Р.Гандиймаа: Оношлогооны чадавхи сайжирч байна

2014-05-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.ОРХОНСҮРЭН

Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаатай ярилцлаа.

-Таныг аймгийнхаа эрүүл мэндийн газарт олон жил ажилласан салбараа мэддэг гэж хүмүүс ярих юм билээ. Юун түрүүнд өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Би 1989 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хоёрдугаар 10 жилийн сургуулийг төгссөн. Ингээд 1998 онд АУИС-ийг, 2003 онд Удирдлагын академийн Нийгмийн удирдлагын сургуулийг, 2003 онд Тайландын Чулолонгкорнийн их сургуулийн Эрүүл мэндийн удирдлагын дээшлүүлэх курсыг, 2010 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг төгссөн. Хүний их эмч, Эрүүл мэндийн удирдлагын менежер мэргэжилтэй. 1998-1999 онд аймгийнхаа ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтэст эрүүл мэндийн асуудал эрхэлсэн түшмэл, 1999-2012 онд ЭМГ-ын орлогч дарга, 2012 оноос ЭМГ-ын даргын албыг хашиж байна.

-Эрүүл мэндийн яамнаас энэ жилийг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-“Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд Архангай аймаг “Эх хүүхэд нэг бүрийн эрүүл мэндийн төлөө” уриан дор эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулан, эхийн эндэгдэлгүй байх зорилго тавьсан. Энэ хүрээнд хийх ажлыг зохион байгуулах  багийн бүрэлдэхүүн, ажлын төлөвлөгөөг аймгийн Засаг даргын захирамжаар батлуулан хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн нээлтийн үйл ажиллагааг аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, 19 сумын Засаг дарга, өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч, Боловсролын газар, хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс, Дэлхийн зөн олон улсын байгууллага, Японы хүүхдийг ивээх сан, эцэг, эх, хүүхдийн төлөөллийг оролцуулан зохион байгуулсан. Мөн “Эрүүл эхээс эрүүл хүүхэд” нээлттэй хаалганы өдөр, “Эх хүүхдийн тусламжийн өнөөгийн байдал, сайжруулах арга зам” сэдэвт онол, практикийн бага хурал, хөдөөгийн бүх багийн эмч нарт “Эх хүүхдэд үзүүлэх яаралтай тусламж, насанд хүрэгчдийн амилуулах суурь тусламж” сэдэвт сургалтыг зохион байгуулсан.  Францын “Санта Сюд” ТББ-ын санхүүжилтээр хөдөөгийн багийн 78 эмчид тус бүр нь 708 мянган төгрөгний өртөг бүхий яаралтай тусламжийн цомгийг олгосон. Мөн нийт эрүүл мэндийн байгууллагын менежерүүдэд нэгдсэн семинарыг зохион байгуулж, эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр 2014 онд тавьсан зорилго, зорилт, төлөвлөсөн бодит ажлыг танилцуулан, мэргэжил аргазүйн зөвлөгөө өглөө. Мөн жилийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “Эх хүүхэд бүрийн эрүүл мэндийн төлөө”, “Сэтгэлд нийцсэн найман үйлчилгээгээр тэргүүлэгч эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн шилдэг ажилтан” шалгаруулах болзолт уралдаан, сумын Засаг дарга нарын дунд “Эх хүүхдэд ээлтэй Засаг дарга” болзолт уралдааныг зарласан.

-Тариат сумын сум дундын эмнэлэгт хэд хэдэн төсөл хэрэгжиж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тариат суманд Францын Сант-Сюд ТББ-тай хамтран аймгийн ЭМГ-аас “Эсэн мэнд амаржихуй” байгууллага хөгжүүлэх төслийг 2013 оноос хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд байгууллагын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөг эмнэлгийн хамт олны оролцоог ханган боловсруулж, хэрэгжүүлж эхэлсэн. Цаашид хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангах, эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулна. Мөн төслийн хүрээнд сэргээн засах эмчилгээний долоон төрлийн багаж хэрэгслээр хангаж, иргэдэд эмийн бус эмчилгээ хийх нөхцлийг сайжруулсан. Зөөврийн рентген аппаратаар хангагдаж, оношлогооны чадавх сайжирч байна. Японы хүүхдийг ивээх сангийн “Денан” төслийг 2011 оноос эхлэн Тариатын сум дундын эмнэлэгт амжилттай хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд эмнэлэгт тоног төхөөрөмж, эм, хэрэгслийн санхүүжилтэнд дэмжлэг үзүүлэх, иргэдэд эрүүл мэндийн мэдээлэл, сургалт сурталчилгаа хийх, хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулах ажлыг хийлээ. Мөн хүүхдийн шүдний өвчний үзлэг, амны хөндийн эрүүл мэндийн сургалт, сурталчилгаануудыг хийхээр төлөвлөөд байна.

