Төмөр замын 5650 ажлын байранд ариутгал хийжээ

2020-11-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

2020.11.25

“Ковид-19” халдварт вирус “Улаанбаатар төмөр зам” ХНН-т үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал болов.

“УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаярын мэдээлснээр Төмөр замын 15 мянга, 958 хүнээс 15 мянга, 834 хүнийг шинжилгээнд хамруулаад байгаа аж. Ээлжийн амралттай, чөлөөтэй, хөдөө, орон нутагт очоод хөл хорионд орсон зэрэг тодорхой шалтгаантай хүмүүсийг шинжилгээнд хамруулах талаар тухайн орон нутгийн удирдлагатай ярьж байгаа бөгөөд УБТЗ-аас томилогдсон хүмүүс Сүхбаатар, Дархан, Сайншанд, Замын-Үүдэд зохицуулалт хийн ажиллаж байна.

Төмөр замын газрын хэмжээнд өчигдөр өдөр тутмын 5650 ажлын байр, мэргэжлийн 437 ажлын байрны 31 мянга, 937 м2 талбай, зөөврийн зүтгүүр 38, ачааны галт тэрэгний 183 зүтгүүр, сэлгээний галт тэрэгний 33 зүтгүүр, гэрээт байгууллагын 39 галт тэрэг, вагон чингэлэг нийлсэн 2010 хөдлөх бүрэлдэхүүнд ариутгал хийжээ.

Шуурхай бүлгийн энэ удаагийн хурлыг удирдсан Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд:

-Үүсээд байгаа онцгой нөхцөл байдалтай холбоотой шийдвэрүүдийг зөвхөн Зам, тээврийн хөгжлийн сайд гаргаж байгаа тул Засгийн газар, Улсын онцгой комисст танилцуулах шаардлагатай мэдээллийг сайдаас чиглэл авч, нэг шугамаар гаргах тал дээр анхаарч ажиллах,

-Шийдвэрийг түргэн шуурхай гаргах шаардлага үүссэн нөхцөлд утсаар, амаар, мессежээр өгч байгаа мэдээллүүдэд хариуцлагатай хандаж, бичгээр албажуулж авч байх,

-Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулсан Шуурхай бүлэг ажиллах хугацаанд бүлгийн ахлагчаас өгсөн 70 үүрэг, даалгавраас хэрэгжсэн, хэрэгжих шатандаа явж байгаа нь нэлээн байна. Эдгээрийн биелэлтэд анхаарч улам эрчимжүүлэхийг үүрэг чиглэл болголоо.

Эх сурвалж:www.polit.mn

Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

14 цаг 12 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15