Орон нутаг руу явах иргэдийн шинжилгээний цаг, байршлыг автоматаар хуваарилна

2020-11-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

УОК-оос орон нутгаас ирж, очих иргэдийг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өглөө. Хотоос орон нутаг руу явах 85000 хүн хүсэлтээ илэрхийлсэн бол нийслэл рүү ирэх  5300 орчим иргэн байгаа аж.  Тэдний 70 хувь нь нийтийн тээврээр зорчих хүсэлт өгчээ. Шилжилт хөдөлгөөнтэй холбоотой ажлын  хэсэг арваннэгдүгээр сарын 24-нд байгуулагдсан бөгөөд иргэд юуг анхаарах талаар Зам тээврийн хөгжлийн яамны ТНБД С.Батболд “Нийтдээ 100 гаруй мянган зорчигч шилжилт хөдөлгөөн хийх тооцоо гарсан. Арваннэгдүгээр сарын 29-нөөс шинжилгээ авч эхэлнэ. Орон нутагт зорчихдоо 48 цагийн дотор шинжилгээ өгсөн байх ёстой. Шинжилгээ авах 20 цэгийн нэмж байгуулна. Тээвэрлэлтийг нийтийн тээвэр болох хувийн гэсэн хоёр янзаар зохион байгуулна. Аль болох иргэд, үйлчилгээний байгууллага хоорондоо бага харилцахад анхаарна. Иргэд 119.mn  рүү орж бүртгүүлнэ. Асуумжийг нарийн дэлгэрэнгүй бөглөснөөр тухайн иргэний хүсэлт явах чиглэлийг харж байгаад шинжилгээ өгөх цагийн хуваарь, байршлыг цаанаас нь автоматаар гаргана. Улаанбаатарт PCR шинжилгээ авна. Хариу сөрөг гарсан тохиолдолд цахимаар тасалбараа худалдаж авах ёстой. Нийтийн тээврийн үйлчилгээ авахдаа бөөгнөрөл үүсгэхгүйн тулд автобусны цагийн хуваарийг зөрүүлнэ. Замд тогтоосон цэгүүдэд зорчигчдыг буулгаж, суулгах, хаана ямар хурдтай явж байгааг байнга цахимаар хянасны үндсэн дээр  орон нутгийн Онцгой комисс хүлээн авч гэрээр 14 хоног тусгаарлана. Орон нутгийн иргэдийг буцааж дууссаны дараа оюутнуудыг хамруулна” гэлээ. Мөн иргэдийг хүсэлтийн дагуу агаарын тээврээр тээвэрлэх боломжтой юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

14 цаг 10 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15