Н.Батжин: Эргэн төлөлтөд хүндрэл учирсан зээлд үлдэгдэл хугацааг 12 сараар сунгах боломжтой

2020-11-24
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

Монголбанкны ОНБМТ-ийн ахлах эдийн засагч Н.Батжингаас  цар тахалтай холбоотойгоор бүх төрлийн хэрэглээний зээлийн  бүтцэд өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан зарим зүйлийг тодруулж ярилцлаа.

- “Гамшгийн үеийн бэлэн байдал”-тай холбогдуулан бүх төрлийн хэрэглээний зээлийг хойшлуулахдаа өмнө гарсан “Өндөржүүлсэн бэлэн байдал”-ын үед хэрэгжүүлсэн журмыг үргэлжлүүлэн мөрдөх үү?

-Тийм. Гэхдээ энэ нь хойшлуулах гэхээс илүү зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, графикийг шинэчлэх тухай ярьж байгаа. Үүнийг бүтцийн өөрчлөлт гэдэг. Өмнө нь Мөнгөний бодлогын хорооны 2020 оны найдугаар сарын 7-ны өдөр гарсан шийдвэрийн хүрээнд “Ковид-19” цар тахлын улмаас эргэн төлөлтөд хүндрэл учирсан зээлүүдийн хувьд үлдэгдэл хугацааг 12 хүртэлх сараар сунгах боломжтой байсан. Одоо энэ шийдвэрийн хэрэгжилт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлэх байсныг 2021 оны долдугаар сарын 1 өдрийг хүртэл сунгасан гэсэн үг.

-Өмнө нь нийт хэдэн зээлдэгч зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлт гаргаж хойшлуулсан бэ. Хэчнээн төгрөгийн зээлд өөрчлөлт орсон вэ?

-Энэ зохицуулалтын хүрээнд 3.7 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийгдсэний 2.2 их наяд төгрөг нь бизнесийн зээл, 1.5 их наяд төгрөг нь иргэдийн зээл байна. Иймд Ковид19 цар тахлаас үүдэн орлого, үйл ажиллагаанд хүндрэл үүссэн иргэд, аж ахуйн нэгжүүд харилцагч банкиндаа хандан зээлдээ бүтцийн өөрчлөлт оруулах асуудал нээлттэй байгаа. Харин төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах арга хэмжээ энэ оны 5 дугаар сараас 10 дугаар сарын хооронд хэрэгжиж нийт 38,152 зээлдэгчийн 2.0 их наяд төгрөгийн зээл хамрагдсан.

-Хэрэглээний зээлд хэдэн төрлийн ямар ямар зээл хамаарч байна вэ. Одоогоор зээлийн доголдолтой хэчнээн зээлдэгч байна вэ?

-Хэрэглээний зээл гэдэгт өрх гэр, иргэдийн хувийн хэрэгцээнд зориулагдсан зээлийн бүтээгдэхүүнийг хамруулдаг. Үүнд цалин, тэтгэврийн зээлээс гадна автомашин, эд материалын лизинг, зээлийн карт, малчны зээл багтдаг. Өнөөдрийн байдлаар нийт 125.206 зээлдэгчийн 5.3 их наяд төгрөгийн зээл Ковид-19 цар тахалд өртсөн судалгаа байна. Энэ нь нийт зээлийн багцын 33 хувийг бүрдүүлж байна.

-Бодлогын хүүг хоёр хувиар буулгалаа.  Мөн заавал байлгах нөөцийг бууруулсан. 400 тэрбум төгрөг ямар зориулалтын зээлд, болон зээлдэгчдэд зарцуулагдах бол?

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 11 сарын 23-ны ээлжит бус хурлаар дөрвөн багц шийдвэр гарсан. Юун түрүүнд бодлогын хүүг хоёр нэгж хувиар буюу он гарснаас хойш нийт 5 нэгж хувиар буулгаж 6 хувьд хүргээд байгаа нь түүхэн доод түвшин юм. Үүнээс гадна банкны тѳгрѳгийн заавал байлгах нѳѳцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6 хувь болгосон. Банкууд хадгаламж татаж түүнийхээ тодорхой хэсгийг төв банкинд байршуулах үүрэгтэй байдаг. Энэ нь нэг талаас банк санхүүгийн тогтвортой байдлыг хангах хэрэгсэл болдог бол нөгөө талаас мөнгөний бодлогын чухал хэрэгсэл болдог. 2.5 хувь буурснаар нийт 410 тэрбум орчим төгрөг чөлөөлөгдөж, зээл болон бусад санхүүжилтийн хэлбэрээр гарах боломжтой болж байна. Заавал байлгах нөөцийг гурван сарын шийдвэрээр мөн хоёр хувь бууруулж байсан ба тухайн үед 320 тэрбум төгрөг чөлөөлөгдөх тооцоолол гарч байсан.

-Зээлийн эргэн төлөлтийн хойшлуулалт яг ямар зээлдэгчдэд хамааралтай вэ?

-Хэрэглээний зээлийн хугацааг сунгах, зээлийн графикт өөрчлөлт оруулахад орлого буурч, Ковид 19-ийн улмаас хүндрэлд орсон эсэхээ нотлох шаардлагатай. Өмнө нь зээлийн бүтцэд өөрчлөлт оруулсан эсэхээс үл хамаарч хэрэглээний зээлийн үлдэгдэл хугацааг 12 хүртэлх сараар сунгах боломжтой.

-Хэвийн төлөлттэй зээлдэгчдэд хамааралтай юу. Хамааралгүй бол тэдэнд цаашид зээлийн эрсдэлээс сэргийлэх талаар ямар дэмжлэг байх боломжтой вэ?

-Одоогоор хэвийн төлөлттэй байгаа зээлдэгчийн өрхийн гишүүний орлого буурсан, ажилгүй болсон тохиолдолд зээлийн гэрээг сунгаж, графикт өөрчлөлт оруулж болно. Гэхдээ зээлдэгч нь ажилгүй эсвэл орлого тасалдсан иргэнийг өөрийн өрхийн гишүүн гэдгийг, тухайн өрхийн гишүүд нь Ковид-19 цар тахлын улмаас орлого тасалдсан гэдгийг нотлох шаардлагатай.

- Боловсролын зээлийн хүүг тэглэж өгөх тухай иргэд хүсч байна энэ боломжтой юу?

-Одоогоор аль нэг зээлийн бүтээгдэхүүний хүүг тэглэх талаар шийдвэр гараагүй байна. -Боловсролын зээлийн сангаас санхүүжигдэж байгаа болон энэ төрлийн бусад зээлийн хувьд тусдаа зохицуулалттай. Тэдгээрийн зээлийн үүргийг цуцлах эсэхийг Засгийн газраас шийдвэрлэнэ.

-Хэрэглээний зээлийг өмнө 6 сараар хойшлуулах ЗГ-ын шийдвэр гарсан ч хэрэгжилт дээрээ 3 сараас хэтрээгүй. Үүнд иргэд бухимдалтай байсан.

-Хэрэглээний зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах боломжийг олгосон шийдвэр анх Мөнгөний бодлогын хорооноос энэ оны дөрөвдүгээр сард гарсан. Энэ шийдвэрээр хэрэглээний зээлийн хугацааг 12 сар хүртэлх хугацаагаар нэг удаа сунгахаар болгосон. Мөн энэ шийдвэрийн хугацааг 11 сард сунгаж долдугаар сарын 1-ний өдөр хүртэл иргэд хэрэглээний зээлээ 12 сараар сунгахаар зохицуулсан. Асуудлын гол нь юу байна вэ гэхлээр. Хойшлуулах болон зээлийн гэрээний хугацаанд өөрчлөлт оруулах гэдгийг хооронд холиод байна. Хойшлуулах гэдэг нь зээлийн үндсэн төлөлт, хүүгээ бүтнээр хойшлуулж байгаа хэрэг. Ипотекийн зээл төрөөс санхүүжигдэж байгаа учраас зээл хойшлуулахад гарах зардлыг төрөөс хариуцаж байгаа гэсэн үг. Харин энгийн хэрэглээний зээл дээр ийм бололцоо хараахан байхгүй байна. Зээл гэдэг бүтээгдэхүүний эх үүсвэр нь ихэвчлэн хадгаламж байгаа. Зээлийн үндсэн төлөлтийг хойшлууллаа гэхэд яалтачгүй хадгаламжийн хүүг төлөхийн тулд зээлийн хүүг авах шаардлага үүсч байгаа. Хадгаламжийн хүүг зогсоовол бүр их эрсдэл дагуулах уршигтай.

-Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

Иргэд болон банкны ажилтнууд ойлголцлын нэг түвшинд байх хэрэгтэй байна. Банкны теллер, зээлийн эдийн засагчид ч мөн нөхцөл байдлыг харгалзан үзэж мэдээллийг зохистой өгөх ёстой. Ковид-19 цар тахлаас болж, иргэдийн орлого тасран ихээхэн бухимдалтай  болгож байна. Тэгэхлээр аль аль талаасаа харилцан ойлголцож хүлээцтэй хандах нь зүйтэй. Монголбанк бүх зээлийг хойшлуулаач гэсэн шаардлага ирж байгаа. Нэг талаас санхүүжилтийн асуудал байгаа бол нөгөө талаас иргэн, банкны хооронд байгуулсан зээлийн гэрээнд Монголбанк хөндлөнгөөс оролцоход боломжгүй юм шүү дээ. Зээлийн гэрээ гэдэг нь хууль эрх зүйн баримт бичиг гэдэг утгаар гэрээнд гарын үсэг зурсан талуудын зөвшилцөл дээр үндэслэж өөрчлөлт ордог. Монголбанкнаас гаргасан тушаал, шийдвэрээ арилжааны банкны удирдлага, төв оффист өгдөг ба цаашлаад төв оффисоос нь салбар нэгжүүддээ өгдөг.

-Ипотекийн зээлийн тухайд хэвийн болон хэвийн бус бүх зээлдэгч хамрагдах уу?

- Орлого тасалдсан эсэхээс үл хамаарч төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн жилийн 8, 6 болон 5 хувийн хүүтэй зээлийн үлдэгдэлтэй бүх иргэд хамрагдана.

УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав

УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав

22 цаг 7 мин
Ж.Энхбаяр: Парламент үндэсний эрх ашгаас урвасан шийдвэр гаргалаа

Ж.Энхбаяр: Парламент үндэсний эрх ашигаас урвасан шийдвэр гаргалаа

22 цаг 13 мин
Э.Гэрэлт-Од: Өнгөрсөн 30 жилийг мартъя. Намууд шинэ соёлоор төлөвшиж, амьд байх үе эхэллээ

Монгол Улсад 30 гаруй жилийн дараа улс төрийн намуудын хөрөнгө, орлого олон нийтэд бүр

Өчигдөр 06 цаг 05 мин
Т.Доржханд: Гашуунсухайттай холбоотой шийдвэр гарах болгонд эсэргүүцэл гардаг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө орлогоо нотлохыг зарим иргэд шаардаж, хоёр дахь өдрөө жагсаж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Хөрөнгө хураах хуулийг Ерөнхий сайд өөрөө дэмжиж байгаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө орлогоо нотлохыг зарим иргэд шаардаж, хоёр дахь өдрөө жагсаж байна. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Удаан хүлээлгэсэн “Гашуунсухайт”-ын нээлтийг урьдаас бэлдсэн акцаар дарав уу?!

Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболтын ажил эхлэв. Нээлт нь уржигда

Өчигдөр 06 цаг 00 мин
“Ухаахудаг”-ийн 2 боть эмхэтгэлийг тараасанд Ж.Оджаргал уурлажээ

“…Ерөнхий сайдын 2025 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан стратегийн ач холбогд

Өчигдөр 06 цаг 00 мин
Фото: "Огцрох амархан" жагсаалаас

Фото: "Огцрох амархан" жагсаалаас

Уржигдар 19 цаг 58 мин
Фото: Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслолоос

Өмнийн шаргал говьд бас  нэгэн томоохон бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

Уржигдар 19 цаг 53 мин
Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш өөр хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

Уржигдар 14 цаг 09 мин