дахин дэгдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд парламентын дарга нар санал нэгджээ

“Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд парламентын дарга нар санал нэгджээ

56 мин
Шүлхий өвчний улмаас устгасан малын нөхөн төлбөрийг олгоно

Шүлхий өвчний улмаас устгасан малын нөхөн төлбөрийг олгоно

1 цаг 4 мин
Малын хулгайн 154 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна

Малын хулгайн 154 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна

2 цаг 12 мин
Зарим сургуулийн I ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь аюулгүй байдал, суралцах эрхийг зөрчиж байна

60-70 хүүхэд суралцаж, хүүхдийн аюулгүй байдал, суралцах эрх зөрчигдөж байгааг ХЭҮК онцоллоо

2 цаг 18 мин
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй

ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй

2 цаг 22 мин
“Тавилга зарна“ гэх хуурамч зараар бусдыг залилсан байж болзошгүй эмэгтэй баривчилжээ

“Тавилга зарна“ гэх хуурамч зараар бусдыг залилсан байж болзошгүй эмэгтэй баривчилжээ

2 цаг 25 мин
Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

3 цаг 26 мин
Түүхийн хөтөч: 1300 жилийн өмнөх шүдний сойз

1300 жилийн өмнөх шүдний сойз

4 цаг 40 мин
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

Эх сурвалжуудын мэдээллээр, намрын улс төр хараахан эхлээгүй байгаа гэнэ. УИХ-ын 2026 оны намрын ээ

8 цаг 56 мин
Н.Мандуул: Шинэ шийдлүүдийг дүүрэгтээ туршиж, улсад хэрэгжүүлэх загвар бий болгоно

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуултай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

8 цаг 56 мин