-Төрөлхийн гажигтай төрөлт сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа. Танай аймгийн хувьд ийм тохиолдол хэр гарч байна вэ?

-Сүүлийн байдлаар ургийн хоёр гажиг оношлогдсон. Нэг нь мөчидгүй ураг байсан. Ерөнхийдөө зонхилон тохиолддог гажиг бол уруул тагнайн сэтэрхий, зүрхний хавсарсан гажиг, цоорхой. Сүүлийн жилүүдэд янз бүрийн төрөлхийн гажиг нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс эрт илрүүлгийн сургалт зохион байгуулж эмч нартаа чиглэл өгч байна. Ургийн гажгийн үед ЭХЭМҮТ-тэй хамтарсан үзлэгийг телемедцинээр холбогдож хийж байна. Манай аймгийн хувьд ураг, нярайн гажгийг оношлох эмчээ Солонгост сургаж бэлдсэн.

-Энэ жил шинээр ямар тоног төхөөрөмж авахаар төлөвлөөд байгаа вэ. Төсөв нэлээд танагдаж байгаа талаар зарим аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нар ярьж байсан. Танай аймгийн хувьд ямар байна вэ?

-Энэ жилийн төсөвт тоног төхөөрөмжийн зардал төдийлөн хангалттай байж чадахгүй байгаа нь үнэн. Бидний   хэрэгцээ үндсэн төсөв хоёр нэлээд зөрүүтэй байгаа. Гэхдээ өмнөх таван жилтэй харьцуулахад тоног төхөөрөмжийн оновчтой нийлүүлэлт хийж байна. Аймгийн оношлогооны төв байгуулснаар нийслэлийг зорих урсгалыг зогсоолоо. Тархины цахилгаан бичлэгийн шинжилгээг зөвхөн нийслэлд хийлгэдэг байсан бол одоо аймгийн төвийн эмнэлэгтээ хийлгэх бүрэн боломжтой боллоо.

Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг 11 компани байна.

5 цаг 3 мин
АН-ын бүлгийн “ажил хаялт” Баялгийн сангийн бойкот болж таарав уу?!

Өнөөг хүртэл, “…АН-аас ийм өчүүхэн улс төр гарна” гэж төсөөлсөн байтугай зүүдэлсэн хүн байхгүй биз.

5 цаг 3 мин
Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

19 цаг 32 мин
“Ард түмний хяналтын хороо”-г байгуулна

Иргэдийн шударга шүүх НҮТББ-аас “Ард түмний хяналтын хороо”-г үүсгэн байгуулах талаараа мэдээлэл хийлээ.

19 цаг 59 мин
АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

21 цаг 10 мин
Гавьяат багш Ч.Цэрэндуламд Ардын багш цол хүртээлээ

Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

21 цаг 34 мин
Д.Амарбаясгалан: Мэтгэлцэх, маргалдах зүйл цаашдаа ч гарна, асуудалд субьектив байдлаар хандахгүй байхыг хүсье

Д.Амарбаясгалан: Мэтгэлцэх, маргалдах зүйл цаашдаа ч гарна, асуудалд субьектив байдлаар хандахгүй байхыг хүсье

Өчигдөр 10 цаг 43 мин
Чуулган: АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө

Чуулган: АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө

Өчигдөр 10 цаг 29 мин
Ерөнхий сайдын уучлал гуйх хугацаа өнөөдөр дуусч байна

Ерөнхий сайдын уучлал гуйх хугацаа өнөөдөр дуусч байна

Өчигдөр 09 цаг 56 мин
ЭСЯ: Иргэд хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй, хулгайд өртөхгүй байхад анхаарна уу

ЭСЯ: Иргэд хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй, хулгайд өртөхгүй байхад анхаарна уу

Өчигдөр 09 цаг 52 мин