Тунхаг бичигт хиймэл оюун ухааныг редакцад ёс зүйтэйгээр ашиглахыг тусгав

2026-03-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Ч.Бямбаа  

Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүр төвөөс Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ойг угтаж, салбарын хамгийн том чуулган болох "Media Mongolia-2026"-г хоёр дахь жилдээ зохион байгуулсан билээ. Тэгвэл тус чуулганаар хэлэлцсэн асуудлуудыг нэгтгэж, оролцогчдоос санал авсны үндсэн дээр тунхаг бичиг гаргажээ.    
Мөн чуулганаар "Хэвлэлийн эрх чөлөө ба хууль эрх зүйн орчин" сэдвээрх хэлэлцүүлэг өрнүүлэх байсан ч цаг хугацааны боломжгүйн үүднээс тавдугаар сарын 3-н буюу дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг хүртэл хойшлуулсан юм. Иймд тавдугаар сарын 3-нд уг сэдвийг дангаар нь хэлэлцэж , уулзалт зохион байгуулах юм. Хэвлэлийн эрх чөлөөний хэлэлцүүлгийн дараа Тунхаг бичигт шинэчлэл хийх аж.    

Дээрх тунхаг бичигт дараах зүйлсийг багтаасан байна. Үүнд, Сэтгүүл зүйн бүтээгдэхүүнийг нийтийн таваар (public good) хэмээн хүлээн зөвшөөрч, салбарын инновац, нийтийн эрх ашгийн төлөөх агуулгыг төр, хувийн хэвшил бизнесийн бус зарчмаар дэмжих. Ингэхдээ сэтгүүл зүйн хараат бус байдалд нөлөөлөхгүй, ил тод хамтын ажиллагааг хангана.  

Ёс зүйн нийтлэг стандартаар ажиллаж буй мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг олон нийтийн эрх ашгийн төлөөх үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад хувийн хэвшлийн байгууллагууд манлайлан дэмжихийг уриалах, хамтын ажиллагааг ил тод, бизнесийн зарчмаар явуулах.

Хиймэл оюун ухааныг редакцид ёс зүйтэйгээр ашиглах сайн практикийг нэвтрүүлж, сэтгүүл зүйн  бүтээгдэхүүн , үйлчилгээг олон нийтэд илүү хүртээмжтэй байдлаар хүргэх. Хуурамч мэдээлэл, deepfake, бодит бус байдал үүсгэхээс сэргийлэх, хязгаарлах бодлогоо гаргаж, танилцуулах.

Олон нийтийн итгэлцлийг нэмэгдүүлж, нийгмийн зөвшөөрлийг (social license to operate) өсгөхийн тулд хэвлэл мэдээллийн байгууллага зохистой хэмжээнд санхүүжилт болон эзэмшлийн ил тод байдлыг хангах, олон улсын стандартыг хэрэгжүүлэх.

Монгол Улсын иргэдийн мэдэх эрхийг тэгш хангаж, мэдээллийн тэнцвэргүй байдлыг бууруулахын тулд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг дэмжих, мэдээлэл түгээх дэд бүтцийг сайжруулахад онцгойлон анхаарах.

Олон нийтийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх,хуурамч мэдээллийг таниулах замаар нийгмийн итгэлцлийг нэмэгдүүлэх, баталгаатай эх сурвалжууд болохын  төлөөх кампанит ажилд хэвлэл мэдээллийн байгууллагууд, төр, хувийн хэвшлийн дэмжлэг оролцоог нэмэгдүүлэх.   

Эх сурвалж: www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Аудит: Тодотголоор хөрөнгө оруулалтуудыг бууруулсан нь үнийн тогтвортой байдлыг хадгалахад эрсдэл үүсгэж болзошгүй байна

Аудит: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг бууруулсан нь үнийн тогтвортой байдлыг хадгалахад эрсдэл үүсгэж болзошгүй

3 цаг 8 мин
630 мянган хүн амтай Монтенегро Улсын түүх

650 мянган хүн амтай Монтенегро Улсын түүх

3 цаг 19 мин
36 настай Ерөнхийлөгч болсон Яков Милатовичийн тухай баримтууд

36 настай Ерөнхийлөгч Яков Милатовичийн тухай баримтууд

3 цаг 52 мин
Эсрэг тэсрэг байр суурь

Олон анхаарал татсан авлига албан тушаалтны хэргүүдийг  хуулийн байгууллага хэрхэн шалгаж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан нар байр сууриа илэрхийллээ.

7 цаг 40 мин
Төсвийн алдааг засах ээлжит бус чуулган эхэллээ

УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр 10.02 цагт  гишүүдийн 64.3 хувийн ирцтэйгээр эхлэв. УИХ-ын Тамгын газ

7 цаг 40 мин
МХТС  өндөр түвшний 10 судалгааны лаборатори байгуулжээ 

МХТС  өндөр түвшний 10 судалгааны лаборатори байгуулжээ 

21 цаг 28 мин
С.Бямбацогт: Хууль санаачлагчийн эрхийг хязгаарлаж, хуулийн төслийг буцаах эрх хэнд ч байхгүй

С.Бямбацогт: Хууль санаачлагчийн эрхийг хязгаарлаж, хуулийн төслийг буцаах эрх хэнд ч байхгүй

Өчигдөр 13 цаг 14 мин
Н.Учрал: Хөрөнгө оруулагчдаа урьж авчирчхаад хөөж явуулдаг улс гэж байх ёсгүй

Хөрөнгө оруулагчдаа урьж авчирчхаад хөөж явуулдаг улс гэж байх ёсгүй

Өчигдөр 13 цаг 06 мин
МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын нэгдсэн төс

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль хаяанд ирсэн. Тэр хэрээр “Ерөнхийлөгчийн сонгуульд аль

Өчигдөр 06 цаг 00 мин