У.Хүрэлсүх: Багш хүн хүүхдийг сургахаас гадна хүмүүжүүлэх хэрэгтэй

2020-12-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газраас санаачлан боловсруулж байгаа Боловсролын багц хуулийн хэлэлцүүлэг цахимаар боллоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв. Тэрээр "Боловсролын салбарт хэд хэдэн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай гэж боддог. Нэгдүгээрт, боловсролын зорилгыг хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх шаардлагатай байна. Хоёрдугаарт, хөтөлбөр агуулгыг сургахаас суралцахуй руу чиглүүлэх шаардлагатай байна. Гуравдугаарт, удирдлагын тогтолцоог өөрчлөх, дөрөвдүгээрт цахим шилжилтийг зайлшгүй хийх шаардлагатай гэж бодож байна.

Би энэ хуралд Ерөнхий сайдаас гадна эцэг хүний хувьд оролцож байгаа. Бидэнд хүүхдүүдээ сургахаас гадна хүмүүжүүлэх гэдэг том ажил бий. Сүүлийн үед хүүхдийн хүмүүжил их хоцоржээ. Тиймээс багш хүн хүүхдийг сургахаас гадна хүмүүжүүлэх хэрэгтэй. Нэн ялангуяа хөвгүүдийн хүмүүжилд анхаарах цаг болсон байна. Эх орондоо хайртай, эмэгтэй хүнийг хүндэлдэг болгож хүмүүжүүлэх хэрэгтэй. Улс орноо хөгжүүлье гэвэл хүнээ хүмүүжүүлж, хөгжүүлэх хэрэгтэй. Хүнээ хүмүүжүүлэхэд багшийн үүрэг чухал. Улс орны хөгжлийн, хүний амьдралын эхлэл нь багш юм шүү. Багшийн мэргэжил бол туйлаас чухал. Тиймээс бид багш нараа бүх талаар дэмжинэ" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

10 цаг 42 мин
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

13 цаг 29 мин
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

13 цаг 32 мин
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

13 цаг 43 мин
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

13 цаг 45 мин
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

13 цаг 47 мин
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

19 цаг 28 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

19 цаг 33 мин
"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчилнө

"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчлөх шаардлагатай байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдэгдэв.

Уржигдар 13 цаг 21 мин
Сэрэмжлүүлэг: Он гарсаар 50 хүн усны ослоор амь насаа алджээ

50 хүн (үүнээс 31 том хүн, 19 хүүхэд) амь насаа алдлаа

Уржигдар 13 цаг 16 мин