Бичигт боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн хэвийн тээвэрлэж байна

2020-11-30
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулсан улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл, саатлыг арилгах үүрэг бүхий Шуурхай бүлгийн цахим хурал өнөөдөр болов.

Хуралд Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албаны төлөөлөл, аймгуудын Засаг дарга, Авто тээврийн төвийн дарга нар оролцож, улс хоорондын тээвэрлэлт, хилийн боомтын үйл ажиллагаанд үүсч буй хүндрэлийн талаарх мэдээлэл солилцож, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, холбогдох байгууллагуудтай хамтран шаардлагатай арга хэмжээг авч, зохицуулалт хийх шуурхай механизмыг хэрхэн бүрдүүлж буй талаар авч хэлэлцлээ.

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Өнөөдрийн байдлаар Баянхошуу боомтоор газрын тосны тээвэрлэлт хэвийн явагдаж байна. Улаанбаатарт гацсан иргэдийг тээвэрлэхтэй холбогдон аймгийн Онцгой комиссоос журам баталсан. Уг журмаар зорчигч тээврийн жолоочийг тусгайлан бэлтгэсэн буудалд байрлуулж, тусгаарлана”,

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат “Бичигт боомтоор хийгдэж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт хэвийн явагдаж байна. Нүүрс, төмрийн хүдрийн тээвэрлэлт 7 хоногийн ажлын 5 өдөр явагдаж байгаа бол газрын тосны тээвэрлэлт 6 өдөр хийгдэж байна”,

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж “Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын гарц нэмэгдэж байна. Тайван зогсоолд байгаа богинын тээвэр болон уртын тээврийн жолооч нарын тусгаарлах чиглэлээр аймгийн онцгой комисс анхаарч, шаардлагатай арга хэмжээг авч байна”,

Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч н.Жамбал “Бургастай боомтоор тээвэрлэлт яваагүй байна. Уурхайгаас хилийн бүс хүртэлх тээвэрлэлт 3 хоногийн өмнөөс эхэлсэн”,

Ховд аймгийн Засаг даргын орлогч н.Жаргалсайхан “Аймгийн удирдлагууд “МоЭнКо” ХХК-ийн удирдлагатай уулзаж, чиглэл өгсөн. Өнөөдрийн байдлаар 19 компани тээвэрлэлтийн гэрээ байгуулсан. Маргаашаас тээвэрлэлт эхэлнэ”,

Гадаад хэргийн яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг “Боомтуудад үүсэж байгаатай нөхцөл байдалтай холбогдон БНХАУ-д суугаа дипломатууд идэвхтэй ажиллаж байна. Улс хоорондын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран шаардлагатай арга хэмжээг авч байна”,

Хил хамгаалах ерөнхий газрын  БАБШНГ-ын дарга Ц.Мягмардорж “Хилийн боомтын дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт орж, Бургастай боомт байнгын ажиллагаатай болж байгаа. Засгийн газрын тогтоолоор Цагааннуур боомтыг сар бүрийн 2, 4 дэх 7 хоногт ажиллуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг боомтоор зөвхөн шатахуун оруулна” хэмээн танилцууллаа.

Өнөөдрийн хурлыг удирдсан Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд аймгуудын онцгой комисс, авто тээврийн төвүүдэд анхаарч ажиллах шаардлагатай асуудлыг дараах байдлаар үүрэг болгов.

-Урт, богинын тээврийн жолооч нарын халдвар хамгааллын дэглэмийг сахиулахад анхаарч хяналтыг сайжруулах, Цагаанхад дахь гаалийн хяналтын талбайд ачилт, буулгалтад бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулах,

-Ачаатай очерт зогсож байгаа жолооч нарыг халуун хоол, хүнс, шатахуунаар хангах талаар ААН-үүдэд нь үүрэг чиглэл өгч, хэрэгжилтэд хяналт тавих,

-Гашуунсухайт боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-ын талтай илүү идэвхтэй ажиллах,

-Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчигч тээвэрлэх бэлтгэл ажлыг хангаж байгаатай холбогдуулан аймгийн төвөөс сумууд руу явах иргэдийг тээвэрлэх ажлыг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулахад Авто тээврийн төв, аймгийн онцгой комисс анхаарч ажиллахыг үүрэг чиглэл болголоо.

Эх сурвалж:www.polit.mn 

Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

14 цаг 12 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15