Х.Болорчулуун: Тахал юм уу, ханиад юм уу?

2020-11-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Цар тахлаас урьдчилан сэргийлэх Түр хорооны хуралдаан болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Нэг жилийн өмнө Уханьд халдвар гарч байхад тахал гэж хүлээж авч байсан. Хүмүүс нь гудамжинд явж байхдаа ухаан алдаж унаж байсан. Харин манайд 400 гаруй хүн халдвар авахад маш хүнд хүн байхгүй гэлээ. Уханьд гарсан халдвартай манайх адилхан уу. Мутацид ороод өөрчлөгдөв үү. Эсвэл монгол хүний биеийн онцлогтой холбоотой юу.  Энэ чинь тахал юм уу, ханиад юм уу. Тахал гэж айлгаж, улс орнуудад вакцин шахах гэсэн улс төр бизнесийн бүлэглэлүүд бий шүү. Улс орон бүр янз бүрээр хүлээж авч байна" гэв. 

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Вирус мутацид орж өөрчлөгдөж байгаа нь олон улсад бүртгэгдэж байгаа. Гэхдээ хүндрэх хүмүүсийн тоонд нөлөөлөхгүй байгаа. Дэлхий нийтэд халдвар авсан хүмүүсийн 80 хувь нь хөнгөн хэлбэртэй байна. Манай улсын хувьд цөөн хүн халдварласан болон эрт илрүүлэн шинжилж байгаа болохоор хүндрэл бага байгаа гэж ойлгож болно. Энэ өвчнийг цар тахал гэдгийг нийтээрээ тогтоосон. Ханиадтай адилтгаж, орхиж болохгүй" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

14 цаг 12 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15