Мэдэгдэл

2020-11-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас 2020 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр мэдээлэл хийхдээ Дархан хотод болсон төмөр замчдын тэмцээнд ОХУ-ын иргэд оролцсон гэж ташаа мэдээлэл түгээлээ.

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь шинэ төрлийн коронавирусын  халдварт /КОВИД-19/ өвчний үед Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Нийслэлийн Засаг даргын тогтоол, тушаал, захирамж чиглэлийн дагуу өөрсдийн ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Улсын онцгой комиссын №29 дүгээр хурлын 7.1 дэх хэсэгт заасан “Соёл, урлаг, олон нийтийн арга хэмжээ, худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, бизнесийн үйл ажиллагааг дэмжих” чиглэлийн дагуу  “Дархан өртөө” байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан төмөр замчдын дунд тэмцээн, уралдаан, соёлын үйл ажиллагааг зохион байгуулсан.

Уг арга хэмжээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-т ажиллаж байгаа ОХУ-ын мэргэжилтнүүд болон ОХУ-ын иргэд ирж оролцоогүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт ажилладаг ОХУ-ын мэргэжилтнүүд болон тэдний гэр бүл шинэ төрлийн коронавирусын халдвар / КОВИД-19 / дэлхий дахинд анх  гарсан цагаас эхлэн халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд сахин мөрдөж, зорчих хөдөлгөөнөө хязгаарлаж, Монгол Улсын иргэдийн адил  Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны өгсөн заавар зөвлөмжийг биелүүлж ирсэн бөгөөд өнөөг хүртэл тэдний дундаас шинжилгээгээр халдварын нэг ч сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

Улсын хэмжээнд гамшгаас хагаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед баталгаагүй худал ташаа мэдээлэл түгээж иргэд, олон нийтийн сэтгэл санааг үймүүлж, байгууллага, хувь хүний нэр хүндэд халдсан үйлдэлдээ залруулга хийхийг хүсч байна.

 

“УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХНН

2020.11.24.

 

Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

14 цаг 12 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15