Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

2025-06-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө  ирэх өвөл сайжруулсан түлш түлэхгүй, хагас кокс түлнэ гэж мэдэгдсэн.   Тэгвэл түүний мэдээллийг  УИХ-ын гишүүн Ж.Золжаргал   эсэргүүцэж өчигдөр үдээс хойш байр сууриа илэрхийлсэн юм.  Тэрээр "Утаат түлшинд хөрөнгө зарцуулахгүй гэсэн УИХ-ын тогтоолын эсрэг Хотын дарга 226 тэрбумаар коксжсон  нүүрс Хятадаас авах тендер зарласан. УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ.  Би хотын даргын мэдэгдлийг үзээд маш их гайхсан. Монгол бол нүүрс экспортолдог улс. Гэтэл боловсруулсан нүүрсийг БНХАУ-аас худалдаж авна. Хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг 226 тэрбум төгрөгөөр авах гээд сонгон шалгаруулалтаа энэ сарын 10-нд зарлажээ. Гэтэл үүнээс тав хоногийн өмнө УИХ тогтоол гаргасан юм. Энэ тогтоолд ажлын хэсгийн дүгнэлт бий.   Утааны сонсгол гэж болсон доо. Үүний дараа БОАЖЯ-тай хамтран ажлын хэсэг байгуулсан юм. Тэр ажлын хэсгийн дүгнэлтэд утаа гаргадаг нүүрсэнд улсын төсвөөс мөнгө зарцуулахгүй гэсэн юм.  Арваннэгдүгээр  заалтад ингэж бичсэн. Засгийн газар ч бай, хот ч бай хуулийг хэрэгжүүлэх ёстой. Яагаад хотын дарга ийм тендер зарласныг би ойлгохгүй байна.  Хагас коксон түлш гэдэг нь ноцдоггүй түлш юм. Ноцоохын тулд маш их юм хольж, их мөнгө зарцуулна. Зуухаа солих хэрэгтэй болно. Зуух солихгүй гэвэл түлшиндээ баахан юм буюу нээлт бүтээгдэхүүн нэмнэ. Тэгэхээр үнэ нь явж өгнө. 2023 онд нийслэл мөн 177 тэрбум төгрөгөөр 115 мянган тонн хагас кокс Хятадаас авна гэсэн шүү дээ. Бөөн хэл ам болж больсон юм. Яг тэр ажил үргэлжилж байна. Тухайн үед нэг тонн нь 1.4-1.5 сая төгрөг байжээ. Одоо магадгүй хоёр сая төгрөг болох болов уу. Тэгснээс хангалттай хийн эсвэл цахилгаанаар халаасан нь дээр. Шал утгагүй юм болж байна.1.5 сая төгрөгөөр нүүрс авч шатаах гээд байна. Лабораторид нүүрс шатаахаар тортог бага гарах ч олноороо түлэхээр өөр үр дүн гардаг. Хөрс хөлдөхөөр утаа тогтоно, угаартах эрсдэлтэй. Дахиад бөөн хямрал, эцсийн дүнд нь мөнгө байхгүй. Төсвөө зарцуулчихсан, утаа нь хэвээрээ. Улс төрийн оноо авсан ч юмгүй, жонхуу болно.  УИХ-ын тогтоолд энэ мөнгийг түлшинд биш дулаалгад зарцуулах  тухай заасан. Дулаалга эрсдэл багатай. Нийслэл УИХ-ын тогтоолыг биелүүлэх ёстой. Мөн нийтийн мөнгийг ямар ч эрсдэлгүй, ухаалаг зүйлд л зарцуулах ёстой. Ажлын хэсгийн гишүүд бичгээр, албан шаардлагаа хүргүүлнэ. Би дөнгөж сая УИХ-ын чуулганы хуралдаанд энэ талаар асуусан ч Ерөнхий сайд мэдээлэл авч амжаагүй байна" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

7 цаг 44 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29