Петр Чех хэнээс ч дутахгүй бөмбөрчин

2014-05-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

Чехийн шигшээ болон Английн премьер лигийн “Челси” багийн Петр Чехийг энэ цагийн дэлхийн шилдэг хаалгачдын нэг гэж зүй ёсоор үздэг. Тэрээр чөлөөт цагаараа бөмбөр тоглодог хоббитой болоод удаагүй ч Чехийн “Eddie Stoilow” альтернатив-рок хамтлагийн бүрэлдэхүүнд нэлээд хэдэн концертод оролцож амжсан аж. Тэр ч бүү хэл “Eddie Stoilow” хамтлагийн “Baby” зэрэг гурван ч дуунд бөмбөр тоглон студийн бичлэгт оролцжээ. 

Тэрээр анх тархины хүнд бэртэлт аваад удаан хугацаанд хөлбөмбөгөөс хөндийрөхдөө мэргэжлийн иж бүрэн бөмбөрийн төхөөрөмж худалдан авч гэртээ байрлуулж өдөр шөнөгүй “нүддэг” хоббитой болсон гэнэ. Алдарт хаалгач юуны түрүүнд өөрийн дуртай“Нирвана” хамтлагийн “Smells as a Teen Spirit” дууны бөмбөрийн хэсгийг тоглож сурчээ. Тэгээд бөмбөр тоглож буй нэгэн видеогоо өөрийн вэб-хуудас дээр байрлуулсныг нь “Eddie Stoilow” хамтлагийнхан олж үзээд хамтран ажиллах санал тавьсан аж.

Петр Чех бөмбөр тоглох хоббитой болсон тухайгаа ярихдаа, “Би багаасаа рок хөгжимд дуртай байсан л даа. Гэхдээ бусдын адил гоцлол дуучин, соло-гитарчин бус тэдний ард бөмбөрүүдийн араас толгой нь дөнгөж цухуйдаг бөмбөрчний тоглолтыг илүүтэй сонирхдог байж билээ. Ер нь хамтлагт бөмбөрчин бусдынхаа сүүдэрт байдаг ч хөгжмийн бүх хэмнэлийг удирдан эрч хүч нэмдэг нь гоё санагддаг. Хаалгач ч ялгаагүй довтлогч оддын сүүдэрт байдаг ч хаалгаа хамгаалан урагш довтлох анхны алхмыг хийдэг чухал арын албатай шүү дээ” гэжээ.

Хөл бөмбөгийн талбайд гарахдаа барагтай бол гоол алддаггүй Петр Чех бөмбөр дээр тоглохдоо ч хэмнэл, ноот алддаггүй шаггүй сонсголтой сайн бөмбөрчин болжээ. Тэрээр Английн домогт “Queen” хамтлагийн үнэнч фэн бол тус хамтлагийн бөмбөрчин Рожер Тэйлор “Челси” багийн хөгжөөн дэмжигч аж. Иймээс ч Петр Чех Рожер Тэйлортой дотно үерхдэг ба хөлбөмбөгийн тухай ярихаас гадна үе үе хамтран бөмбөр нүддэг гэнэ.   

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

44 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 1 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 53 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин