Ч.Өнөрбаяр: Шилэн дансны хууль ямар их хэрэгтэйг ойлгохгүй байна

2014-05-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шилэн дансны тухай хуулийн төслийг УИХ-д дахин өргөн барихаар болжээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяртай ярилцлаа. 

-Хуулийн төслийг хэлэл­цэж байхад нэр бо­лон зарим заалтад ги­шүүд шүүмжлэлтэй хандаж байсан. Шүүмж­лэлтэй хэс­гүүдэд өөрчлөлт оруу­лаад өргөн барьж байна гэж ойлгож болох уу?

-Нэрний тухайд УИХ-ын гишүүдийн олонх нь шүүмжлэлтэй хандсан.

Мөн Шилэн дансны тухай хуультай холбоотой дагалдах өөрчлөлтүүдийн хувьд ч нэлээд шүүмжлэл дагуулж байлаа. Бидний хувьд Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Төсвийн тухай хуультай уялдуулан давхардаж байсан асуудлыг нь янзалж, цэгцэлсэн байгаа. Үүнтэй холбоотой иргэний аудит гэдэг хэлбэр, бүтцээр хяналт тавихаа больж байгаа гэж болно. Учир нь хүн бүхэн цахим хаягаар хандалт хийхдээ өөрөө хяналт тавих боломжийг бүрдүүлж байгаа юм. Нөгөө талаасаа Төрийн аудитын байгууллага хариуцлага, тооцоо хийдэг байя. Хандалт хийж байгаа иргэн бүр хяналт тавьдаг субьект байхаар харж хуулийн төслийг боловсруулсан нь давуу тал юм. Хамгийн гол нь ухаалаг төр рүү шилжихийн тулд энэ хууль заавал батлагдах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-“Шилэн данс” гэсэн нэрний тухайд өөрчлөгдөх үү?

-Өөрчлөгдөхгүй. “Шилэн данс” гэдэг нэр томьёог хэрэглэвэл монголчуудын сэтгэлгээ нь зөв байх болов уу. Цаад утга санаа нь мэдээж төсвийн орлого, зарлага ил тод байх тухай ойлголт юм. Тэр утгаараа зохицуулалт нь тулгамдаж буй асуудлаа дэмжсэн. Тэгээд ч энэ нэрийг  олон нийт хэрэглээд хэвшиж, тогтсон байгаа.

-“Голсон” төсөлд өөр ямар өөрчлөлт орж ирэв?

-Шилэн дансны тухай хуулийг боловсруулахдаа бидний анхаарсан нэг зүйл бол том хууль гаргахдаа гол нь биш гэж үзлээ.  Цомхон, асуудлаа онож шийдэж чадахуйц хууль байх ёстой. Аль болох чамирхсан, хээнцэр үг хэллэгтэй зүйлээс татгалзъя гэсэн. Монголчууд 20 жилийн хугацаанд хууль боловсруулахдаа иймэрхүү үг томьёо их хэрэглэж иржээ.  Үүнээс болж хууль хэрэгжихдээ хүртэл хүндрэл гарч байгаа нь үнэн. Үүний зэрэгцээ төсвийг шууд захирагч нар энэ хуулийг хэрэглээд орлого, зарлагаа нийтэд ил тод мэдээлэхэд тех­ник хэрэгслийн хувьд хүндрэл багатай байхаар зохицуулж байна. Хууль нь өөрөө хэрэглэхэд хүнд­рэлтэй байвал иргэд дагаж мөрдөхөөс төвөгшөөж эхэлдэг. Нөгөө талаас хариуцлага байхгүй бол бас хэрэгжихгүй. Тиймээс энэ хоёр зүйлийг шийдэх гэж оролдсон гэж болно. Ер нь Иргэдийн татварын мөнгөөр бүрддэг төсвийн хөрөнгө юунд зарцуулагдаж байна гэдгийг иргэд өөрсдөө  хянах боломжийг Шилэн дансны тухай хуульд тусгасан.  Төсвийг захиран  зарцуулах эрхтэй албан тушаалтнууд тодорхой хугацаанд зарцуулалтын тайлан мэдээл­лээ өгөөгүй то­хиолдолд тооцох хариуцлагыг нь мөн  тусгасан байгаа.

-Өнөөдөр төсвийн ил тод байдал манайд учир дутагдалтайг хэн ч хэлнэ. Та орлого, зарлага ер нь төсөвтэй холбоотой мэдээллийг авах үе шатыг нарийн тайлбарлахгүй юу?

