Улсын хэмжээнд отрын есөн бүсэд 664 мянган толгой мал өвөлжинө

2020-11-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.НАМУУНТАМИР

Улсын хэмжээнд энэ өвөл аймаг дундын отрын есөн бүс нутагт нийт 664 мянган толгой мал өвөлжих тоон судалгаа гарчээ. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Малхын талд Өвөрхангай, Дундговь зэрэг аймгийн нийт 44 мянган толгой мал отроор өвөлжинө. Одоогоор Дундговь аймгийн ихэнх малчид отрын бүсэд очоод байгаа бол Өвөрхангай аймгийн малчид отрын бүс нутаг руу орж амжаагүй байгаа талаар Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас мэдээлж байна. 

Гамшгаас хамгаалах бүх нийтийн Бэлэн байдлын хөл хорио тогтоод буй өнөөдрийн нөхцөлд малчид байгаа газраа оторлож, хөл хорио сулрах үед отрын бүс рүү нүүх шийдвэртэй байна. 

Говь-Алтай аймгийн отрын бүс нутагт Баянхонгор аймгийн 9600 толгой мал өвөлжих нь. Увс аймгийн Ачит нуурын отрын бүсэд 13 мянган толгой мал өвөлжинө. Завхан аймгийн отрын бүсэд 42 мянган толгой мал өвөлжих юм. 

Өнгөрсөн жил Говьсүмбэр аймгийн нутаг дахь аймаг дундын Малхын отрын бүсэд Дундговь, Төв, Өвөрхангай, Говьсүмбэр аймгийн нийт 110 мянган толгой мал өвөлжсөн тухай аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас мэдээлжээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

14 цаг 56 мин
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

17 цаг 43 мин
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

17 цаг 46 мин
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

17 цаг 57 мин
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

17 цаг 59 мин
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

18 цаг 1 мин
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

23 цаг 42 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

23 цаг 47 мин
"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчилнө

"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчлөх шаардлагатай байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдэгдэв.

Уржигдар 13 цаг 21 мин
Сэрэмжлүүлэг: Он гарсаар 50 хүн усны ослоор амь насаа алджээ

50 хүн (үүнээс 31 том хүн, 19 хүүхэд) амь насаа алдлаа

Уржигдар 13 цаг 16 мин