АН:Шударга шүүхээр иргэдийн эрхийг баталгаажуулах ёстой

2020-12-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ дахь Ардчилсан намын бүлэг /12.14/ ээлжит хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай болон Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Тагнуулын байгууллагын тухай  болон Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөлд салбарын сайд, албан тушаалтнууд бүлгийн гишүүдэд мэдээлэл өгсөн. Гишүүдийн зүгээс, монголын төмөр замын байгууллага  өдий хүртэл нүүрсээр халдаг, цагт 50 км хурдтай галт тэргээр үйлчилж байгаа нь салбарын хөгжил хаана яваагийн илрэл. Түүнчлэн зөвхөн зорчигч тээврийн үйлчилгээнээсээ жилд 32 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг. Энэ мэт эдийн засаг, хөгжлийн бугшсан асуудлаа  хуулийн өөрчлөлтөөр залруулж, монополийг задлах бодлого боловсруулах ёстой байв. Гэвч шаардлага хангахуйц хуулийн төсөл боловсруулаагүй, төслөө УИХ-аар хэлэлцүүлэн дэмжлэг авч чадаагүйд харамсч буйгаа илэрхийлэв.

Шүүхийн тухай хуулийн төслийн талаар тус хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариуллаа. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “ШЕЗ-ийн гурван гишүүнийг Хүний эрхийн комиссынхтой ижил томилгооны сонсгол хийж УИХ сонгон шалгаруулна гэж байна. Хүний эрхийн комисст бизнес, улс төрийн бүлэглэлээс хэн ч оролцохгүй. Харин ШЕЗ-д нэр дэвших нь бүлэглэлүүдийн лобби явна. Тэгэхээр энэ заалтыг эсэргүүцэж байна” гэлээ. УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Н.Ганибал, ажлын хэсгүүд яагаад  өөр өөр зарчмын зөрүүтэй санал гаргаад байгаа талаар лавласан. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, иргэдээс асууна, нээлттэй сонсгол хийнэ гэдэг сайхан үгээр далдалж, улс төрийн сонирхолоо ард түмнээр баталгаажуулдаг байдлыг шүүмжлэв. Гишүүд шүүх хараат бус ажиллах, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангасан хууль болох ёстой гэдэгт санал нэг буйгаа илэрхийлсэн. 

Харин Тагнуулын байгууллага одоогийн хуулиар дарга, дэд даргатай байгаа. Хуулийн өөрчлөлтөөр  Тэргүүн дэд даргын албан тушаал нэмэхээр тусгасан. Мөн хамт хэлэлцэх  Зэвсэгт хүчний тухай хуулийн төслөөр  Хилийн тагнуулын алба , Цэргийн тагнуулын газрыг буцаан сэргээхээр төсөл боловсруулжээ. Одоогоорхил, зэвсэгт хүчний тагнуулын алба Тагнуулын ерөнхий газарт харьяалагдан ганцхан албан тушаалтан хариуцан ажиллаж байгаа. Мөн “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-г Засгийн газрын тусгай сангаас салгахаар тусгажээ. Гишүүд, шилжилтийн улмаас ТЕГ-аас Зэвсэгт хүчинд шилжих ажилтнуудын цалин, ажиллах нөхцөл хэр өөрчлөгдөх, нэгдмэл үйл ажиллагаа нь яаж хангагдах, ажлын хийдэл, давхардал үүсэх  талаар лавлаад хэлэлцэх эсэхийг дэмжив.

Хуулийн төслүүдээс гадна Ерөнхий сайдын шийдвэрээр айл өрхийн хэрэглээний зарим төлбөрийг Эрдэнэт үйлдвэрээр төлүүлэх асуудалтай холбоотой санал солилцов. Ардчилсан нам засгийн эрхийг барьж байх үедээ Эрдэнэтийн 49 хувийг монголдоо авах шийдвэрийг гаргаж байсан.Үүний үр дүнг өнөөдөр нийтээрээ хүртэж байна. Баялгаа эх орондоо үлдээж, үр шимийг нь хүртэх боломж гаргасан тухайн үеийн Ерөнхий сайд, ардчилсан намын гишүүд өнөөдөр буруутан болж байгаад харамсч байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

13 цаг 18 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15