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсөв, яамны төсөв болон төрийн худалдан авалттай холбоотой төсвүүдийг иргэн цахимаар ороод үзэх боломжтой. Тухайн байгууллагын орлого, зарлагаа харуулсан шийдвэрүүдийн бэлэн байршуулж байна гэсэн үг. Үүнийг хэн ч гэсэн хандалт хийгээд үзэх боломжийг нээж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ямар нэг шалгуур, зөвшөөрөл авахгүйгээр мэдээлэл авах нөхцлийг бүрдүүлнэ. Мөн 100 мянга орчим шүүхийн шийдвэр цахим хаягаар бий болсон байгаа. Үүнтэй адил шүүхийн шийдвэрүүдийг цахим болгож байгаа юм чинь мөнгө зарсан тушаал, шийдвэрийг оруулахад хялбар байх болов уу гэж үзэж байна. Ийм хэлбэрээр хяналт тавих бололцоотой. Харин нэг бэрхшээл бий. Интернэтэд холбогдоогүй сумдад яах вэ гэдэг асуудал. Үүн дээр онцлог зохицуулалт хийхээр ярьж байна. Өнөөдөр олон улсын төвшинд ч Монгол Улс төсвийн ил тод байдлын индексээр хангалттай байр эзэлж чадахгүй байна. Тодруулбал, Олон улсын төсвийн түншлэл байгууллагаас эрхлэн гаргадаг Төсвийн ил тод байдлын 2012 оны судалгаагаар Монгол Улс нийт 100 оноо авахаас 51 оноотойгоор Дэлхийн 100 орноос 38 дугаар байрт орсон. Ийм нөхцөл байдал, дээрээс нь хуулиар хүлээсэн үүрэг нь “Шилэн данс”-ны тогтолцоог хуульчлах гол шаардлагатай болж байгаа юм.  Төсвийн ил тод байдал ба иргэдийн оролцоог хангахтай холбоотой өнөөгийн хууль тогтоомж, журмын хэрэгжилт хангалтгүй байгаад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа. 

-Ямар хүчин зүйл гэж?

-Төсвийн орлого, зарцуулалт, мөнгөн гүйлгээ, тайлагналын үйл ажиллагаа болон өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой шийдвэр, үйл ажиллагааг “цогц байдлаар” олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх эрх зүйн тогтолцоо бүрдээгүй. Төсвийн ил тод байдлыг хангахтай холбоотой одоогийн хууль тогтоомжийн зохи­цуулалтууд нь давхардсан, зөрчилтэй байгаагаас хууль хэрэглэхэд иргэд, төрийн байгууллагад хүндрэлтэй байна. Тухайлбал, төсөв, түүний зарцуулалтыг олон нийтэд мэдээлэх хугацаа, давтамжийг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журамд харилцан адилгүй зохицуулсан байгаа болно. Төсвийн мэдээллийн нэгдсэн цахим санг хариуцах байгууллагын Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд Мэдээллийн технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байхаар, Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журамд санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар заасан. Албан тушаалтнуудын үйл ажиллагаанд хэн хяналт тавих, хууль зөрчсөн албан тушаалтанд ямар журмаар, хэн, ямар хариуцлага хүлээлгэх асуудал тодорхой биш, хуулийн хэрэгжилтийг хангах механизмтай холбоотой зохицуулалт байхгүй учраас Шилэн дансны хууль хэрэгтэй болоод байна.  Гэвч УИХ-ын гишүүд Шилэн дансны хуулийн ач холбогдлыг төдийлөн ойлгохгүй байх шиг байна.

-Манайд байгаа хүнд суртлын нэг хэлбэр нь иргэдийн асуулт, хүсэлтэд холбогдох албан тушаалтнууд хариулт өгдөггүй гэдэг шүү дээ. Энэ талын зохицуулалт оров уу?

-Иргэд зөвхөн мэдээлэл аваад зогсохгүй хайж байгаа асуудлаараа тухайн байгууллагад хандаж болно. Ингэснээр тухайн байгууллага асуудлыг нь шалгаж үзээд заавал хариу өгөх ёстой. Тухайлбал, аудитын байгууллагад иргэн гомдол гаргалаа гэхэд аудит асуудлыг нь шалгасан эсэх нь тодорхойгүй байдаг байсан. Харин энэ хуулиар аудитын байгууллага шалгаад үндэслэлтэй бол хэрэг үүсгээд хариуцлага тооцсон тухайгаа иргэнд мэдүүлнэ. Үндэслэлгүй бол яагаад гэдгийг нь тайлбарлаад буцаад мэдээлэл өгөх юм. Гол нь иргэн хэдий хугацаанд буцааж мэдээлэл авах уу, өргөдөл гомдолд аудитын байгууллага яаж ажиллах тухай үндсэн зарчмыг нь шийдэж өгсөн. Нарийвчилсан журчмыг нь Засгийг газар, Сангийн яам, аудитын байгууллага хамтарч батлах хувилбарыг гаргаж байгаа.

-Өмнө нь энэ төсөл хуулиасаа давсан жу­рамтай болсон гэсэн шүүмж­лэлийг дагуулж байсан. Үүнийг яаж зохицуулсан бэ?

-Хуулиараа Засгийн газар холбогдох эрх бүхий албан тушаалтанд эрх шилжүүлээгүй байхад журам тогтоогоод явдаг байсан. Тэр нь буцаад хуультайгаа зөрчилддөг асуудал гардаг байсан. Харин одоо үндсэн журмандаа тусгах зарчмуудыг нь шийдэж өгсөн. Энэ зарчмынхаа хүрээнд хуулийн дагуу журмаар тогтоож өгч байгаа. Гэхдээ журмыг ямар хугацаанд, хэн тогтоох бэ гэдэг эрх хэмжээг тодорхой заах юм. Тэрнээс биш хуулиар бүх асуудлыг шийдэх гэж оролдхоор нөгөө талдаа хэт хөшүүн болдог. Өөрөөр хэлбэл, ямар нэг зүйлийг хазаарлаад эхэлдэг. Хэрэгждэггүй, илүү дутуу заалтууд байгаа эсэх дээр маш их анхаарч ажиллаж байгаа.

 

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

5 цаг 55 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

10 цаг 29 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

13 цаг 49 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

17 цаг 54 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

17 цаг 54 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

17 цаг 54 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин