Б.Мөнхболор: Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё

2026-03-31
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ОЧИР

 

УИХ-ын 2026 оны хаврын чуулганы эхний өдөр АН-ын дарга О.Цогтгэрэл “...АН-ын бүлгийн 41 гишүүн намын дарга УИХ-ын даргаар ажиллаж болохгүй гэдэг шийдвэрт санал нэгдсэн. Олон намаас бүрдсэн УИХ-ын дарга намын даргын албыг давхар хаших нь зохисгүй. Намын дарга, УИХ-ын даргын ажлаа хольж хутгаж байна. Тиймээс Н.Учралыг УИХ-ын даргын албан тушаалаа өгөх хүртэл УИХ дахь АН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй” гэж мэдэгдсэн. Ингэж “ажил хаялт” зарлаад 14 хоносон. Энэ долоо хоногоос чуулганы үйл ажиллагаанд оролцож эхэлж байна. Гэхдээ, дээрх “ажил хаясан” 14 хоногийн хугацаанд намынхаа дотоод сонгуулийг зохион байгуулсан юм. Тус намынхан ҮБХ-ны гишүүдээ сонгосон. Гэвч, энэ сонгуулийнх нь явц дундаас л “…Намын дотоод сонгууль будилаантай боллоо”, “…Сонгуульд царцаа ашиглаж байна”, “…Намын удирдлагууд худалдагдсан байна” гэх гомдлууд гарч эхэлсэн. Улмаар, энэ нь эсэргүүцлийн хэлбэрт орж, дотоод сонгуулиа эсэргүүцсэн АН-ын гишүүд одоо ч гомдол санал тавьсаар байна. Гэхдээ АН-ын удирдлагууд дотоод сонгуулийнхаа үр дүнд сэтгэл хангалуун байгаа бололтой. УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “…АН-ын дунд шатны байгууллагын аймаг дүүргийн намын хорооноос ирсэн ирцийн мэдээллээр гишүүд 72 хувьтай оролцсон. Нийт 4250 хүний 2550 нь эрэгтэй, 1700 эмэгтэй байна.  ҮБХ-нд 378 гишүүн сонгогдсон. ҮБХ-ны гишүүдээс 60 хувь нь 40-өөс доош насны залуус сонгогдсон байна. Энэ нь АН-д өмнө нь байгаагүй асар том шинэчлэл боллоо” гэсэн юм. Одоогоор тус намын дотоод сонгууль үргэлжилж, Хяналтын ерөнхий хороо гэх мэт бүтцийн байгууллагуудаа бүрдүүлэх үйл ажиллагаагаа зарлаад байна. Хуанли ёсоор гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 1-нд дотоод сонгуулиудаа явуулаад, дөрөвдүгээр сарын 7, 8-нд АН-ын Их хурал болно. Түүгээр шинэ бүтцээ батламжилж, албан ёсны ҮБХ болон Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн зөвлөлийн гишүүдийг томилох юм. Харин сүүлийн өдрүүдэд АН-ын гишүүдийн зүгээс “…Дотроо тэмцэлдэхээ больё” гэсэн уриалгыг намынхандаа хандаж гаргах болжээ. Тухайлбал, АН-ын гишүүн Б.Мөнхболор “…Би 2002 онд МУИС-ийн оюутан болоод АН-д гишүүнээр элссэн. 24 жил үзэл бодол, үнэт зүйлийнхээ төлөө үнэнч явна. Тиймээс АН-ын эрхэм журмын нөхөддөө уриалга гаргаж байна” гээд “…Миний бие сая болсон намынхаа дотоод сонгуульд Дундговь аймагтаа ҮБХ-ны гишүүнд өрсөлдөөд уналаа. Гэлээ гээд нэг үг ч ган хийж, бусдад буруугаа чихэж гоншгоносонгүй. Өөртөө л дүгнэлт хийв. Яахав дээ, сум орон нутгийн залуучууд маань ҮБХ-ны гишүүн болж үзэг л дээ. Ялсан нь “…Шударга сайхан сонгууль боллоо”, ялагдсан нь “…Шудрага бус мөнгөний сонгууль боллоо” гэж нам руугаа дайрах юм. Мэдээж, улс орон даяар нэгэн зэрэг болсон дотоод сунгаанд алдаа, оноо гарсан байхыг үгүйсгэх гэсэнгүй ээ. Гэхдээ, том зургаар нь харвал энэ чинь л шинэчлэл, энэ чинь л ардчилал, энэ чинь л манай нам юм биш үү, нөхөд өө. Магадгүй, энэ ялагдал чинь маргаашийн ялалт чинь ч байж мэднэ. Тиймээс, одоо хэдүүлээ урагшаа харж, улс төрийн үндсэн ажилдаа орвол яасан юм бэ. Эхнээсээ бид ялаад эхэллээ. “…УИХ-ын толгойд аль нэг намын дарга байж болохгүй. гэсэн эсэргүүцэл маань үр дүнгээ өгч байна. Энэ мэт Монголын төрийн систем, салбар бүрт буй алдаа бүрийг засаад явах ёстой. Дараагийн удаа Туулын бургасыг хядаж байгаа буруу бодлого, буруу төлөвлөлтийг засах ёстой. Манай намын хамгийн сул тал бол дотоод тэмцэл, эв нэгдэлгүй байдал гэж хувьдаа хардаг. Үүнийгээ л засаад янзлаад явчихвал олон олон ялалт биднийг хүлээж байна. Улс орноо зөв бодлого, зөв хөгжилд нь аваачих бидний үндсэн том эрх ашиг биш гэж үү, эрхэм журмын нөхөд өө. Хувийн эрх ашгаа түр хойш нь тавьж, урагш харж намын дотоод асуудлаа хурдан дуусгаж, эдийн засгаа тэлж, хувийн хэвшлээ сэхээнээс гаргаж, ахмадынхаа тэтгэвэрийг нэмж, залуустаа сурах, амьдрах тэгш боломжийг нь олгох гээд олон чухал асуудлууд биднийг хүлээж байна. Иймд та бүхэндээ энэхүү уриалгыг гаргаж байна” гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 60 (7802)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21