Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын сайд нарын 52 дугаар чуулганд оролцов

2025-06-18
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Б.Артур тэргүүтэй төлөөлөгчид Төмөр Замуудын Хамтын Ажиллагааны Байгууллага (ТЗХАБ)-ын Сайд нарын 52 дугаар чуулганд оролцохоор 2025 оны зургадугаар сарын 10-13-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотноо ажиллалаа.

Энэ жилийн ээлжит чуулганд Азербайжан, Беларусь, Вьетнам, Хятад, Солонгос, Лаос, Монгол, Польш, Орос, Узбекстан зэрэг тус байгууллагын гишүүн 21 орны Зам тээврийн асуудал эрхэлсэн сайдын эрх олгосон төлөөлөгчид, мөн урилгаар Транс-Евразийн тээврийн олон улсын зохицуулах зөвлөлийн удирдлагууд зэрэг 110 гаруй гадаад, дотоодын зочид төлөөлөгчид оролцсон юм.

ТЗХАБ-ын Хорооны дарга Мирослав Антонович чуулганы нээлтийн үеэр Чиндао хотноо зохион байгуулагдаж буй Сайд нарын 52 дугаар чуулганаар оролцогч талууд үр өгөөжтэй хэлэлцүүлэг өрнүүлж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх санал санаачилгыг дэвшүүлж, бүтээлч үр дүнд хүрч ажиллахыг хүсэж байгаагаа онцолж, арга хэмжээний бэлтгэл ажлыг өндөр түвшинд хангаж, хуралд оролцогчдыг халуун дотноор хүлээн авч байгаа БНХАУ-ын талд талархал илэрхийлэв.

ТЗХАБ-ын гишүүн орнуудын төлөөлөгчид гурван өдрийн турш үргэлжилсэн Сайд нарын чуулганаар:

  • ТЗХАБ-ын 2024 оны ажлын тайлан, Хяналтын шалгалтын хороо, Тээврийн бодлого болон хөгжлийн стратегийн хороо, Тээврийн эрх зүйн хороо, Төмөр замын тээврийн салбарын мэргэжлийн боловсрол/сургалтын асуудал эрхэлсэн түр ажлын хэсгийн 2024 оны ажлын үр дүнгийн тайланг сонсож, эдгээр хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг сайжруулах зохих саналыг дэвшүүлж, протоколын төсөлд тусган ирэх жилээс мөрдөхөөр шийдвэрлэв.
  • ТЗХАБ-ын 2026 он болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, ТЗХАБ-ын гишүүн орнуудын Хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай санаачилга, Хорооны 2025 оны эцсийн төсөв, 2026 оны урьдчилсан төсвийг тус тус хэлэлцэн батлав.
  • ТЗХАБ-ын Хорооны суугаа орныг солих эсэх, Хорооны дарга, дэд ажлын хорооны дарга, мэргэжилтнүүдийн ажил үүргийн хуваарь, Хорооны удирдлагуудыг томилох асуудлуудыг хэлэлцэн тохиролцов.
  • ТЗХАБ-ын гишүүн орнуудын Сайдын нарын хурлыг зохион байгуулах орнуудын дарааллыг тогтоож, ирэх 53 дугаар Сайд нарын чуулганы хэлэлцэх асуудал, байршил, хугацааг хэлэлцэн тогтов.

Төмөр замын газрын дарга Б.Артур дээрх хурлын протоколд Монгол Улсын Зам, тээврийн яамыг төлөөлөн гарын үсэг зурж баталгаажууллаа. Мөн хурлын үеэр бусад орны төлөөлөгч нартай ажлын уулзалт хийж, хоёр талын төмөр замын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Түүнчлэн чуулганы үеэр БНХАУ-ын CRRC, CREC, CCCC, CRCC, CRSC, Ланьжоугийн Зам харилцааны их сургууль зэрэг БНХАУ-ын төмөр замын тээврийн салбарын тэргүүлэх аж ахуйн нэгж, байгууллагын бүтээгдэхүүн, технологийн үзэсгэлэн дэлгэгдсэн бөгөөд нийт хуралд оролцогч нар тус улсын өндөр хурдны төмөр замын зорчигч тээврийн CRH, CR cерийн хөдлөх бүрэлдэхүүн үйлдвэрлэгч “Си Ар Ар Си Чиндао Сифан” ХХК-ийн үйл ажиллагаа, тус компанийн хөгжүүлж буй 600 км/цаг хүртэл хурдлах маглев галт тэрэгний технологитой газар дээр нь танилцаж, туршлага судлав.

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

7 цаг 44 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29