Ламхайн ээж С.Саранчимэг: Хүүг минь нотлогдоогүй хэрэгт гүтгэж, 12 жилийн хорих ял оноолоо

2025-06-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.Бямбадулам

Ламхай нарыг хүчирхийлсэн хэргээр анхан шатны шүүхээс 12 жилийн ял авсан хүүгийн ар гэрээс өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ 2023 оны зургаадугаар сараас Гандантэгчэнлин хийдэд шавилан суудаг бага насны хүүхдүүд буюу ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тухайн үед гэмт хэргийн шинжтэй энэхүү  мэдээллийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хэргийн бүртгэл нээн шалгаж эхэлсэн. Хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн уг хэрэгт холбогдогч хүүг анхан шатны шүүхээс 12 жилийн хорих ял оноосон байна. Шүүхийн энэхүү шийдвэрийг баримт нотолгоогүй хэмээн түүний ар гэрийнхэн үзэж байна. Хүүгийн ээж С.Саранчимэг “Миний хүүг ямар ч  нотлох баримтгүйгээр насан хүрээгүй хүүхдийн худал үгээр 12 жилийн хорих ял оноосон. Гэмт хэрэгт болоогүй гэдэг нь илэрхий үнэн зөв нотолгоо олж өгсөөр байхад ийм шийдвэр гарсанд үнэхээр харамсалтай байна. Энэ  гүтгэлэгт гол үүрэг гүйцэтгэсэн Х гэгч эмэгтэй ёс суртахууны дээд зэргийн зөрчилтэй, маш авьяаслаг бүсэлхийнээс доош асуудлаар хүн гүтгэж мэргэшсэн жүжигчин юм. Миний том охиныг цагдаагийн үүдэнд барьсан зүйлээрээ зодож, хүүг маань шоронд орохгүй бол шороонд булна хэмээн сүрдүүлж заналхийлж байсан нь бүгд жүжиг юм. Тухайн хүүхэд мэдүүлэг өгөхдөө худлаа хэлсэн гэдгээ хэд хэдэн удаа хэлсэн. Уг нотлох баримтыг шүүхийн байгууллагад өгсөн. Миний хүү төлөв даруу, үг дуу цөөтэй, маш хүнлэг чанартай, эрдэм номдоо сайн, гурван хэлээр төвөггүй ярьдаг, авьяаслаг хүүхэд шүү дээ. Дөнгөж эхэлж байгаа амьдралыг нь бүү золиослооч, гэм буруутай атлаа шоронд суух ёстой гэж үү. Миний эрдэм номтой ламхай байсан хүү яагаад хилс хэргээр гүтгэгдэх ёстой юм бэ.  Эрхэм хүндэт түмэн олон, шүүгчдэд хандаж хэлэхэд хүүгийн гэм буруугүй гэдгийг цагаатгаж өгөөч. Гүтгэж худлаа мэдүүлэг өгч зохион байгуулж оролцож буй хүмүүсийг шударгаар олж тогтоож өгөөч. Бид чинь хүнлэг ардчилсан иргэд биз дээ. Хүнд өвчтэй миний бие хүүгээрээ асруулмаар байна. Миний хүүг гэм буруугүйг тогтоож учрыг олж өгөөч гэж гуйя” гэлээ. Харин хүүгийн  төрсөн эгч Б.Соёлмаа “Манай гэр бүлийн хувьд 2023 оны зургаадугаар сараас эхлээд хоёр жилийн турш хохирогч болсоор явж байна. Бид энэ хугацаанд маш олон баримтууд цуглуулж, хууль хяналтын байгууллагад хандсан ч авч хэлэлцээгүй. Нотлогдохгүй байсан энэ хэргийг анхан шатны шүүх дээр тухайн хүүхдийн аман мэдээлэл дээр үндэслэн хорьчихлоо. Шүүх шинжилгээний байгууллагаар нотлогдоогүй боловч энэ бүхнийг үнэн бодитоор нь шүүж өгсөнгүй. Миний дүү 12 жил Энэтхэг улсад суралцаад ирсэн учраас монгол хэлээр сайн ярьж өөрийгөө ойлгуулж чадахгүй. Биднийг шүүх хуралдааны үед хаалттай гээд оролцуулдаггүй. Эхлээд  гүтгэсэн хүүхэд нь монголд байхгүй үеийг нь хэлж маш олон удаа он цагийг нь буруу хэлсэн. Нотлогдохгүй байгаа боловч миний дүүг хоёр ч удаа хорилоо. Монгол Улсын хүний эрхийн байгууллага гэж байдаг бол бидэнтэй холбогдож туслахыг хүсэж байна. Бидэнд зөвлөгөө өгөх хүн олдохгүй хэцүү байна. Он цагийг дахин өөрчилж миний дүүг гэм буруутай хэмээн нийгэмд таниулж байгаад бидний зүгээс маш их хохиролтой байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

7 цаг 44 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29