УИХ-ын гишүүд ЭМДЕГ-ын ажлын үйл явцтай танилцлаа

2020-11-05
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.НАМУУНТАМИР

 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг нар ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нартай уулзаж цаг үеийн болон Нийгмийн бодлогын байнгын хороотой хамтран шийдэх асуудлуудыг хэлэлцэж, ярилцлаа.

 

“Хөнгөлөлттэй эмийн асуудлаар эмийн сан, өрхийн эмнэлгүүдэд ажиллаж бодит байдалтай танилцлаа”

 

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга М.Оюунчимэг “УИХ-ын намрын ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хийхдээ Эрүүл мэндийн салбартай холбоотой Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотой энэ сарын 1-нээс эхлэн хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангуудаар олгодог болгох, иргэддээ эрүүл мэндийн үйлчилгээг чирэгдэлгүй, хүртээмжтэй хүргэх асуудлууд шийдэгдэх ёстой. Тиймээс Нийгмийн бодлогын байнгын хороо баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийн нэг нь ЭМДЕГ-ын үйл ажиллагаатай танилцах, хуулийн хэрэгжилт ямар явцтай байна, бэлтгэл ажил ямар явцтай байгаатай танилцаж байна. Хөнгөлөлттэй эмийн асуудлаар Ж.Чинбүрэн гишүүн бид хоёр Хан-Уул, Чингэлтэй дүүргийн өрхийн эмнэлэг, эмийн сангуудад ажиллаж бодит байдалтай танилцлаа. Мэдээж энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн учраас жигдэрч байгаа байх. Эмийн сангуудаар эмийн үнэтэй холбоотой, программын гажуудал, ирж байгаа эмийн жагсаалттай холбоотой асуудал гарч байна” гэлээ.

 

“Хөнгөлөлттэй эмээр үйлчлэх эмийн сангийн тоо өмнөхөөсөө 60 хувиар өссөн”

 

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг өнгөрсөн хоёр сарын хугацаанд эрчимтэй хийлээ. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орох эмийг сонгоход онцгой анхаарлаа. Бүх шатны эмч нар цахим жор бичихтэй холбогдуулаад хүмүүст мэдээллийг өгөх, түүний бэлтгэлийг хангах, бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эмийг олгохтой холбогдуулан эмийн сангаас хүсэлт авч, гэрээ байгуулах, цахим программ хангамжийг хөгжүүлэх гээд нэлээдгүй ажлыг хийж гүйцэтгэлээ. Эрүүл мэндийн даатгалд хамрагдах хөнгөлөлттэй эмийн үнийн дээд хязгаарыг тогтоосон. Үнийг тогтоохдоо гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн и-баримт бүртгэлийг системийн 2019-2020 оны өгөгдөлд суурилж тухайн эмийн зах зээлийн нэгжийн үнийг тогтоосон. Өмнө нь эмийг хайрцгаар нь үнийг тогтоодог байсан бол одоо нэг удаа уух нэгж эмийн үнийг тогтоосон. Хөнгөлөлттэй эмийн цахим жорыг бүх шатны эмч нар бичихээр болсон. Өмнө өрх, сумын эмч нар бичдэг байсан бол бүх шатны эмч бичих болсон. Эмч нараа бэлтгэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Өнөөдрийн байдлаар 6500 эмч жор бичиж байна. Өмнө улсын хэмжээнд 1000 гаруй эмийн сантай гэрээ байгуулан хөнгөлөлттэй эм олгодог байсан бол одоо бүх эмийн сангаар олгож байгаа. Эмийн сангуудад цахим жороор хөнгөлөлттэй эм олгохын тулд яах вэ гэдэг мэдээллийг өгсөн. Манайд 1000 гаруй эмийн сан цахим хүсэлтээ ирүүлсэн. Цахим хүсэлт ирүүлсний дагуу гэрээний загвар хүргүүлж, өнөөдрийн байдлаар 1053 эмийн сан манайхтай гэрээ байгуулсан. Хөнгөлөлттэй эмээр үйлчлэх эмийн сангийн тоо өмнөхөөсөө 60 хувиар өссөн.  Аливаа зүйлд шинэчлэлт хийхэд турших ёстой. Бид бэлтгэлээ хангасан. Харин турших боломж байсангүй. Бэлтгэл ажлаа хангах явцад учирч болзошгүй бэрхшээлүүдийг тооцоолж байсан. Түүнийг богино хугацаанд эрсдэлгүйгээр даван туулсан” гэдгийг онцоллоо.

 

“Эмийн санд хөнгөлөлттэй эмэнд дарааллуулахгүй байхын тулд эмийн сангуудааа шахах хэрэгтэй”

 

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Эмийн сангийн үйл ажиллагаатай танилцахад эмийн үнэ өндөр байна, хурууны хээг өрхийн эмнэлгүүд уншиж чадахгүй гомдол их байна” гэсэн асуудалд ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Үнийн хувьд и-баримтын өгөгдөл дээр тулгуурлан үнийн дээд хязгаарыг тогтоосон. Энэ нь бодит үнэ гэж тооцож тогтоож, хянаж байгаа” гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Эмийн сангуудад ажиллахад эмийн сангуудын татвар төлдөг байдал нь ил тод биш, төвөгтэй байгаа юм байна. Нэгдсэн үнийг тогтооход гааль дээр нэг үнэ, лицензээ авахдаа нэг үнэ, яг худалдаанд гаргахдаа нэг өөр үнэ мэдүүлдэг. Тогтолцоо өөрөө эрүүл болох, сайжрах гэж явж байгаа. Тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд УИХ-ын Байнгын хорооноос ямар дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна вэ.

Хэвтэрт ирж чадахгүй байгаа өндөр настан, хэвтрийн өвчтөнүүдийг яаж хурууны хээгээр хөнгөлөлттэй эмийг авах вэ гэсэн асуудал гарч ирж байна. Дөрвөн эмийн сангаар ороход нэг нь хуучин хөнгөлөлттэй эм борлуулдаг байсан учраас борлуулж байна. Харин үлдсэн гурав нь бид хүсэлтээ өгсөн гээд алгуухан байж байна. Бид төсвийг нь гурав дахин нэмээд, 2021 оны төсөвт 65 тэрбум суулгалаа. Тиймээс НӨАТ-өө төлдөг, татварын ил тод байдал үүсгэхээр эмийн сангууд дуртай биш байж магадгүй гэсэн хардалт төрж байна. Эмийн санд хөнгөлөлттэй эмэнд дарааллуулахгүй байхын тулд эмийн сангуудаа шахах хэрэгтэй. Энэ тал дээр хүсэлт гээд хүлээгээд байх хэрэггүй. Шаардах хуудас явуул” гэдгийг анхаарууллаа.

 

“Хэвтрийн болон очих боломжгүй хүмүүсийг регистрийн дугаараар эмээ бичүүлэх боломжийг бүрдүүлсэн”

 

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Хэвтрийн болон хурууны хээгээ уншуулах боломжгүй хүмүүс байгаа. Энэ асуудалд бид өрхийн эмнэлэгт бүртгэлтэй байгаа 19600 орчим хүний нэр ирсэн. Энэ хүмүүсийг хурууны хээ уншуулах шаардлагагүй, регистрийн дугаараар эмээ бичүүлэх боломжийг бүрдүүлэн программдаа оруулсан.

ЭМДЕГ-ын тусламж үйлчилгээний чанарын газрын дарга Сувд-Эрдэнэ “Эмийн санд очихоор эмийн үнэ нэмэгдсэн гэсэн гомдол гарч байна гэлээ. Хуучин 20-80 хувийн хөнгөлөлт эдэлж байсан. Энэ удаагийнх 30-60 хувь болсон. 10 орчим хувиар буурсан байгаа. Үнийг тогтооход и-баримтийн өгөдөлд суурилан тогтоосон гэдгийг дээр дурдсан. Дээрээс нь сангийн чадамжаа тооцож, олон улсын жишиг хандлагыг судалж харгалзаж үзсэн.  Ийм шалтгаантайгаар хөнгөлөлт бага зэрэг буурсан. Нөгөө талаасаа нэн шаардлагатай чухал эмнүүдийн хөнгөлөлт буураагүй” гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэгтэй хамт ЭМДЕГ-ын үйл ажиллагаа, болон цаг үеийн тулгамдсан олон асуудлыг хэлэлцлээ. Бид маш их баярлаж байгаа. Энэ бол том хууль. Богино хугацаанд хийнэ гэсэн зорилт тавьсанд баярлаж байгаа. Богино хугацаа учраас бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй нь ойлгомжтой байгаа. Гарсан зөрчлийг арилгах гэж ЭМДЕГ-ын ажилчид хоёр шөнө нойргүй ажилласанд салбарынхан та бүхэнд талархаж байна. Бидэнд сайжруулсан олон зүйл бий. Түүнийг хамтарч хийе. Харин иргэддээ мэдээллийг сайн өгье. Мэдээлэл дутмаг байгаагаас олон газар бухимдал бий болоод байна. Энэ бол маш том дэвшил, маш том өөрчлөлт юм” гэдгийг уулзалтын төгсгөлд онцоллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.5 ПҮРЭВ № 214 (6439)

 

Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

1 цаг 46 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

2 цаг 1 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

2 цаг 8 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

2 цаг 18 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

6 цаг 24 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

6 цаг 24 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

6 цаг 54 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

8 цаг 15 мин
Ч.Дагвадорж: Ухаантай хүний бүтээл урт настай байдаг

Монголын  утга зохиолын шүүмж, судлалд томоохон хувь нэмэр оруулсан эрхмийн нэг Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч, яруу найрагч, эрдэмтэн зохиолч Чойсүрэнгийн Дагвадоржтой төсөрхөн уулзаж ярилцлаа.

8 цаг 40 мин